Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00005

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00005

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ... дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ..... дугаар хороо, ******* .... дүгээр гуламжны .... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь хариуцагч Н.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Н.******* нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг Багануур дүүргийн ******* ******* ******* хэлтэстэй байгуулан 3,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай зээл авсан байна. Н.******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 1,500,000 төгрөг төлөөд дахин эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 1,500,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 2,580,00 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн *******, ******* ******* ******* Төрийн сан ............. дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.******* нь 2020 онд зээл авсан бөгөөд *******, ******* ******* хэлтсээс нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 54,886 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлөх 54,886 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 27,443 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА