Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2025/00011

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2025/00011

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01199/И/

Хөвсгөл  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Г нь шүүхэд Тээврийн яамны харьяа Х аймгийн тээврийг удирдах газрын 19 дүгээр баазад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт гарах болтол тухайн баазад ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд томилогдсон, ажилд томилогдсон зарим тушаалууд байхгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маан бүрэн тооцогдохгүйд хүрээд байгаа юм...гэв.

Хүсэлт гаргагч Б.Г нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Г-д олгосон 1722000203 дугаар Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 23-ны өдөр гэсэн дардас дарагдсан БНМАУ Тээврийн яамны харьяа Х аймгийн тээврийг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар Ажилд түр хугацаагаар авах тухай, Х аймгийн Тээвэрчин ББХК компанийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн цалин хөлсний түүвэр, Тагнуулын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/3043 дугаар Тусгай архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.Б , М.П нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасантай холбоотой баримт зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт гарах болтол тухайн баазад ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд томилогдсон, ажилд томилогдсон зарим тушаалууд байхгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маан бүрэн тооцогдохгүйд хүрээд байгаа юм...гэв.

Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн: Овог: Б , нэр: Г Байгууллага:Тээврийг удирдах газар, 19 дүгээр бааз 1986 он 1 сар 206.64, 2 сар 546, 3 сар 357.56, 4 сар 441.74, 5 сар 426.05, 6 сар 513.75, 9 сар 600.55, 10 сар 580.95, 11 сар 181.17, 12 сар 522.50, 1987 он 2 сар 4491.94, 6 сар 1152.10, 1988 он 1 сар 378.84, 2 сар 927.61, 3 сар 967.15, 4 сар 825.51, 5 сар 716.06, 8 сар 462, 9 сар 1435.94, 10 сар 504, 11 сар 1818.59, 12 сар 217.40, 1989 он 1 сар 871.14, 2 сар 297.24, 3 сар 967.45, 5 сар 916.09, 9 сар 785.40, 10 сар 1324.06, 11 сар 536.38, 12 сар 1436.88, 1990 он 5 сар 701.29, 10 сар 499.32, 12 сар 473.96, 1991 он 1 сар 404, 2 сар 546, 3 сар 854, 4 сар 420, 5 сар 701, 6 сар 1345, 8 сар 303, 10 сар 1733, 12 сар 473.96... гэсэн түүвэр бүхий Х аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,

Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 23, 2024 оны 12 сарын 11-ний өдөр гэсэн дардас дарагдсан БНМАУ Тээврийн яамны харьяа Х аймгийн тээврийг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар: ...1.Б овогтой Г ыг жолоочоор 1986 оны 07 дугаар сарын 20-ноос түр хугацаагаар ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд түр хугацаагаар авах тухай,

1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр: ...1.Жолооч Б овогтой Г ын түр ажиллах хугацааг 1986 оны 10 дугаар сарын 20-оос эхлэн 3 сарын хугацаагаар сунгасугай... гэсэн бичвэр бүхий Түр хугацаагаар сунгаж, шилжүүлэн ажиллах тухай,

1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаар: ...1.1987 оны 08 дугаар сарын 01, 15-наас амрах ажиллагсадын хуваарийг I, II хавсралтаар баталсугай

Хавсралт: ...21. Амрагчдын овог, нэр: Бар.Г албан тушаал: жолооч... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай,

1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр: ...1. 1988 оны 04, 05,... дугаар сард амрах ажиллагсадын хуваарийг I, II хавсралтаар баталсугай ...

Хавсралт: ...17. Амрагчдын нэр: Ба.Г албан тушаал: жолооч ... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай ,

1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээрр: ...1. 1989 оны 8,9 ... дугаар сард амрах ажиллагсдын хуваарийг хавсралтаар баталсугай...

Хавсралт: ...340. Ба.Г жолооч ... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай,

1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар: ...1.Тээвэрчдийн 1989 оны жилийн эцсийн үр дүнгийн шагналыг хавсралт ёсоор баталсугай...

Хавсралт: ...66. Ба.Г ... гэсэн бичвэр бүхий Жилийн эцсийн үр дүнгийн шагнал олгох тухай тушаалууд,

Х аймгийн Тээвэрчин ББХК компанийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар: ...19 дүгээр автобаазын бүх ажилчдын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаануудын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ...

Ажилчдыг 1992 оны 3 дугаар сарын 15-наас тасалбар болгон ажлаас чөлөөлж хавсралтад заагдсан аж ахуйн нэгж албан байгууллагуудын мэдэлд шилжүүлсүгэй...

Хавсралт: ...84. Б Г ... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 30/1387 дугаар албан бичгээр ирүүлсэн: Б Г , ажилладаг байгууллага:Тээврийг удирдах газар, ажилд орсон он: 1986, эрхэлдэг ажил:жолооч, оршдог сум, район: Мөрөн... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Б.Г нь Тээврийн яамны харьяа Х аймгийн тээврийг удирдах газрын 19 дүгээр баазад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч А.Б н: ...Б.Г нь 1986 оноос Х аймгийн Тээврийг удирдах газрын харьяа 19 дүгээр бааз, Тээврийг удирдах газарт жолооч хийж байсан, бааз хувьчлагдах хүртэл ажилласан. Намайг тухайн газар ажиллаж байхад ажиллахаар ирж байв... гэх,

Гэрч М.П ийн: ...Би 1985 оноос бааз хувьчлагдах хүртэл Х аймгийн Тээврийг удирдах газрын 19 дүгээр бааз, Тээврийг удирдах газарт жолоочоор ажилласан. Б.Г нь Х аймгийн Тээврийг удирдах газрын 19 дүгээр бааз, Тээврийг удирдах газарт жолооч хийж байсан, бааз хувьчлагдах хүртэл ажилласан. Намайг ажилд ороод удаагүй байхад ажиллахаар ирж байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Б.Г ын Тээврийн яамны харьяа Х аймгийн тээврийг удирдах газрын 19 дүгээр баазад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Г нь 1992 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Г-д олгосон 1722000203 дугаар Баталгаажилтын хуудас,

Хугацаат цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/3043 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08/3577 дугаар: Б гийн Г нь Х аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугааар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР21(А), Хаягийн хуудас №7 маягт зэрэг баримтууд авагдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаагчин Б гийн Г ын Тээврийн яамны харьяа Х аймгийн тээврийг удирдах газрын 19 дүгээр баазад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА