| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01577/И |
| Дугаар | 135/ШШ2024/01652 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2024/01652
2024 12 18 135/ШШ2024/01652
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01577/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ******* банк ХК (РД:*****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:*****),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн******* (РД:******) нарт холбогдох,
13,354,354.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,
Хариуцагч Б.*******, Ц.Хонгорзул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь Б.*******, Ц.Хонгорзул нарт холбогдуулан 13,354,354.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч нараас үндсэн зээл 12,982,604.67 төгрөг, хүү 356,749.83 төгрөг, нотариатын хөлс 15,000 төгрөг нийт 13,354,354.50 төгрөг болсон. гэв.... гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлээ төлж чадахгүй байсан нь миний буруу. ******* банкны хамт олноосоо уучлалт гуймаар байна. Би зээлээ төлнө. Хамтран зээлдэгчээр орсон Ц.Хонгорзулыг хасаж өгөөч гэж хүсэж байна. Бид хоёр тусдаа амьдарч байгаа би хүүхдүүддээ мөнгө өгч чадахгүй байгаа учраас энэ хүнд дарамт болмооргүй байна гэв.... гэв.
Хариуцагч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Ц.Хонгорзул нарт холбогдох 13,354,354.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,722 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 224,722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Ц.Хонгорзул нарт холбогдох 13,354,354.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,722 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 224,722 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ