Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2025/00025

 

2024 12 31 135/ШШ2025/00025

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2024/01491/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, Залуучуудын өргөн чөлөөний гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сумын 3 дугаар баг, ***** тоотод оршин суух ******* овогт *******ы *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 3 дугаар баг, Салхит, ***** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* нарт холбогдох

214,181,789.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 14,181,789.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.*******, А.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* банкнаас нэхэмжилж байгаа 14,181,789.40 төгрөгийг хариуцагч ******* овогтой *******, ******* овогтой Пүрэв нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Энэ зээлийг авсан нь үнэн болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******, А.******* нарт холбогдох 14,181,789.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*******, А.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,181,789.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,860 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,430 төгрөгийг, тал хувь болох 114,430 төгрөгийг ******* сангийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-аас хариуцагч Э.*******, А.******* нарт холбогдуулан гаргасан 14,181,789.40 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,860 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,430 төгрөгийг хариуцагч нараас, тал хувь болох 114,430 төгрөгийг ******* сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ