| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2025/00005 |
| Дугаар | 315/ШШ2025/00004 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2025/00004
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: ******* *******-******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн *******-******* сумын ..-р баг, ******* гудамжны ... тоот, одоо *******-******* сумын ..-р баг, ******* гудамжны ... тоотод оршин суух, утасны дугаар ....., ******* овогт ******* ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 17,828,603.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******-******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Хасбанктай 2024 оны 05 сарын 21-ний өдөр барьцаат зээийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,933,170.94 төгрөг, зээлийн хүү 1,380,015.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 701.56 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 45 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд үндсэн зээл 17,066,829.06 төгрөг, хүү 758,084.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,689.43 төгрөг нийт 17,828,603.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хасбанкаас 19,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Сүүлийн 2 сарын хугацаанд зээлийн төлөлтөө хийгээгүй хоцроосон. Одоо нэхэмжилсэн 17,828,603.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******-******* салбар нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,828,603.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжилсэн 17,828,603.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,093 төгрөгийн тал хувь 123,546.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 123,546.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******-******* салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******-******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,828,603.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,093 төгрөгийн тал хувь 123,546.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 123,546.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******-******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА