Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0699

 

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0699

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.М*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******

Хариуцагч: дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О******* нарын хоорондын ачаа тээврийн машинаар хайрга тээвэрлэлт хийж чадахгүй байгаа тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М******* нэхэмжлэлийн шаардлагаа: дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамж, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот захирамж захиргааны хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж өөрчлөн тодорхойлжээ.

1. Нэхэмжлэгч Т.М******* нь уг захиргааны актуудыг мэдсэнээс хойш нийслэлийн Засаг даргад 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан боловч хариу аваагүй тул шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

дүүргийн Засаг даргын *******, ******* тоот захиргааны хэм хэмжээний актууд нь Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэгдээгүй, илтэд хууль зөрчиж гаргасан эрх зүйн хэм хэмжээний акт гэж үзэж байна. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан эрх зүй актын эмхэтгэлд бүртгэгдээгүй,

3. Хуулиар тусгайлсан эрх олгогдсон, нийтээр заавал дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, байнга давтагдах шинжтэй хэм хэмжээний акт гэж үзэж, эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрсдийн дураар постуудыг гаргаж, цагдаагийн ажилтан, постын ажилтан нь мэдэгдэхгүй хүмүүсийг ойр ойрхон гаргаж, тухайн постоор гарах хүмүүсийг зодох, цохих үйлдэл гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамж, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжууд захиргааны хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль зүйн сайдын 2017 оны 191 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасан энэ заалтуудыг зөрчиж гаргасан байдаг. 2024 оны байдлаар захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгэгдээгүй байна. Захирамжийг гаргаснаас хойш манай үйлчлүүлэгч Т.М*******ын эрх ашиг хохирч, санхүүгийн түрээсээр авсан машинаараа тээвэрлэлт хийх боломжгүй болсон. Хайрга тээвэрлээд Улаанбаатар хот руу явах болгонд нэвтрүүлдэггүй. Гар хүрч зодох, доромжлох, чи яахаараа шүүхэд нэхэмжлэл гаргадаг юм гэх мэтчилэн хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж товчооноос постоор гаргадаггүй байна. Тээврийн цагдаа нар гардаггүй, хууль бус ажиллагааны улмаас Т.М******* түрээсэлсэн машины түрээсээ төлж чадахгүй байгаа юм гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: дүүргийн нутаг дэвсгэрийн 8,12,13,14 дүгээр хорооноос *******аймгийн нутаг дэвсгэрт болон ******* сум, ******* суманд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлоод, тээвэрлэлт хийж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд байнгын даацын хязгаарлалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргах, замын эвдрэл гаргах, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах зөрчил ихээр гаргадаг. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын салбарын хайрга олборлолтын бараг 80% нь энэ бүс нутгийн замаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 90 дүгээр захирамж гарсан. тойргоос хүртэлх зам, авто тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага тавих MNS459820 стандартыг тогтоосон. Нэг тэнхлэгт ноогдох даацын хэмжээгээр хязгаарлаад, мөн цагийн хэмжээ зохиож байгуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс 2022 оны ******* дугаар захирамжаар Хан-уул дүүргийн Засаг дарга захирамжаар тухайн тээврийн хэрэгслийн чиглэлээр тавьж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд хяналтын хуудас мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Аж ахуй нэгжүүдтэй тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ байгуулаад, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл Монгол Улсын стандартад заасан урт хэмжээ даацаар тухайн уурхай дээрээс ачилт хийх хариуцлагын гэрээ байгуулаад, энэ гэрээнийхээ хавсралтаар бид нар техникийн хяналтын хуудас буюу тэдэн сарын тэдний өдөр Т.М******* нь тэдэн тонн ачааг стандартаар ачлаа. Манай пост дээр хяналтын хуудсан дээрээ гарын үсэг зурж яваад хамгийн сүүлд буюу энэ зуурмагийн үйлдвэр дээрээ буухдаа ийм тонн ачаа ирж буулаа гэдэг техникийн хяналтын хуудсыг мөрдүүлж ажилласан. 2023 оны А//151 дүгээр захирамж гарсан байна. Мөн тээврийн хэрэгслүүдийн хяналтын ажлуудад хяналт тавих пост ажиллуулсан. Зөрчил арилахгүй, шөнө оройн цагаар иргэдийн суурьшлын бүсээр явах ийм асуудлууд гарч, энэ ажлуудыг хянаж, хуулийн хэрэгжилтийг хангаж, стандартын хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа зохион байгуулсан.

6. дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй аж ахуй нэгжүүд бүгд энэ гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар ******* ХХК дээр нэхэмжлэгч Т.М*******ын 2 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ ямар у*******тай вэ гэхээр Т.М******* дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа 24 аж ахуйн нэгжээс аль нэг дуртайгаас нь тээвэрлэлтийг хийж болно. Гэхдээ тээвэрлэлтийн хариуцлагын гэрээний нэг нөхцөл буюу тэр олборлож байгаа аж ахуйн нэгжтэй заавал бас давхар гэрээ байгуулсан байх жишээтэй. Даацын хэмжээг хэтрүүлэхгүй байх ёстой. Хайрга шороо ачихад стандартад заасны дагуу дээгүүрээ бүтээлэгтэй стандартад заасан хэм хэмжээгээр зохицуулсан ийм захиргааны актууд байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4.1.2-т заасан баримт бичиг энэ бүлэгт хамаарахгүй гэж заасан. Маргаан бүхий 2 захиргааны акт бол хоёулаа хуулийн хэрэгжилтийг хангуулж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дээр дүүргийн Засаг дарга нь хууль тогтоомж, дээд шатны Засаг даргын хуулийн хүрээнд гарсан захиргааны хэм хэмжээ, шийдвэрийн хэрэгжилтийг тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулах ийм эрх бүхий субъект байдаг. Нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамж захиргааны хэм хэмжээний актад бүртгэлтэй учраас энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж байгаа дүүргийн Засаг даргын захиргааны актууд хэм хэмжээний акт юм. Гэтэл нэхэмжлэгч тал нь энэ Нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамжтай өнөөдрийг хүртэл маргаагүй. Гэтэл энэ маргаан бүхий 146, 151 дүгээр захирамжууд бол Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж байгаа. Мөн Монгол Улсын стандартыг дагаж мөрдүүлж байгаа ийм асуудлууд байгаа. Нэхэмжлэгч тал миний хууль ёсны тээвэрлэлт хийх эрх ашгийг маань зөрчөөд, тээвэрлэлт хийж чадахгүй байна гэж байгаа юм. Стандартад заасан овор хэмжээгээр тээвэрлэлтээ хийгээд л явж байгаа. Өнөөдөр 200-300 жолооч тээврийн хэрэгслээр явдаг мэдээ баримт байгаа. Шүүхэд нотлох баримтаар ч өгсөн байгаа. Тэр хяналтын хуудсыг зузаанаар нь өгчихсөн байгаа. Стандартад заасан 40 тонны даацтай бол 40 тонноороо яваад тээвэрлэлтээ хийгээд л хяналтын хуудсаа бүрдүүлээд явж байгаа энэ асуудлууд бол өчнөөн бий. Одоо Т.М******* гуай буюу нэхэмжлэгчийн ямар байдлаар энэ асуудлууд үүссэн бэ, яагаад зөвхөн энэ жолоочтой ийм эрх ашиг нь хөндөгдөөд, энэ жолоочийг явуулахгүй байгаа юм бэ гээд холбогдох мэргэжлийн байгууллага, тээврийн цагдаагийн алба, пост дээр ажиллаж байгаа онцгой байдал, агаарын чанарын алба, зам тээврийн постын ажилтнуудаасаа лавлаж асуусан. Дандаа л даац хэтрүүлсэн. Тээврийн цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Т.М******* нь 7-8 удаа тээвэрлэлтийн даац хэтрүүлээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ маргаан бүхий 2 захиргааны актаар тээвэрлэлт хийхийг хязгаарласан зүйл байхгүй. ******* дугаар захирамжаар энэ стандартыг дагаж мөрдүүлээд, ачилт хийж байгаа аж ахуйн нэгжүүд нэг машин дээр хэдэн куб метр ачих ёстой байдаг юм, тэр дагуу ачаарай гэдгийг үүрэг болгоод, хяналтын хуудсыг дагаж мөрдүүлж, энэ үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага, хорооны Засаг дарга, мэргэжлийн байгууллага хяналт тавих энэ асуудлуудыг л хөндсөн. 2023 оны ******* дүгээр захирамж нь хуулийн хэрэгжилтийг хангах тухай гарсан. Мөн энэ стандартад зааснаар хязгаарлахыг үүрэг болгосон. Маргаан бүхий 2 актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актууд юм. Тодорхой нэг тохиолдол буюу энэ тээвэрлэлт хийж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг Монгол Улсын стандартад заасан энэ стандартын хүрээнд тээвэрлэлт хийхийг энэ үйл ажиллагаагаар зохион байгуулж байна. Маргаан бүхий тойргууд буюу тойрог зэрэг замууд дээр энэ тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг энэ 2 захиргааны актад техникийн хяналтыг гүйцэтгэж явж байгаа ийм захиргааны акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

1. Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Авто зам, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас мөрдүүлэх тухай ******* дугаар захирамжаар Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.3 дах заалт, нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамжийг үндэслэн дүүргийн нутаг дэвсгэрийн тойргоос Био, , Өлзийт хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартыг мөрдүүлэх авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудсыг хавсралтаар баталж, уг хяналтын хуудасны бүртгэлийг хөтөлж ажиллахыг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, тээвэрлэгч, тээвэрлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгосон байна.

2. Харин дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн хэрэгжилтийг хангах тухай ******* дүгээр захирамжаар Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дах заалт, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, нийслэлийн Засаг даргын 2020 оны дүгээр захирамжийг үндэслэн дүүргийн нутаг дэвсгэрийн нисэхийн аюулгүйн тойргоос , хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашины бүх жинг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартад зааснаар хязгаарлаж, тээвэрлэлтийн хугацааг өглөөний 8 цаг 00 минутаас 22 цаг 00 минут хүртэл байхаар тогтоосон нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталжээ.

3. Дээрх дүүргийн Засаг даргын 2022 оны 03 ******* дугаартай болон 2023 оны ******* дүгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай шийдвэр нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр шийдвэрийг шууд үндэслэж гарсан бөгөөд уг шийдвэрийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ачааны авто тээврийн хэрэгслийн бүх жинг дүүргийн нутаг дэвсгэр аюулгүйн тойргоос Биокомбинат, , Өлзийт хороолол хүртэлх замд Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартад заасны дагуу хязгаарлаж, хяналт тавих асуудлыг шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчээс ...хуульд зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, авто тээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно гэснийг зөрчсөн, энэ арга хэмжээ нь иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн хүндрэл үүсгэсэн, авто тээврийн хяналтын хуудас гаргаж жолооч нарын тээвэр хийх эрхийг хаах эрхийг дүүргийн Засаг даргад хуулиар олгоогүй... гэж, хариуцагчаас ...эдгээр захирамжууд нь нь авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, эвдрэл гэмтлээс сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилготой, нийслэлийн дүүргийн Засаг даргад холбогдох хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан... гэж тайлбарлан маргаж байна.

4. Маргаан бүхий нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаартай болон 2023 оны ******* дүгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай захирамжуудыг нэхэмжлэгч захиргааны хэм хэмжээний акт гэж тодорхойлон маргасан.

5. Шүүхээс дээрх шийдвэрүүдийг дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр 59.1-т Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно заасан захиргааны хэм хэмжээний акт биш, харин мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно гэж заасан захиргааны актын тусгай тохиолдол буюу захиргааны акт байна гэж дүгнэж байна.

6. У******* нь маргаан бүхий актууд нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай захирамжуудаас үзэхэд эдгээр шийдвэрүүд нь нийтэд чиглэсэн шинжийг агуулахгүй байгаа болох нь тус захирамжийн 1 дэх заалтад дүүргийн нутаг дэвсгэрийн тойргоос Биокомбинат, хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашин, Дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ачааны авто тээврийн хэрэгслийн гэж тус тус зааснаас ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрүүд нь бүх нийтэд биш, зөвхөн дээрх захирамжид дурдсан маршрутаар тухайн замыг сонгон явдаг ачааны автомашинтай иргэн, хуулийн этгээдэд чиглэжээ.

7. Тодруулбал, нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн захиргааны акт байж болох бөгөөд тухайн шийдвэрийн хаяглагдсан этгээдийн хүрээ нь өөр хоорондоо нийтлэг шинжтэй, эсхүл тодорхойлж болохуйц тооны хэд хэдэн этгээд байх боломжтой гэж дүгнэлээ.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тогтоосон байх бөгөөд тус заалтын 29.1.6.л дэд заалтад нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах гэж эрх хэмжээг, Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвсгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах, мөн 12.1.8-д харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нутаг дэвсгэртээ авто тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах гэж тус тус хуульчилжээ.

9. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нарт өөрийн харьяалах нутаг дэвсгэрт байрлах автозам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй байдлыг ханган хамгаалах зорилгоор тодорхой автозамын маршрутад хөдөлгөөний, авто тээврийн жингийн болон цагийн зохицуулалт хийх эрх хэмжээг олгосон байна гэж дүгнэлээ.

10. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас маргаан бүхий *******, дугаар захирамжийг батлан гаргасан нь хууль зөрчөөгүй, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд хяналт тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандарт нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчоос энэхүү стандартыг зөрчсөн эсэх талаар маргаагүй болно.

Иймд нийслэлийн дүүргийн Засаг даргын маргаан бүхий актуудаар тус дүүргийн нутаг дэвсгэрийн нисэхийн аюулгүйн тойргоос Биокомбинат, хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашины бүх жинг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартад зааснаар хязгаарлаж, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудсыг хавсралтаар баталж, уг хяналтын хуудасны бүртгэлийг хөтөлж ажиллахыг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, тээвэрлэгч, тээвэрлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгож, тээвэрлэлтийн хугацааг өглөөний 8 цаг 00 минутаас 22 цаг 00 минут хүртэл байхаар тогтоож, нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л дэд заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8 дахь заалт, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.М*******ын нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамж, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот захирамж захиргааны хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ