Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/365

 

 

  2023            04           05                                         2023/ДШМ/365

                                                                                                                       

                                             Э.Ч, Ц.Г нарт                     холбогдох                                                                                                          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

Прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Ц.Г,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ..............дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овогт Э-н Ч, ............ оны .............. дүгээр сарын .........ны өдөр ......... төрсөн, ..........настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ............. дүүргийн ............  хороо, .......... дүгээр гудамжны 625 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............/.

..........  овогт Ц-н Г, ........... оны ........... дугаар сарын .............-ний өдөр ............... төрсөн, ......... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .............. дүүргийн ........... хороо, ............. гудамжны 184 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../.

Э.Ч нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ............ хороо, ................Б тоотод байрлах эзэнгүй 1 давхар шавар байшин дотор амь хохирогч Ж.Л-тэй архидан согтуурч, улмаар түүнтэй дахин бэлгийн харьцаанд орохыг шаардахад зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар модон сандлаар Ж.Л-гийн нүүр рүү 2 удаа цохиж, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Э.Ч, Ц.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ........... хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............  хотхоны зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Ч.Б-н эзэмшлийн .......... улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Б-д 350.000 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах “............ хороолол, ......... дугаар байрны гадна байрлуулсан иргэн Р.О-ын  эзэмшлийн ......... УАН улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.О-т 350.000 төгрөгийн хохирол ,

2022 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэрт байрлах “........г” автомашины зах дотор байсан иргэн Э.О-н эзэмшлийн ....... УБК улсын дугаартай Тоёота Харриэр загварын, иргэн С.О-н эзэмшлийн ........... УАК улсын дугаартай Тоёота Харриэр загварын тээврийн хэрэгслүүдийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.О, С.О нарт нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Ч-ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Г-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн Э.Чийн нийт эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч-оос 13.641.180 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-д, 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Б-д, 175.000 төгрөгийг гаргуулан Р.О-т, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Э.О-т, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч С.О-т, шүүгдэгч Ц.Г-аас 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б-д, 175.000 төгрөгийг гаргуулан Р.От-, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Э.О-т, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч С.О-т олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч нээлттэй хорих ангид 1 жилийн хорих ял авсан. Хохирол 535.100 төгрөгийг төлж барагдуулсан тул нээлттэй хорих ангид авсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж дүгнэж байна. Шүүгдэгч Ц.Г-ийн үйлдсэн 4 удаагийн хулгайлах гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй, төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

амь хохирогч Ж.Л-н хувийн байдал, тухайн өдөр болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-н “... Тэгээд би оройтсон учир маргааш өглөө 0900 цагт хувцас, цүнх олсон газарт очиж үзэхэд нүдний шил, сам хоёрыг нь олсон. Тэгээд хажуугийн эзэнгүй байшин руу орж үзэхэд том өрөөнд нь зоорь байсан. Зоорийг хагас тагласан байхаар нь нээгээд үзэхэд ногоон өнгийн бүтээлэг байхаар нь сөхөөд үзэхэд доошоо хараад суусан эмэгтэй хүний цогцос байсан ...” /1-р хх-ийн 77-79/,

гэрч Ц.Г-ийн “ ... нийтийн байрны хаалганы хашааг хэн нэгэн цохиод байхаар нь би босоод хаалга тайлж өгөхөд найз Ч буюу хоч нэр нь Ч ганцаараа гар, хүзүү хэсэг нь цус болчихсон, их сандарсан байдалтай байсан. ... Ч “найз нь хүн алчихлаа” гэж уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, юун хүн алах вэ?” гэж итгэхгүй асуухад “өчигдөр орой чамаас салаад нэг эгчтэй уугаад, бид хоёр нөгөө балгас болсон байшинд очоод, тэндээ уугаад бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэр эгчийг алчихсан” гэж хэлсэн. ... Э.Ч бид хоёр хамт байшин руу ороод харсан чинь урт үстэй нэг эмэгтэй хүний цогцос байсан. ... Э.Ч нөгөө цогцсыг дрожинд ороогоод байшингийн зүүн талын өрөөнөөс баруун талын өрөө рүү чирээд зоорь луу хийгээд, шалан дээр байсан цусыг сайн санахгүй байна даавуу шиг зүйлээр арчиж цэвэрлээд, гарч ирээд байшингийн хаалгыг нь төмрөөр даруулж тавьсан. ...” /1-р хх-ийн 118-123, 133-134/,

гэрч, эрүүгийн мөрдөгч Ж.М-н “... Тухайн үед Д.Т нь “би өчигдөр Шар хад орж утсаа янзлуулчхаад буцаад гэр хороолол дундуур явж байгаад эзэнгүй байшин руу орж хүндрэхэд манай эхнэрийн цүнхтэй адилхан цүнх байх шиг байхаар нь тань руу залгатал утас чинь завгүй байхаар нь г байцаагчид хэлсэн” гэж ярьсан. Тэгэхээр нь Д.Т-н цүнх олсон гэх газарт хэсгийн байцаагч П.Г болон амь хохирогчийн төрсөн дүү Ж.М нарын хамт эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад “сүнстэй байшин” гэх бичиглэлтэй нийтийн байрны хойд талын цагаан өнгийн нэг давхар байшинд орж шалгахад ... байшинд байх зоорь мэт зүйлийг хагас тагласан байхаар нь онгойлгож үзэхэд удаж өмхийрсөн хүний цогцос байсан. ...” /1-р хх-ийн 96-97/,

гэрч Ц.Б-н “...Т-н гэрт ороход Л согтуу унтаж байсан  ба Т, Л рүү “хоол унд хийж чадахгүй, хоол түлэгдчихсэн байхад ногоортлоо архи уугаад ...” гээд уурлаад байсан. ... Өглөө 08:00 цагийн үед Т босоод ирчихсэн намайг сэрээгээд “нөгөө Л чинь байдаггүй ээ, гараад явчихаж” гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш Л ерөөсөө ирээгүй ...”  /1-р хх-ийн 110-113/,

гэрч Ш.Т-н “... манай эсрэг талын хаалгыг 2014 оноос хойш Т гэх залуу түрээлсэн амьдарч 2018 оноос хойш Ж.Л гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Т, Ж.Л нарын амьдардаг 10 тоотод байнга архи уудаг хүмүүс цугларч өдөр бүр архи ууцгаадаг. Заримдаа муудалцаж, орилолдож, зодолдож байгаа сонсогддог. ... Заримдаа Ж.Л-гийн нүүр хавдаж, хөхөрсөн байдалтай байдаг байсан. 2022  оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т-ийн гэрт Т, Б нар ирчихсэн Л тэр 4 өдөржин архи уугаад байсан. Орой 22 цагийн орчим Т, Ж.Л нар хоородоо хэрэлдэж эхэлсэн. ... Маргааш өглөө нь манай нөхөр ороод Л-г асуухад Т “шөнө тасраад унтчихсан байхад явчихсан байна.” гэж хэлсэн байсан. ...” /1-р хх-ийн 115-116/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

насанд хүрээгүй гэрч Б.Э-н “ ... Тэгтэл бид хоёрын зогсож байсан гудамжны дээд талаас 40 орчим насны эгч ирээд “эгч нь 25 дугаар эмийн санд ажилладаг, 14 хоногт нэг удаа ажилдаа очдог юм, танай дэлгүүрт үсний боолт байна уу, эгчдээ нэгийг зээлчих” гэхээр нь би “үгүй ээ, зээлэхгүй” гэсэн чинь хажуугаас Э.Ч надад хандаад “чи зээлчих, би мөнгийг нь өгнө” гэхээр нь би Э.Ч-ийг “чи тэгвэл одоо мөнгийг нь өг” гэхэд Э.Ч “одоо надад мөнгө байхгүй” гэхээр нь би “мөнгөгүй бол зээл өгөхгүй” гэсэн чинь нөгөө эгч урагшаа алхаад явсан чинь Э.Ч “би явлаа шүү” гээд надад хэлээд нөгөө эгчийн араас дэлгүүрийн урдуур баруун тийшээ гүйж байхаар нь би “Ч чи хаашаа явж байгаа юм?” гэхэд надад “дэлгүүр орж пиво авна” гэж хэлчихээд яваад өгсөн. Удалгүй буцаж явахдаа гартаа том савтай пиво барьчихсан өнгөрсөн. Түүнээс хойш уулзаагүй. Гадаа харанхуй болчихсон, урт үстэй л эгч байсан.” /1-р хх- ийн 137-139/,

гэрч Б.Д-н “... уг байшинд миний нөхөр Ч.Э-н эцэг, эх нь амьдардаг байж байгаад Ч.Э-н нэр дээр шилжиж ирсэн. Баянзүрх дүүргийн ........... хороо, .......... тоот хашаа, байшинд миний нөхөр бид хоёр 2014 оноос хойш хүн огт амьдруулаагүй, эзэнгүй байлгаж байсан. Хашаа байшинг зарахаар зар тавьсан. Үзсэн хүмүүсээс “танай хашаанд хүн амьдраад байгаа юм биш үү, согтуу хүмүүс байгаад байна” гэж байсан. Байшингийн зоорь нь ногоо хадгалах зориулалттай бөгөөд ханатай зоорь байсан. Уг зоорийг банзаар таг хийж тагласан байсан бөгөөд ямар нэгэн цоожгүй байсан. ... ямар хүмүүс ирж онгойлгоод байсныг би мэдэхгүй байна.” /1-р хх-ийн 83-84/,

яллагдагчаар Э.Ч-ийн “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ........ хороо, ............ тоотод байрлах эзэнгүй байшинд хохирогч Ж.Л-г надтай дахиж бэлгийн харьцаанд орохгүй гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь модон сандлаар 2 удаа цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна.” /1-р хх-ийн 190/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2538 тоот Амь хохирогч Ж.Л-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал, хугарал орчмын хавирга завсрын булчингийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй. Хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үхэлд хүргэсэн эсэхийг тогтоох боломжгүй.  Цогцсын дотор эрхтнүүд ялзарч муудсан, тархины эд ялзарч үгүй болсон тул үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Химийн шинжилгээгээр ходоодны шингэнд 3.5 промилли, цөсөнд 2.8 промилли, булчинд 3.2 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Булчинд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй. Үтрээ, шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээ, шулуун гэдэснээс авсан арчдас, наалдсанд эр бэлгийн эс илрээгүй байна. Заг хүйтэн, трихомонадын халдвар илрээгүй байна. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ходоодонд 10 мл орчим хүрэн улаан өнгийн шингэн агууламжтай байна.” /2-р хх-ийн 27-41/,

Шүүх сэтгэцэд эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар шинжээчийн: “Э.Ч нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна. Э.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /2-р хх-ийн 50-51/ гэх дүгнэлтүүд,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-67/, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 68-72/, зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Э.Ч нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .......... хороо, ............. тоотод байрлах эзэнгүй 1 давхар шавар байшин дотор амь хохирогч Ж.Л-тэй архидан согтуурч, улмаар “түүнтэй дахин бэлгийн харьцаанд орохыг шаардахад зөвшөөрөөгүй” гэх шалтгаанаар модон сандлаар Ж.Л-ийн нүүр рүү 2 удаа цохиж, хавирга руу нь өшиглөсний улмаас “хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал, хугарал орчмын хавирга завсрын булчингийн цус хуралт” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Энэхүү үйл баримтаас өмнө болоод нас барах хүртлээ амь хохирогч Ж.Л бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос Э.Ч-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарах бөгөөд хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч Э.Ч нь хохирогчтой архидан согтуурсан талаар мэдүүлсэн байхаас гадна амь хохирогч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь түүний биеэс авсан химийн шинжилгээгээр “ходоодны шингэнд 3.5, цөсөнд 2.8, булчинд 3.2 промиль” спирт илэрсэн хэмээн дүгнэжээ.

Дээрхээс үзвэл шүүгдэгч Э.Ч нь амь хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон буюу “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүх түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийн тухайд, хохирогчид олон тооны гэмтэл учруулсан болгоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэхгүй. Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохын хувьд харгис, хэрцгий байдлыг бүгдийг биш, зөвхөн онц харгис хэрцгий байдал байхыг шаарддаг.

Тухайлбал гэмт этгээдийн хувьд онц харгис хэрцгий, өршөөлгүй, догшин авираас үүдэлтэйгээр хохирогчийг алахын өмнө санаатайгаар маш ихээр тамлан зовоож, тарчлаах, тохуурхан доромжлох зэргээр хохирогчийг өвтгөн шаналгах аргыг зориуд сонгон хэрэглэж, түүнийгээ хүсэж үйлдсэн байдаг.

Хэрэгт авагдсан шинжээчийн 2538 дугаар дүгнэлтэд  амь хохирогч Ж.Л-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмийн дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал бүхий гэмтлүүдийг тогтоож, гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамруулснаас гадна, цогцост хийсэн задлан шинжилгээгээр амь хохирогчийн ходоодонд 10 мл орчим хүрэн улаан өнгийн шингэн агууламжтай хэмээн дүгнэжээ.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Дээрх амь хохирогчийн биед учирсан ясны хугарсан гэмтлүүдийг шүүгдэгч Э.Ч-ийн модон сандлаар амь хохирогчийн нүүр рүү цохиж, зодох явцад учруулсан байх боловч хүндэвтэр зэргийн гэмтэлд амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэлд хамаарахаас гадна шинжээчийн дүгнэлтээр уг гэмтлүүдийг үхэлд хүргэсэн эсэхийг тогтоож чадаагүй байна.

Хэдийгээр амь хохирогч Ж.Л-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй хэмээн дүгнэсэн боловч түүнийг нас барахад хүргэсэн дээрх гэмтлүүд нь шүүгдэгч Э.Ч-ийн нүүр рүү нь модон сандлаар цохиж, зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Ч гэмт хэргийн үйл баримтын талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэлт тогтвортой мэдүүлжээ.

Хэргийн үйл баримт болсон явдлыг шууд гэрчлэн мэдүүлэх боломжтой ганц эх сурвалж нь шүүгдэгчийн мэдүүлэг бөгөөд түүнд дурдагдсан мэдүүлгийг нягтлан, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулбал гэрч Ц.Г-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2538 дугаар дүгнэлт зэргээр шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн бодитой гэж дүгнэх үндэслэлийг бүрдүүлж байна.

2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Э.Ч өмгөөлөгч С.Батдэлгэрийн хамт өгсөн мэдүүлэгт “ ... гэнэт миний уур хүрээд газар байсан жижиг модон сандлыг аваад шууд нүүр рүү нь хүчтэй нэг цохиход хойшоогоо саваад дээшээ хараад унахаар нь “чи муу ямар хөгийн юм бэ” гэж хэлээд дахиж нүүр хэсэгт нь модон сандлаар цохиод, баруун талын хавирга хэсэгт нь нэг удаа хүчтэй өшиглөчхөөд, би урт сандал дээр унтаад өглөө үүр цайж байхад сэрээд харахад миний бүх хувцас, хоёр гар, хүзүү, цус болчихсон, шалан дээр нөгөө эгч дээшээ харчихсан, нүүр нь битүү цус болчихсон, шалаар цус нь урсчихсан байхаар нь би үхчхэж гэж мэдээд ... “ хэмээн мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлбол, амь хохирогч нүүрэндээ сандлаар цохиулсан даруйдаа дээш хараад унасан, өглөө болоход дээшээ харсан байрлалаараа нас барсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн ходоодонд 10 мл орчим хүрэн улаан өнгийн шингэн агууламж байсан нь нармай орчимд цохиулснаас авсан хүндэвтэр гэмтлийн улмаас гарсан цус ходоодонд орсныг нотлох бөгөөд харин тухайн цус  амьсгалын замыг бөглөж үхэлд хүргэсэн байж болохыг нотлох боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

Шүүгдэгч Э.Ч амь хохирогчид олон тооны хүндэвтэр гэмтэл учруулсан байх боловч тухайн гэмтлүүд нь хохирогчийг үхэлд хүргэсэн эсэх нь нотлогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд хүн алах онц харгис хэрцгий арга, түүний үр дагавар /онц хэрцгий авираар тамлан зовоож, сонгосон аргынхаа харгис хэрцгий байдлыг ухамсарлаж, үр дагаврыг нь урьдчилан харж, хүсэж үйлдсэн/ тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийг “Онц харгис хэрцгийгээр” алсан гэж үзэх гэм буруугийн /субьектив шинж/ болон хэлбэрийг агуулаагүй байх тул шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” хуульчилсан.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч-т 14 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Э.Ч, Ц.Гнар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ...... хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ хотхоны зогсоол дээр байрлуулсан байсан иргэн                                                                                                                                                                                                                                                                    Ч.Б-н эзэмшлийн .......... улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.-Бд 350.000 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хороолол, .................  байрны гадна байрлуулсан иргэн Р.О-ын  эзэмшлийн ............. УАН улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.О-т 350.000 төгрөгийн хохирол ,

2022 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэрт байрлах “...........” автомашины зах дотор байсан иргэн Э.О-н эзэмшлийн ....... УБК улсын дугаартай Тоёота Харриэр загварын, иргэн С.О-ийн эзэмшлийн ........... УАК улсын дугаартай Тоёота Харриэр загварын тээврийн хэрэгслүүдийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.О, С.О нарт нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ч.Б-аас “2022 оны 09 дүгээр сарын 04-ний орой гэрээсээ гараад дэлгүүр орчхоод машинаасаа юм авах гээд очтол миний машины хамар дээр байдаг жижиг толь байхгүй болсон байсан. Тэгээд би 1 дэх өдөр нь СӨХ-дөө мэдэгдээд “хулгайч явж байна шүү” гэхэд надад камер шүүж өгтөл 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 22 минутын үед 20 гаруй насны 2 залуу толийг минь хугалаад аваад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би энэ талаар цагдаад дуудлага өгсөн.” /3-р хх-ийн 13/,

хохирогч Р.О-аас “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 406 дугаар байрны гадна өөрийн ............ УАН улсын дугаартай цагаан өнгийн Прадо 150 маркийн машиныг байрлуулаад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарч ирэхэд тээврийн хэрэгслийн эвэр толийг хулгайлсан байсан тул хяналтын камер шүүж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Хяналтын камер дээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13 цаг 41 минутад хоёр залуу ирээд нэг нь хүн харж байхад нөгөө нь авч байгаа бичлэг байсан.” /3-р хх-ийн 55/,

хохирогч Э.О-ээс “... 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18:00 цагийн орчимд машинуудаа шалгаад ажлаасаа буугаад явсан. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээрээ 10:00 цагийн орчимд ирээд машинууд дээрээ очиход цагаан өнгийн Тоёота Харриэр маркийн автомашины эвэр толь хулгайд алдсан байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн жинсэн яак, жордангийн зурагтай футболк зэрэг хувцастай явж байсан.”/3-р хх-ийн 104/,

хохирогч С.О-ээс “Баянзүрх дүүргийн ........... нутаг дэвсгэрт М автомашины зах дотор би машин зардаг юм. Тэгээд өчигдөр буюу 09 дүгээр сарын 02-ны орой 18:00 цагийн орчимд машинуудаа шалгаад ажлаасаа буугаад явсан. Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээрээ 10:00 цагийн орчимд машинууд дээрээ очиход хар өнгийн Тоёота Харриэр маркийн автомашины эвэр толь хулгайд алдсан байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн жинсэн яак, жордангийн зурагтай футболк зэрэг хувцастай явж байсан.” /3-р хх-ийн 110/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдал, эх сурвалжийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

яллагдагчаар Ц.Г-ийн “ ... Бид хоёр ... орой гарч Харриэр машины толь хулгай хийж мөнгө олохоор болсон. Тэгээд хэд хоног машины толь хулгай хийж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цагдаад баригдсан. ... Тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /1-р хх-ийн 118-123, 133-134, 3-р хх-ийн 82, 138/,

яллагдагчаар Э.Ч-ийн “... Тогтоолтой уншиж танилцлаа.” /3-р хх-ийн 91/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 73-77, 144/,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б31-22-1232 дугаар “... 2014 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн, 2018 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд Монгол улсад орж ирсэн Prado 150 маркийн автомашины эвэр толийг 350.000 төгрөг” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22-23, 69-70/,

Э.О-н эзэмшлийн ........ УБК улсын дугаартай Тоёота Харриэр загварын, С.О-ийн эзэмшлийн .......... УАК улсын дугаартай Тоёота Харриэр загварын тээврийн хэрэгслүүдийн эвэр толийг тус бүр 185.000 төгрөгөөр үнэлсэн “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 127-131/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Ч, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

         Шүүгдэгч Ц.Г-аас “... миний бие хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул нээлттэй хорих ангид авсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ч, Ц.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, шүүгдэгч Ц.Г нь хохирол төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Г-аас “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г, Э.Ч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 68 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/..... дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “Шүүгдэгч ....... овогт Э-ын Ч-г онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, ...” гэснийг “Шүүгдэгч _..........овогт Э-ын Ч-г хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, ... ” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэснийг “Шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж,

3 дахь заалтын “ ... Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр ...  нэмж нэгтгэн Э.Ч-ийн нийт эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “ ... Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ял дээр ... хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

3. Шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, Ц.Г нарын цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

                            ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН