Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2025/00029

 

 2025         01          03                                                    307/ШШ2025/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/00689/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан **** дүгээр багт байрлах, Дархан-Уул аймгийн *******,*********************,******* газрын хүсэлттэй

“Э.Анхмаа, П.Цэнд-******* нарын эх, эцэг байх эрхийг хасуулах, хүүхдүүдийн асран хамгаалагч тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Рина

Гуравдагч этгээд: Э.Анхмаа, П.Цэнд-*******

Гэрч: П.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн хүүхэд,******* бүл,************** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Э.Анхмаа, П.Цэнд-******* нарын хувьд 2016 оноос хойш манай байгууллагын эрсдэлтэй өрхийн судалгаанд явдаг. ************** хариу үйлчилгээг тогтмол явуулдаг. 2016 оноос хойш энэ айл бол 6 хүүхэдтэй байсан. Одоо 4 хүүхэд нь байгаа 2 хүүхэд нь нас барсан. Нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан гэхдээ хамтарсан багийн өрхийн эмч нарын ярьж байгаагаар асаргаа дутагдсанаас болж хүүхэд нас барах шалтгаан болсон гэдэг. Цаашид манай байгууллагын зүгээс хүүхдүүдэд боломжит үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Мөн архинаас гаргах эмчилгээнд хамруулаад шат дараалалтай үйлчилгээг үзүүлээд явсан. 2021 онд хүүхдүүд нь түр хамгаалах байраар үйлчлүүлсэн. Тэр үед хүүхдүүд нь гадаа хаягдсан маш хүнд байдалтай байсан. Түр хамгаалах байранд хүүхдүүдийг усанд оруулаад, хувцаслаад, хооллож хүүхдүүдэд дэмжлэг үзүүлсэн. 2023 онд*******гийн ээж болохийн хүүхдүүдийн мөнгийг аваад архи уугаад байна хүүхдийн мөнгийг зогсоож өгөөч ээ гэсэн хүсэлтийн дагуу,,, нарын хүүхдийн мөнгийг түр зогсоосон. Одоо хүүхдийн мөнгийг түр зогсоосон боловч хүүхдүүдэд эргэж олгогдохгүй байгаа учраас эмээ нь хүүхдүүдийг цаашид асран хамгаалъя гэсэн хүсэлтийг гаргаад байгаа. Ээжийн хувьд сүүлийн 3 жил хүүхдүүдийн асран хамгаалаад явж байгаа. Бага хүүхэд нь машинд дайруулаад гар нь хугарсан байдалтай. Хүүхдүүдээ эмээд нь даалгаад энэ хоёр хүн хүүхдүүдээ хайхардаггүй. Эцэг эх байх үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас асран хамгаалагчийг нь тогтоолгоод цаашид хүүхдийн мөнгө, хүүхдүүдийг асран хамгаалах тал дээр шийдвэрлэх нь зүйтэй. Энэ хүмүүс амьдрах*******гүй, өөрийн гэсэн******* оронгүй, ээжийндээ амьдарч байгаа. Хүүхдүүдийн амьдрах хэвийн орчин нөхцөл алдагдсан. Би 2021 онд талийгаач бага хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцож байсан. Тухайн үед эцэг эхийг нь буруутгаад оролцуулаагүй ч гэсэн прокурор дээр хэрэгсэхгүй болоод хэрэг нь хаагдаж байсан. Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, үл хайрхан хүчирхийлэлд өртуулж байгаа. Мөн архины гүн хамааралтай тул цаашид хүүхдүүд эрсдэлтэй байдалд байна. Иймд тэдний эцэг, эх байх эрхийг хасуулах хүсэлтэй байна. Асран хамгаалагчаар эмэг эх П.Эрдэнэчимэгийг тогтоож өгнө үү. Хүүхдүүд эмээ, өвөөдөө ээнэгшин, дасан зохицсон тул эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна” гэв.

2. Гуравдагч этгээд Э.Анхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 4 хүүхдээ өөрөө авах хүсэлтэй байна. Тийм учраас ээжтэй хамт байлгахыг хүсэхгүй байна. Би хааяа архи дарс уудаг. 6 хүүхэд төрүүлээд 2-ыг нь алдсан. Одоо 4 хүүхэд байгаа Хүүхдүүдийн мөнгийг авч архи уудаг нь үнэн. Гэхдээ би хааяа хэрэгтэй зүйлсийг нь авч өгч, мөнгө өгдөг ш дээ. Бид одоогоор орон******* байхгүй. Ээжийндээ байдаг. Архи уугаагүй үедээ ээжийндээ очиж хүүхдүүдээ харж ханддаг. Зун ажил хийдэг. Одоо тогтсон ажилгүй байна... ” гэв.

3. Гуравдагч этгээд П.Цэнд-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эцэг байх эрх хасах талаар гаргасан хүсэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Одоо ажилгүй, архи уудаг нь үнэн” гэв.

4. Гэр П.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: “...Миний бие анх 2023 оны 03 сараас эхэлж хүүхдүүдийн мөнгийг хасуулах талаар ************** бүл,*********************т гаргасан. Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь хүүхдийн мөнгө аваад өдөр, шөнөгүй архи уугаад 4 хүүхдэдээ зарцуулахгүй манайхаас бүх хоол унд, хувцас гэх бүх хэрэглэх зүйлийг би өөрийн тэтгэврийн мөнгөөр болгож байсан. Э.Анхмаа, П.Цэнд-******* хоёр нь архи уугаад хоорондоо хэрэлдэж, зодоон цохион хийдэг. Нөхөр П.Цэнд-******* архи уусан үедээ маш муухай ааш, араншин гаргаж хоорондоо байнга маргаж хэрүүл хийдэг. Дундаасаа 4 хүүхэдтэй, бага хүү нь 2023 оны 8 сард авто машины осолд орсон. Бонго машин зүүн талын гарыг нь дайрсан. 2023 оны 8 сараас хойш 12 сарыг хүртэл эмнэлгээр явж байна. Энэ хугацаанд Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь хүүхдээ огт хайхраагүй, би бүгдийн нь болгож эмчилгээг нь тасалдуулахгүй хийлгэж байгаа. Хүүхдийн бие одоо дунд зэрэг байна. Одоо 1 сарын 5-6-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын тасагт үзүүлж хэвтэн эмчлүүлнэ. П.Цэнд-*******, Э.Анхмаа нар нь өөрийн гэсэн******* орон байргүй, манайд байдаг. Цаашид хүүхдээ харж хандаж явж чадахгүй тул хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү...” гэв.

5. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Э.Анхмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, А.Цогтбаяр, А.Батцогт, А.Цогбадрах, А.Шинэбаяр нарын төрсний бүртгэлийн*******чилгээний нотариатаар*******члүүлсэн хуулбар, 2024 оны 02 сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, 2021 оны 10 сарын 22-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, 2024 оны 02 сарын 22-ны өдрийн************** нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, хүүхдүүдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, 2021 оны 10 сарын 22-ны өдрийн хүүхдийн эрх,******* зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Санжинт багийн хамтарсан багийн тэмдэглэл, 2021 оны 10 сарын 22-ны өдрийн************** нөхцөл байдлын үнэлгээ, 2021 оны 06 сарын 15-ны өдрийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн аюулгүй байдал,******* төлөвлөгөө, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хохирогчийн******* бүлтэй байгуулах*******ээний загвар, Э.Анхмаагийн эх П.Эрдэнэчимэг, Б.Болдбаатар нарын Шарын гол сумын хамтарсан багт гаргасан өргөдөл, Э.Анхмаагийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хамтарсан багт 2021 оны 06 сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл, хүүын 2021 оны 10 сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, хүүхэд******* хариу үйлчилгээ,  2021 оны 10 сарын 29-ний өдрийн түр хамгаалах байрны үйлчилгээнээс ар*******т нэгтгэгдэж байгаа кейсийн зөвлөмж, түр хамгаалах байрнаас үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, 2021 оны 10 сарын 25-ны өдрийн түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт, хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр, хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүлээлгэн өгөх маягт, 2021 оны 10 сарын 29-ний өдрийн түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт, П.Эрдэнэчимэгийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн өргөдөл, түр хамгаалах байранд хамрагдаж буй хүүхдийн мэдээлэл, иргэний эрүүл мэндийн дэвтрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, П.Эрдэнэчимэгийн Шарын гол сумын Санжинт багийн хамтарсан багт гаргасан асран хамгаалагчаар тогтоолгох тухай өргөдөл, С.Отгонбаярын өргөдөл, Э.Батчимэгийн өргөдөл, П.Эрдэнэчимэг, С.Отгонбаяр нарын иргэн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох, лавлагаа тодорхойлолт, Шарын гол сумын Санжинт багийн засаг даргын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЕБС-ын 2 дугаар сургуулийн тодорхойлолтууд,  2024 оны 12 сарын 24-ний өдрийн************** нөхцөл байдлын үнэлгээ, 2024 оны 12 сарын 24-ний өдрийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, 2024 оны 12 сарын 24-ний өдрийн хүүхдийн аюулгүйн зэргийн үнэлгээ, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 08 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 2021 оны 11 сарын 15-ны өдрийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 01 сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

6. Шүүхээс шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтүүд,  П.Эрдэнэчимэгээс*******чийн мэдүүлэг авсан тэмдэглэл баримтыг бүрдүүлсэн байна.   

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн *******,**************************** газрын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...хүү А.Цогбадрах, А.Шинэбаяр, хүү А.Батцогт, хүү А.Цогтбаяр нарыг эмээ П.Эрдэнэчимэг нь 2012 оноос хойш асран хамгаалж байгаа бөгөөд хүүхдүүдийн ээж Э.Анхмаа, эцэг П.Цэнд-******* нар нь архины хамааралтай, хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, насанд хүрээгүй, бага насны 4 хүүхдээ анхаарахгүй, төрөөс олгодог хүүхдийн мөнгийг нь хүүхдүүдэд зарцуулахгүй, архидан согтуурдаг, үл хайхрах хүчирхийлэлд байнга өртүүлдэг тул хүсэлтийг шүүхэд гаргасан” гэж тайлбарлаж байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д: “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2-т: “Эрх зүйн ач холбогдол бүхий дараа нь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно. ... 135.2.12.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх”, Гэр******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т: “Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

************** тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд,************** хөгжлийн асуудал хариуцсан байгууллага харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд******* мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх, хүүхэд******* асуудлаар эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн тоо болон хүүхэд******* үйлчилгээний талаарх дундын мэдээллийн санд үндэслэн хүүхэд******* үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Иймд Дархан-Уул аймгийн *******,*********************,************** нь энэхүү хүсэлтийг тус шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

   4. Гуравдагч этгээд Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь************** байдлаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч хамтран амьдардаг, хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 09 сарын 19-ний өдөр хүү А.Цогбадрах, 2015 оны 08 сарын 27-ны өдөр хүү А.Батцогт, 2016 оны 08 сарын 29-ний өдөр хүү А.Шинэбаяр, 2019 оны 10 сарын 11-ний өдөр хүү А.Цогтбаяр нарыг төрүүлсэн зэрэг нь гуравдагч этгээдүүдийн тайлбар болон*******чийн мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн*******чилгээгээр тогтоогдож байна.

   Хэрэгт авагдсан 4 хүүхдийн төрсний бүртгэлийн*******чилгээгээр эцгийн нэр бүртгэгдээгүй, эхийн нэр Боржигон овогтийн******* гэж бүртгэгдсэн бөгөөд шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд П.Цэнд-******* нь А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрдөг болно.

   Иймд хүүхдүүдийн эцгийн хувьд маргаангүй, П.Цэнд-******* нь өөрийгөө дээрх 4 хүүхдийн эцэг мөн гэж тайлбарлаж байх тул А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарын эцгийг П.Цэнд-******* мөн гэж үзнэ.

 

   5. Хэрэгт авагдсан 2021 оноос 2024 оны хооронд хийгдсэн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,************** нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Шарын гол сумын Санжинт багийн хамтарсан багийн тэмдэглэл зэрэг баримтаар А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарын эх Э.Анхмаа, эцэг П.Цэнд-******* нар нь байнгын архи уудаг, хүүхдүүдэд тавих анхаарал халамж маш сул, хоол унд, хувцсаар гачигдуулдаг, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг гэсэн дүгнэлттэй, мөн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн хүүхэд тус бүрээр гаргасан аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлээр А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарыг түр хамгаалах байранд хүргэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн саналтай, мөн өдрийн Санжинт багийн Хамтарсан багийн тэмдэглэлд “... хамтарсан багийн бүрэлдэхүүн очиход 2 настай хүү гадаа сууж байсан, аав, ээж болох*******,*******-******* нар нь согтуу, хүүхдээ анхаарах боломжгүй, чадваргүй байсан. Санжинт баг, сумын нийгмийн ажилтан, 2-р сургуулийн нийгмийн ажилтан, Гэр бүл хүүхэд залуучуудын төвийн мэргэжилтэн тамгын газрын даргатай хамтран хуурай идэх юм цай өгч, 2 настай хүүг өмдөндөө баасан, шээсэн байсныг бие хувцсыг нь цэвэрлэж, шинэ хувцас дэлгүүрээс авч сольж өгсөн, ...2-9 насны 4 эрэгтэй хүүхэд асран хамгаалагчгүй, маш их эрсдэлтэй хүнд нөхцөл байгаа, тухайн******* бүлийг хүнсний эрхийн бичиг хөтөлбөрт хамруулсан, эцэг, эхийг сургалтад хамруулах, ажилд явуулах талаар арга хэмжээ авахаар явдаггүй, байнгын согтуу байдаг зэрэг саналын дагуу 4 хүүхдийг аймгийн хамгаалах байранд хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн” гэж тэмдэглэсэн.

   2021 оны 10 сарын 22-ны өдрийн************** нөхцөл байдлын үнэлгээнд: “... 5 настай хайрст үлд өвчнөөр 2021 оны 09 сард анх өвдсөн, хүүхдийн мөнгө авдаг боловч эцэг, эх нь уг мөнгөөр байнга архидан согтуурдаг” гэж дурдсан, 2021 оны 06 сарын 05-ны өдрийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан, хамтарсан багаараа******* бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхээс гадна аав, ээжийг нь архинаас гаргах, хүүхдийг аюулгүй нөхцөлөөс аврах, дахин согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь хүүхдүүдийг хамт байлгахгүй тал дээр анхаарал хандуулах арга хэмжээг авах дүгнэлт гарсан байна.

   Энэхүү санал, дүгнэлтүүдийг үндэслэн А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарыг 2021 оны 10 сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл түр хамгаалах байранд байрлуулж, холбогдох үйлчилгээнүүдийг үзүүлсэн, тус байрнаас гаргахдаа аюулгүй байдал,******* төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хохирогчийн******* бүлтэй байгуулах*******ээг 2021 оны 10 сарын 28-ны өдөр Э.Анхмаагийн эх П.Эрдэнэчимэгтэй хийж байсан зэрэг нь хэрэгт авагдсан хүүхэд******* хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйлчилгээнээс ар*******т нэгтгэгдэж байгаа кейсийн зөвлөмж, түр хамгаалах байрнаас үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, хүүхэд бүрээр хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлага хийсэн тэмдэглэл, түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт, хүүхдүүдийн эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

   Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хамтарсан багийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн тэмдэглэлд хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд зарцуулдаггүй, Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь тус мөнгөөр архи авч ууж, байнгын архидан согтуурдаг үндэслэлээр эмэг эх П.Эрдэнэчимэгийн хүсэлтээр 2023 оны 04 дүгээр сараас хүүхдүүдийн мөнгө олголтыг зогсоосон талаарх тайлбарыг тусгаж, тус хурлаас Э.Анхмаагийн эх байх эрхийг хасуулах, асран хамгаалагчаар эмэг эх П.Эрдэнэчимэгийг тогтоолгохоор шийдвэрлэсэн байна.

   2024 оны 02 сарын 22-ны өдөр************** нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээг гаргаж, эцэг, эх нь хүүхдүүдийг үл хайхардаг, архины гүн хамааралтай, хүүхдүүдийг өвөө, эмээ нь асран хамгаалдаг, бага хүү А.Цогтбаяр нь машины осолд орж зүүн гарандаа нөхөн сэргээх хагалгаа хийлгэсэн, яаралтай Улаанбаатар хотод гэмтэл, согогийн үндэсний төвд эмчлүүлэх шаардлагатай, төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг сэргээх, хүүхдүүд хоол тэжээлийн хувьд дутмаг байдалд байгаа талаар дүгнэжээ.

   2024 оны 12 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн хүүхэд,**************************** мэргэжилтэн************** нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн аюулгүйн зэргийн үнэлгээг хүүхэд тус бүр дээр хийсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

   6. Гуравдагч этгээд Э.Анхмаа, П.Цэнд-******* нарыг архины хамааралтай эсэх талаар шинжээч томилсон бөгөөд 2024 оны 10 сарын 20-ны өдрийн шүүх сэтгэц, эсгэг судлалын эмнэлгийн дүгнэлтээр П.Цэнд-*******, Э.Анхмаа нарыг Ds:F10.1 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, хэтрүүлэн хэрэглэх эмгэгтэй гэж дүгнэжээ.

   Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь 6 хүүхэд төрүүлсэн боловч 2 хүүхэд нь нас барсан бөгөөд энэ нь тэдний асаргаа сувилгаа, хүүхдүүддээ тавих анхаарал халамж муу байсантай холбоотой гэж тайлбарладаг болно.

   Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 08 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Ойчдын 9-16 тоотод 2021 оны 06 сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд 14 хоногтой нярай нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Тус тогтоолд хохирогч Э.Анхмаагийн “... миний санаж байгаагаар тус өдөр 16 цаг өнгөрч байхад талийгаач мээмээ идээд надтай хамт орон дээр унтсан. Түүнээс хойш дахиж сэрээгүй. ...Тухайн өдөр би архи уучихсан байсан учраас талийгаач ямар учраас нас барсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгийг дурдсан байна.

   Мөн хэрэгт 2021 оны 11 сарын 15-ны өдрийн хууль ёсны төлөөлөгчөөр Дархан-Уул аймгийн хүүхэд,**************************** газрын хүүхдийн эрхийн улсын байцаагчийн өгсөн мэдүүлэг авагдсан байна.

   7. Гэр******* тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.3-т: “эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд гуравдагч этгээд Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь насанд хүрээгүй хүүхдүүд болох А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарыг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

************** тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д зааснаар "хүүхэд******* үйлчилгээ" гэж хүүхэд******* тогтолцооны оролцогч талуудаас хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах зорилгоор үзүүлж байгаа шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх хэлбэрээр үзүүлж байгаа үйлчилгээг хэлнэ.

Хэрэгт авагдсан баримтаар хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн хүүхэд,************** хөгжлийн*******, харьяалах хамтарсан баг дээрх хуульд заасан хүүхэд******* үйлчилгээг бүрэн үзүүлсэн, холбогдох арга хэмжээг авсан болох нь тогтоогдож байна.

8. ************** тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д: “эцэг, эх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ хамгаалах, асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ удаа дараа биелүүлээгүй”, 10.1.7-д: “эцэг, эх хүүхдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэний улмаас хүүхдийн бие махбод, сэтгэл санаа,*******д эрсдэл учирсан”, 10.3-т: “Хүүхдийг энэ хуулийн 10.1.5, 10.1.6, 10.1.7-д заасан үндэслэлээр******* бүлээс нь тусгаарлаж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулсан бөгөөд хүүхдийг******* бүлд нь эргэн нэгтгэх боломжгүй тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг Гэр******* тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Гуравдагч этгээд П.Цэнд-******* нь эцэг байх эрх хасуулах тухай хүсэлтийг дэмжиж, хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг. Харин Э.Анхмаа нь 4 хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтууд, шинжээчийн дүгнэлтээр архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, архи хэтрүүлэн хэрэглэх эмгэгтэй, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг ************** тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үүрэг хүлээсэн бусад этгээд хүүхдийн аюулгүй байдал, бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, боловсрол, хөгжлийн хэрэгцээг гачигдуулсан, асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан буюу үл хайхарсан зэрэг нь хүсэлт гаргагчийн тайлбар,*******чийн мэдүүлэг, хэрэгт авагдсан эрх бүхий этгээдийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Мөн зохигчийн тайлбар,*******чийн мэдүүлэг, гуравдагч этгээдүүдийн тайлбараар хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь хүүхдүүдэд зарцуулахгүйгээр архи авах замаар зарцуулдаг, энэ үндэслэлээр нь тус тэтгэмжийг 2023 оны 04 дүгээр сараас хойш түр зогсоосон болох нь тогтоогдож байна.

Гэр******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг зэрэг үндэслэл тогтоогдож байх тул Э.Анхмаагийн эх байх, П.Цэнд-*******ийн эцэг байх эрхийг тус тус хасах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

9. Хүсэлт гаргагчаас насанд хүрээгүй хүүхдүүд болох А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарт асран хамгаалагч тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүүхдүүдийн эмэг эх болох П.Эрдэнэчимэгийг асран хамгаалагчаар тогтоож шийдвэрлэв.

Гэр******* тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд асран хамгаалагч тогтоох бөгөөд хэрэгт авагдсан Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нар нь 2012 оноос хойш эмэг эх П.Эрдэнэчимэгийн асрамжид байгаа болох нь тогтоогдож байна.

Мөн энэ нь хэрэгт авагдсан удаа дараагийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд эмэг эх П.Эрдэнэчимэг нь хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлттэй байгаа, энэ хүсэлтээ холбогдох эрх бүхий байгууллага, Засаг даргад удаа дараа гаргаж байсан, Цагдаагийн Ерөнхий газрын иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолтоор эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан насанд хүрээгүй А.Цогбадрах, А.Батцогт, А.Шинэбаяр, А.Цогтбаяр нарын асран хамгаалагчаар эмэг эх П.Эрдэнэчимэгийг тогтоох нь зүйтэй байна гэж үзсэн болно.

10. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульд заасан боловч эдгээр хүмүүс нь одоогоор ямар нэгэн орлогогүй, ажил эрхэлдэггүй бөгөөд хүсэлт гаргагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шаардлага гаргаагүй, асран хамгаалагчаар тогтоогдсон этгээд шаардлагатай гэж үзвэл энэ талаар шаардлага гаргах эрхтэй, мөн дээр дурдсан нөхцөл байдал арилсан тохиолдолд Э.Анхмаа, П.Цэнд-******* нар нь эцэг, эх байх эрхээ сэргээлгэх хүсэлт гаргах эрх нээлттэй болохыг дурдаж байна.

11. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-д заасныг баримтлан Боржигон овогтийн******* /РД: ******-гийн эх байх эрхийг, Боржигон овогт Пүрэвцогтын*******-******* /РД: .../-/ийн эцэг байх эрхийг тус тус хассугай.

2. Гэр******* тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар ***** нарын асран хамгаалагчаар эмэг эх Боржигон овогт Пүрэвийн (РД: ****)-ийг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар  тус шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Баярсүрэнд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ