Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00005

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би

                      

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* ******* ******* гудамж *******ны төв байр, ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ...-р баг, .. айлын орон сууцны ..-р байрны ... тоотод оршин суух, утасны дугаар ...., ******* ******* холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,353,253 төгрөг, зээлийн хүү 1,694,177 төгрөг, нийт 5,047,430 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2020 оны 12 сарын 11-ний өдөр тус банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж 5,791,614 төгрөгийн зээлийг 34 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж холбогдож байсан боловч 2022 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 900 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 5,047,430 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. *******ны нэхэмжилсэн 5,047,430 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бөөнд нь төлөх боломжгүй тус *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож 5,047,430 төгрөгийг 6 хувааж 2025 оны 01 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 02 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 03 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 04 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 05  сард 841,238.33 төгрөг, 2025 оны 06 сард 841,238.33 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар тохиролцсон гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,353,253 төгрөг, зээлийн хүү 1,694,177 төгрөг, нийт 5,047,430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

             Хариуцагч ******* 5,047,430 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч  2025 оны 01 сард 841,238.3 төгрөг, 2025 оны 02 сард 841,238.3 төгрөг, 2025 оны 03 сард 841,238.3 төгрөг, 2025 оны 04 сард 841,238.3 төгрөг, 2025 оны 05  сард 841,238.3 төгрөг, 2025 оны 06 сард 841,238.3 төгрөгөөр тус тус  төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,708 төгрөгийн тал хувь 47,854 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 47,854 төгрөгийг хариуцагч *******гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,353,253 төгрөг, зээлийн хүү 1,694,177 төгрөг, нийт 5,047,430 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 02 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 03 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 04 сард 841,238.33 төгрөг, 2025 оны 05  сард 841,238.33 төгрөг, 2025 оны 06 сард 841,238.33 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,708 төгрөгийн тал хувь 47,854 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 47,854 төгрөгийг хариуцагч *******гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                           ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА