Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2025/00009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,     

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..-р баг, Жаргалант ,,,-р гудамжны....тоотод оршин суух, утасны дугаар ..., ******* овогт ******* *******

 

           байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..-р баг, Жаргалант ..-р гудамжны .. тоотод байрладаг (хуучнаар ******* байр) одоогоор 4 айл оршин суудаг байранд амьдардаг. Энэ байрыг анх миний ээж ******* 2000 онд ямар нэгэн бичиг баримт байхгүй учир хувь хүнээс шууд худалдан авч намайг өрх тусгаарлахад буюу 2000 оны 10 сард надад өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл тус байранд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Одоо байраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл анх худалдаж авахдаа бичиг баримт шилжүүлээгүй учраас байрныхаа өмчлөгчийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..-р баг, Жаргалант ..-р гудамжны .. тоот хаягт байрлах 4 айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог .. айлын баруун талын хаалга буюу .. хэмжээтэй ...талбай бүхий байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

 2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..-р багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 26-ны өдрийн 255 тоот  албан бичиг, Т.******* оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р багт байрлах 2213000582 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар, 335 квадрат метр газрын кадастрын зураг, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийн нэгж талбарын тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..-р баг, Жаргалант ...-р гудамжны ... тоот хаягт байрлах .. айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог .. айлын баруун талын хаалга буюу ... хэмжээтэй 3... талбай бүхий байрны фото зургууд, ******* *******-ийн Сүхбаатар салбарын хэрэглэгчийн дансны 2010-2024 оны 12 сарын 26-ны өдрийн дэлгэрэнгүй тайлан, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..-р баг, Жаргалант ..-р гудамжны тоот хаягт байрлах 4 айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог 2 айлын баруун талын хаалга буюу хэмжээтэй талбай бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг, Жаргалант 1-р гудамжны тоот хаягт байрлах 4 айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог 2 айлын баруун талын хаалга буюу хэмжээтэй талбай бүхий байрны өмчлөгч мөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг, Жаргалант 1-р гудамжны тоотод байрладаг (хуучнаар ******* байр) одоогоор 4 айл оршин суудаг байр. Энэ байрыг анх миний ээж ******* 2000 онд ямар нэгэн бичиг баримт байхгүй учир хувь хүнээс шууд худалдан авч намайг өрх тусгаарлахад буюу 2000 оны 10 сард надад өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл тус байранд эхнэр, хоёр хүүхдийн хамт 24 жил амьдарч байна” гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 255 тоот  албан бичиг (Тогтох овогтой Жаргалант 1-р гудамжны тоотод амьдардаг нь үнэн) гэх, ******* *******-ийн Сүхбаатар салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд (хэрэглэгчийн код:6125213, регистр:...., нэр:, 2010 оны 12 сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд тогны мөнгө төлж байсан дэлгэрэнгүй тайлан), 4 айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог 2 айлын баруун талын хаалга буюу хэмжээтэй талбай бүхий байрны 2213000582 нэгж талбарын дугаартай газрын гэрчилгээний хуулбар, Т.******* 335 квадрат метр газрын кадастрын зураг, байшингийн гадна талаас авсан фото зургууд (хх-4,7-9х, 12-40х)

 

 5. Гэрч ын шүүхэд өгсөн: “...Тус байрыг хэдэн онд ашиглалтанд орсныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед тус барилгыг Уулбаян сум Музейн зориулалттай ашигладаг байсан. Уулбаян сумын Музейн барилга нь 1991 онд өмч хувьчлал явагдаж тус барилгыг хувьчлан авч, Бухаа, Батцэнгэл, Жаргалсайхан, Шижирбаатар гэсэн 4 айл амьдардаг байсан. Т.*******х  тус байрыг 2000 онд Бухаа гэдэг хүнээс худалдан авч, одоог хүртэл эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байдаг. Манайх 2002 онд Шижирбаатар гэдэг хүнээс Т.******* хажуу талынх нь байрыг худалдан авч амьдарч байгаад 2005 онд тус байраа зарсан. Манайхыг 2002 онд тус байранд ороход Т.*******х тус байранд орчихсон байсан. Манайх тус байрыг худалдан авахад байрны гэрчилгээ гэж байгаагүй, дараагийн айлдаа зарахад мөн амаар тохиролцсон ярилцаад л  зарчихсан. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэв” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч гийн шүүхэд өгсөн “...Тус байрыг анх хэдэн онд ашиглалтанд орсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг 1987 онд Уулбаян суманд ажиллахаар очиход тус байр нь Уулбаян сумын Музейн барилга нэртэй байсан. Тэгээд 1991 онд өмч хувьчлал явагдаад тус байр нь хувьчлагдаад 4 айл орж байсан. Энэ байр нь хойд талаасаа хоёр айл, урд талаасаа хоёр айл нийт 4 айл амьдардаг. Одоо энэ байранд , , , гэсэн 4 айл амьдардаг. Тус байрны хойд талаасаа ордог хоёр айлын баруун талынх хаалганд Т.*******х амьдардаг. Т.*******х 2000 оноос эхлэн одоог хүртэл эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Би 1987 оноос одоог хүртэл Уулбаян суманд ажиллаж, амьдарч байгаа учраас Т.*******хыг тус байранд амьдардаг болохыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэргээр ******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг, Жаргалант 1-р гудамжны тоот хаягт байрлах 4 айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог 2 айлын баруун талын хаалга буюу хэмжээтэй талбай бүхий байрыг 20 гаруй жил хууль ёсны дагуу эзэмшиж амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

         7. Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж зааснаар нэхэмжлэгч *******ийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг, Жаргалант 1-р гудамжны тоот хаягт байрлах 4 айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог 2 айлын баруун талын хаалга буюу хэмжээтэй талбай бүхий байрны өмчлөгч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

           9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг, Жаргалант 1-р гудамжны тоот хаягт байрлах 4 айл амьдардаг байшингийн хойд талаасаа ордог 2 айлын баруун талын хаалга буюу хэмжээтэй талбай бүхий байрны өмчлөгч нь *******  /РД:ЛК70061712/ мөн болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БОЛОРМАА