Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2025/00010

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ..-р багт оршин суух, утасны дугаар ...., ******* овогт ******* *******

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

          1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1984 онд 8-р ангиа төгсөж, Дорнод аймгийн ТМС-д суралцаж 1987 оны 06 сард төгсөж ирээд Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1989 оны 10 сарын 15-нд халагдаж ирсэн. Тэгээд 1989 оны 11 сарын 10-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан. Иймд Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1989 оны 11 сарын 10-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл тракторчин, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

        2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 207016 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 1989 оны 11 сарын 10-ны өдрийн тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 11/08, тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

      3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1989 оны 11 сарын 10-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл трактор комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1989 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл тракторчин, комбайнчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, *******ыг ажилд томилсон тушаалын хуулбар, *******ыг 1987-1995 онуудын хооронд ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-4-6х)

 

 5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 сараас 1987 оны 10 сар хүртэл грушик, тарианы үтрэм дээр будаа эргүүлэх, үтрэмийн барилга цэвэрлэх гэх мэт туслах ажилчнаар ажиллаад хугацаат цэргийн албыг 1987-1989 онуудад хааж ирээд 1989 оны 11 сараас 1992 он хүртэл ******* сумын ******* зам нэгдэлд тракторчин, комбайнчаар тус тус ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн ******* сумын “******* зам” нэгдлийн тэжээл үйлдвэрийн бригадад 1974-1994 оныг дуустал ерөнхий инженер, бригадын дарга, нэгдлийн дарга, нэгдэл тарсны дараа компанийн даргаар тус тус ажиллаж байсан учраас Д.******* ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байнагэх мэдүүлэг,

 

          6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Дорнод аймгийн ТМС-д суралцаж 1987 оны 06 сард тракторчин комбайнчин мэргэжилтэй төгсөж ирсэн. Төгсөж ирээд 1987 оны 07 сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд гишүүнээр элсэж, механик бригадад 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 01 хүртэл 3 сар ажиллаад хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 сарын 15-нд халагдаж ирээд 1989 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 он хүртэл ******* сумын ******* зам нэгдэлд тракторчин комбайнчаар тус тус ажиллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 2 дугаар бригадын даргаар ажиллаж байсан учраас Д.******* ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

        7. Иймд Д.******* Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1989 оны 11 сарын 10-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл тракторчин, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Сүхбаатар аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1989 оны 11 сарын 10-ний өдрөөс 1992 он хүртэл тракторчин, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА