| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2025/00012 |
| Дугаар | 315/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 315/ШШ2025/00017
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..-р баг, ...хотхон ...-р байрны ... тоотод оршин суух, утасны дугаар ...., ******* овогт ******* ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 605,364 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,020 төгрөг нийт 1,213,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь ******* ******* *******-тай 2019 оны 03 сарын 11-ний өдөр 140000323030 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99849665 дугаарын Монпэй дансыг ашиглан 500,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар зээл авсан боловч төлж барагдуулаагүй байна. Иймд *******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 605,364 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,020 төгрөг нийт 1,213,385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* *******-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 1,213,385 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож 2025 оны 01 сард 213,985 төгрөг, 2025 оны 02 сард 500,000 төгрөг, 2025 оны 03 сард 500,000 төгрөгөөр тус тус төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 605,364 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,020 төгрөг нийт 1,213,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч 1,213,385 төгрөгийг 2025 оны 01 сард 213,985 төгрөг, 2025 оны 02 сард 500,000 төгрөг, 2025 оны 03 сард 500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,671 төгрөгийн тал хувь 16,835.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 16,835.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 605,364 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,020 төгрөг нийт 1,213,385 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сард 213,985 төгрөг, 2025 оны 02 сард 500,000 төгрөг, 2025 оны 03 сард 500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,671 төгрөгийн тал хувь 16,835.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 16,835.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА