| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00208/И |
| Дугаар | 150/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 150/ШШ2025/00001
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 150/ШШ2025/00001 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: **хот, ** дүүрэг, ***банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух, **овогт **ийн **/РД:**/ холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,120,842.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч **, нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **банк нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ** нь **Банкны **салбарын **тооцооны төвтэй 2023 оны 09 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/202352818507 тоот зээлийн байгуулж 20,000,000.00 (Хорин сая) төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр БГХ202352818507 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 1,719,650.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 956,404.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,519.05 төгрөг, нийт 2,678,573.79 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ** нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 288 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/202352818507 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх дараах тээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Үндсэн зээлийн төлбөр 18,280,349.99 төгрөг,
2. Зээлийн хүүгийн толбор 2,710,872.10 төгрөг,
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,120.45 төгрөг,
4. Нотариатын үнэ 15,500 төгрөг,
Нийт 21,120,842.54 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч ** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь төлж байсан төлөлтөөрөө төлөөд явах тухайд энэ нөхцөл байдлыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэр дээр миний дансыг барьчихсан байгаа юм. Энэ асуудал 3,4 сараас хэвийн болчих байх гэж бодож байна. 4 сараас хуучин төлөлт шигээ төлөөд явах боломжтой. Одоогоор надад авч байгаа цалин байхгүй байгаа...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **банк нь хариуцагч **д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,120,842.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч **д нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,120,842.54 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлана.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/202352818507 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, **банкнаас 20,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээний зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна.
Мөн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд БГХ202352818507 тоот барьцааны гэрээ байгуулагдсан байх ба барьцааны зүйлд ирээдүйд орж ирэх цалингийн орлого тусгагджээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нь үндсэн зээлд 1,719,650.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 956,404.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,519.05 төгрөг, нийт 2,678,573.79 төгрөг төлсөн байх ба зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хугацаа 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул **банкны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх заалтуудад үндэслэгдсэн нь хууль зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 10 дугаар сарын 16-ны байдлаар тооцоог гаргаж шаардсан ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх тул хариуцагчаас үндсэн зээл 18,280,349.99 төгрөг, зээлийн хүү 2,710,872.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,120.45 төгрөг, нийт 21,120,842.54 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээ гэж тус тус дүгнэх үндэслэлтэй байх ба талууд гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдал, эргэн төлөгдөх зээлийн үүргийн гүйцэтгэлийн тооцоололд маргаагүй.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч **ээс 21,120,842.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **банканд олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,554 төгрөг гаргуулан **банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,120,842.54 төгрөг гаргуулан **банк ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,554 төгрөг гаргуулан **банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА