Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2025/00003

 

 

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2025/00003

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчГ.Алгирмаа даргалж,

Хүсэлт гаргагч: **аймаг **сум, ** дугаар баг, ** гэх газарт оршин суух хаягтай, **овогт **ын **/РД:**/  хүсэлттэй,

Малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **, нарийн бичгийн дарга ** нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие ** аймгийн ** суманд ** онд төрсөн. 1984 оноос ** аймгийн ** нэгдэлд малчнаар, 2013 оноос ** аймгийн ** сумын * дугаар баг **нд малчнаар ажиллаж байна. 1983 оноос 1985 он хүртэлх ** аймгийн ** нэгдэлд малчнаар ажиллаж байсан архивын лавлагааг шүүж шалгаж баталгаажуулж тогтоож өгнө үү...” гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ***нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Хүсэлт гаргагч **ын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-4/,

2.** аймгийн Н** сумын **нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай малчдыг батлах тухай тушаал/хх-3/,

3. ** аймгийн **сумын * дугаар багийн засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03/309 дугаартай тодорхойлолт/хх-6/,

4.** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаартай архивын лавлагаа/хх-7/,

5.Малын А данс/хх-8-10/,

6. ** аймгийн **сумын **нэгдлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай малчдыг батлах тухай тушаал/хх-11/,

7. ** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1506 дугаартай архивын лавлагаа/хх-12-14/ зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагчийн ** аймгийн ** сумын ***нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1985 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан **аймгийн **сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь **аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаартай магадалгаа, хүсэлт гаргагчийн тайлбар болон  гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ** нь ** аймгийн ** сумын **нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1985 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн зохих бичилт, хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч **ыг ** аймгийн ** сумын **нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1985 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч **ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **овогт ****** аймгийн ** сумын **нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1985 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА

ДАРГАЛАГЧ                                 Г.АЛГИРМАА