Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2025/00004

 

 

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2025/00004

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дугаар баг, **оршин суух хаягтай, **овогт **/РД:**/ хүсэлттэй,

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагч ** нар оролцов.  

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие **овогтой ****аймгийн **САА- дахь ТМС-д 1984-1986 онд суралцаж байгаад 1986 оны 06 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан **аймгийн **126-р нэгтгэлд танкны хороо **дугаар ангид хоёр жил цэргийн алба хаасан. Хугацаат цэргийн алба хаасан тухай цэргийн үнэмлэхэд миний овгийг ****гэж бүртгэсэн байсан юм. Би 1968 онд **аймгийн *суманд төрсөн. Миний ээжийг **гэдэг. Ээж минь намайг төрүүлж өсгөөд сургуульд орохоос минь өмнө ** гэх хүнтэй ханилсан юм. Ингээд би **гэдэг хойд аавынхаа нэрээр овоглох болсон. Миний БНМАУ-ын иргэний улаан паспорт, **аймгийн **дахь **-н сургуулийн ТМС-д суралцаж төгссөн трактор-комбайнч мэргэжлийн үнэмлэх (№ 861453), мөн сургуулиас олгосон Тракторч машинчийн үнэмлэх (№ 38114), Хөдөлмөрийн дэвтэр (№ 168051) зэрэг баримт бичгүүд **овогтой байдаг. Миний 1986-1988 онд алба хаасан тухай цэргийн үнэмлэх мөн ****гэсэн нэрээр олгогдсон байсан учир Хугацаат цэргийн алба хаасан тухай 2024 оны 11 сарын 01-ны өдрийн № 08/1710 дугаартай лавлагаанд миний овог нэрийг ****гэж дурдсан байна. Энэ үйл явдлыг батлах миний цэргийн үнэмлэх үрэгдэж үгүй болсон учир надтай хамт цэргийн алба хаасан иргэн **, миний ээж **хойд эцэг **нартай хамт нэг бригадад ажиллаж амьдарч байсан иргэн ** **, надтай хамт нэг гэрт өссөн *** нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, **болон **овогтой миний бусад бичиг баримтыг нотлох баримтаар авч, Хугацаат цэргийн алба хаасан тухай 2024 оны 11 сарын 01-ны өдрийн № 08/1710 дугаартай лавлагаанд дурдсан ****гэх нэр нь миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байна гэсэн хүсэлтийг минь хянан хэлэлцэж энэхүү баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү...” гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч** нь бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/,

2.Монгол улсын Батлан  хамгаалах яамны Төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1710 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа/хх-5/,

3.Хүсэлт гаргагч ** 168051 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-7-8/,

4.Хүсэлт гаргагч ** трактор, комбайнчийн мэргэжлийн үнэмлэх/хх-9/,

5.Хүсэлт гаргагч ** төрсний гэрчилгээний хуулбар/хх-10/,

6.Гэрч **, **, ** нарын тодорхойлолт/хх-11-14/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1710 дугаартай Батлан хамгаалах яам батлах хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч **овогт ****мөн болох нь хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн холбогдох тушаалууд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1710 дугаартай Батлан хамгаалах яам батлах хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ***овогт ****мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

 

Хүсэлт гаргагч** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1710 дугаартай Батлан хамгаалах яам батлах хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь **овогт ****мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Г.АЛГИРМАА