| 2024 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 150/ШШ2025/00007 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
Биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, * дүгээр хороо,** тоотод байрлах, “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
**аймгийн **сум, ** дүгээр баг, ** ХХК-д холбогдох иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Өмгөөллийн "**" ХХК нь "**" ХХК-иас зарласан ЦШ/202301328/02/01 дугаартай хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтад оролцож шалгаран, "**" ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1048 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийн дагуу тус компанитай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ** дугаартай "Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани 12 сарын хугацаанд "**" ХХК-д хууль зүйн туслалцаа, зөвлөх үйлчилгээг үзүүлж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр гэрээний хугацаа дуусгавар болсон юм. Гэрээний хугацаанд "**" ХХК нь төлбөр төлөх үүргээ байнга хугацаа хэтрүүлж байсан бөгөөд өөрсдийнх нь хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ** дугаартай нэмэлт гэрээг байгуулж, төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан боловч мөн л тохиролцсон хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан. Гэсэн хэдий ч бидний хувьд өмгөөлөгчдийнхөө цалин хөлс, ** хотоос **аймгийн ** сум, ** аймаг, ** аймаг хооронд зорчих томилолтын зардал, унаа, байрны зардал зэргийг өөрсдөө хариуцаж тус компанийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор, хариуцлагатай биелүүлж ирсэн ба гэрээний хугацаанд 21 иргэний хэрэг, 1 захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, 1 арбитрын хэрэг, 6 эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, 10 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд 18 дүрэм журмын төсөл, 11 гэрээ хэлцлийн төсөл, 2 хууль зүйн дүгнэлт боловсруулж, 8 удаагийн хууль зүйн сургалт зохион байгуулж ажиллажээ. Нэгэнт гэрээний хугацаа дууссан тул "**" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Газар, хэлтсийн удирдлагуудад гэрээ дүгнэх талаар мэдэгдэж, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр АР/24/76 тоот албан мэдэгдэл, 12 сарын хугацааны ажлын тайлангийн нэгтгэл, нэхэмжлэх зэргийг баталгаат шуудангаар болон тус компанийн Захирал Д** цахим шуудангаар хүргүүлж удаа дараа шаардсаны эцэст хариуцагчийн зүгээс гэрээг дүгнэн дуусгавар болгох ажлыг эхлүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ** дугаартай актаар гэрээг албан ёсоор дүгнэж, дуусгавар болгосон бөгөөд ийнхүү гэрээг дүгнэснээр "**" ХХК нь ажлын хөлсний үлдэгдэлд 42,240,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №/24/118 тоот нэхэмжлэхээр уг төлбөрийг нэхэмжилж, нэхэмжлэхэд ажлын 2 хоногийн дотор төлбөрийг төлөхийг мэдэгдэн нэхэмжлэхийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн болно. Гэтэл хариуцагч “**" ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, "Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ", гэрээ дүгнэсэн акт, нэхэмжлэхээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн АР/24/93 дугаартай албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэн шаардлага хүргүүлсэн боловч мөн л төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 206 дугаар зүйлийн 206.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.11 дэх хэсэгт тус тус зааснаар "**" ХХК нь Өмгөөллийн "**" ХХК-тай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаартай "Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 42,240,000 /дөчин хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг саадгүй төлөх үүрэгтэй бөгөөд нэмэлт хугацаа тогтоож өгсөн ч ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироосоор байх тул бид арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Өмгөөллийн "**" ХХК болон "**" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаартай "Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ажлын хөлсний үлдэгдэлд 42,240,000 /дөчин хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг "**" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А**” ХХК нь хариуцагч “**й” ХХК-иас “Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 42,240,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150/ШЗ2024/00927 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн хүсэлтийг хангаж, хариуцагч “***” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 42,240,000 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Хариуцагч “**” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “**” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 369,150 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 184,575 төгрөгийг хариуцагч “**” ХХК-иас, 184,575 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 42,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “**ХХК” нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч “**” ХХК нь Улсын тэмдэгтийн хураамжид 369,150 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 184,575 төгрөгийг хариуцагч “** ХХК”-иас, 50 хувь буюу 184,575 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийн хувийг зохигч болон **аймгийн **сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА