Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00010

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00010

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** дугаар байр, **тоотод байрлах, **банкны хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  **ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч **банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...** нь /**/ **банкны **сум ** эх багт орших ** Т/Төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/202247728879 тоот гэрээ байгуулан цалингийн зээл авсан. Гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч ** нь /**/ *банкны ** тооцооны төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31/202247728879 тоот зээлийн гэрээ, БГХ/202247728879 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн цалингийн зээл аваад 2024 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 4,663,597.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 686,295 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67,483 төгрөг буюу нийт 5,417,375.37 /Таван сая дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун далан таван төгрөг гучин долоо/ төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл нь 5,417,375.37 /Таван сая дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун далан таван төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг болно. ** нь /**/ **банкнаас зээл авах үед оршин сууж байсан **аймаг ****-р баг ****гудамж ** тоот хаягт оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зорчиж 336 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, оршин суугаа газрын хаяг тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү...” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч **банк нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 7-12/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь **аймаг ****-р баг ** гудамж **тоотод оршин суудаггүй болох нь **аймгийн **сумын **-р баг **тосгоны захирагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 686 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 13/

Иймд хүсэлт гаргагч **банкны хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...**аймаг ****-р баг ** гудамж ** тоотод оршин сууж байсан...”  гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **овогт ****/РД:**/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг **аймгийн **сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

         5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА