| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00260/И |
| Дугаар | 150/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 150/ШШ2025/00011
| 2025 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 150/ШШ2025/00011 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *аймгийн **сум, ** дүгээр баг, ** дугаар байр, *тоотод байрлах, **банкны **салбарын ***бизнес зээлийн төвийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч **банкны **салбарын **бизнес зээлийн төв нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн **нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр **банкны **БЗТөвтэй №49582559 тоот зээлийн гэрээ байгуулан 9,994,175.58 /Есөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун далан таван төгрөг, тавин найман мөнгө/төгрөгийг зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Харилцагч нь зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үеийн оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Үндсэн зээлдэгч ** нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 12 сарын 6-ны өдрийн байдлаар байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 5,612,608.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,374,630.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,521,97 төгрөг, нийт 8,004,0761.56 төгрөг төлсөн байна. Үндсэн зээлдэгч ** нь **банкнаас зээл авах үед оршин сууж байсан ***аймгийн **сумын **-р баг ** тоотод оршин суудаггүй, мөн бүртгэлтэй хаяг болох **, ** тоот хаягт оршин суудаггүй тул зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч **банкны **салбарын **бизнес зээлийн төв нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 5-11/
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь оршин сууж байсан **аймгийн **сум **-р баг ** тоотод оршин суудаггүй болох нь ** ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн магадлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 15/
Иймд хүсэлт гаргагч **банкны хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...**аймгийн **сумын **-р баг **тоотод оршин сууэ байсан. **, **-р баг ** **гудамж **тоот хаягт оршин суух бүртгэлтэй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **овогт ** /РД:**/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг **аймгийн **сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА