| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00237/И |
| Дугаар | 150/ШШ2025/00014 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2025/00014
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 150/ШШ2025/00014 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сумын Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **аймгийн **сумын ** дугаар багт оршин суух хаягтай, **овогт ** /РД:**/-ийн хүсэлттэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**овогт *****миний бие **аймгийн **сумын** дугаар багийн хөдөө амьдардаг. 1962 онд төрсөн. ****1990 онд гэр бүл болж 1992,1994,1996 онуудад 3 хүүхэд төрүүлсэн. Өрхийн бүртгэл мал тооллого бүгд ** дээр гарч байсан. Тухайн үед гэр бүлээ батлуулаагүй байсан нь нас барагчийн тэтгэвэр өвлүүлэх гэтэл боломжгүй байна. ** нь 2024 оны 07 сарын 26-ны өдөр нас барсан болно. Иймд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Доорх материалуудыг хавсаргасан болно. Иймд талийгаач ** бид хоёрыг 1990 оноос 2024 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл хамтран амьдарсныг тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч **нь ** хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. **овогт ***нас барсны гэрчилгээ/хх-5/,
2. **н иргэний үнэмлэхийн хуулбар/хх-6/,
3. Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа/хх-7/,
4. **аймгийн **сумын ** дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 261 дугаартай тодорхойлолт/хх-10/ зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагч ** нь **эй хамтын амьдралтай байснаа тогтоолгох зорилгоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаар өөрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэн авах гэж тодорхойлсон.
**, **нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байх ба тэдний дундаас охин ****оны **дүгээр сарын **-ны өдөр, хүү ***оны **дугаар сарын **-ны өдөр, хүү ****оны **дугаар сарын **-ны өдөр тус тус төрсөн байна.
Охин **, хүү **, **нар нь эцэг ** овоглож иргэний бүртгэлд бүртгэгджээ. /хх-ийн 7-9/
** нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь 432881371709 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. /хх-ийн 5/
Хүсэлт гаргагч ** нар нь 1990 оноос 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, ** аймгийн **сумын **-р багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 262 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг 1990 оноос 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч **ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч **овогт ****/РД:**/ нь **овогт ****/РД:**/-тэй 1990 оноос 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч **ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА