Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00608

 

24 2 56/ШШ24/0060*******

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай 

 

56/24/005*******9/И

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* *******, *******ын ******* , , ******* ,

Хариуцагч:  ******* , ,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,73,393.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгч нь хариуцагч Ү.д холбогдуулан 4,73,393.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Монгол Улсын иргэн Ү.тай харилцан тохиролцож 24 оны 03 сарын 27-ны өдөр № 3Г24032730 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан "IPhone5" маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа (24 он 03 сараас 26 он 0******* сар) нийт 30 сар. нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Ү.тай байгуулсан № 3Г24032730 тоот гэрээний хавсралт -т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 4,73,393.26 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

3. Хариуцагч Ү. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 4,73,393.26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 4,73,393.26 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ү. нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Ү. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7..-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.гаас улсын тэмдэгтийн хураамж 90,653 төгрөгийн тал хувь 45,326.5 төгрөгийг, улсын орлогоос 45,326.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75., 23 ******* зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч -ийн нэхэмжилсэн 4,73,393.26 /дөрвөн сая долоон зуун гучин нэг мянга гурван зуун ерэн гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Ү. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7..-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.гаас улсын тэмдэгтийн хураамж 90,653 төгрөгийн тал хувь 45,326.5 төгрөгийг, улсын орлогоос 45,326.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ү. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА