| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01065/И |
| Дугаар | 303/ШШ2025/00021 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 303/ШШ2025/00021
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ************, *********, *****************регистрийн дугаартай, “**************” ХХК
Хариуцагч: *********************** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 3,098,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК нь ******** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,098,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь хариуцагч ********** нараас татгалзаж, хариуцагч ***** нь з********ээлийн гэрээний үүргийн 3,098,648 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ********** нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 32,265 төгрөг, хариуцагч ****** 32,265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***********” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч ********нараас татгалзаж, хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн 3,098,648 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*********” ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 32,265 төгрөг, хариуцагч ******* 32,265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА