Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД:/,

Хариуцагч:  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн төлөөлөгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н шүүхэд г*******ан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр г*******ан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар манай компанийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын өвөр горхид 2.0 га газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна.

Дээрх актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй , сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-д тус зааснаар захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, гардуулаагүй бөгөөд энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга М.Эы 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 527 тоот албан бичгийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар маргаан бүхий актыг мэдэж, нэхэмжлэл гаргаж байна.

Манай компани нь Барилгын засаг чимэглэл, барилгын материалын худалдаа аялал жуулчлалын чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай гэрээ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар Налайх дүүргийн Нутаг дэвсгэрт орчих Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар тусгай хамгаалалттай газар нутгийн Өвөр горхи нэртэй 2.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн ******* дугаартай гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын шийдвэрээр эзэмших болсон.

“Э” ХХК нь гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар нийт 2.0 га газрыг зориулалтын дагуу ашиглаж, Налайх дүүргийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор жилдээ 2040000 төгрөгийн хураамж төлсөөр ирсэн. Мөн Монгол улсын Байгаль орчийн, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тоот гэрчилгээг “Э” ХХК таван жилийн хугацаатайгаар сунгасан.

“Э” ХХК-ийн Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хэрэгжих амралтын газар байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, амралтын газар байгуулах төслийн 5 жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

“Э” ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулахдаа дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1. 2021 оны 09 дүгээр сарын 21-ны “Э” ХХК нь “” ХХК-тай гэрээ байгуулж Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь эзэмшлийн талбайд 1:500 масштабтай байр зүйн дэвсгэр зураглал хийх ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

2. 2021 оны 09 дүгээр сарын 22-нд Газрын шав тэмдэг, ажлын хөлсөнд 1650000 төгрөг тушаасан.

3. “Э” ХХК нь хашаа Н.той 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 10 см өргөн 1 метр урт, 2955 ширхэг хэвлэмэл төмөр материалаар 20*30 м.кв төмөр дай болон 1.5 метр урт 40 миллиметр  хуучир трубагаар 591 хашааг шонгийн хамт суурилуулж угсрах ажлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний дотор хийж гүйцэтгэсэн.

“Э” ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр зохих шаардлагыг хангаж ажиллаж байсан гэж үзэж байна. Аялал жуулчлалд ашиглахаар олон тооны майхан, урц бэлтгэсэн байсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрын гэрчилгээг хүчингүй болгоно гэх хуульд заасан нөхцөл үүсээгүй.

Тус хуулийн зохицуулалтаар дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй боохыг захиргааны байгууллагаас тогтоох ажиллагаа хийлгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тогтоох ажиллагаа хийгээгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд г*******ан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тоот тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын өвөр горхид  2 га газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж үзэж байгаа. Үндэслэлгүй болгосон тушаалаа 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 520 тоот албан бичгийг хэрэгт хавс*******ан байгаа. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан актаа мэдэж нэхэмжлэл г*******ан. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр З.Б******* гэх хүнээс  “Э” ХХК-ийг худалдах худалдан авах гэрээ хийж авсан. Мөн хувьцаа худалдан авах гэрээг тухайн өдрөө хийсэн буюу 2 гэрээг үндэслэж А.Нт шилжиж ирсэн. А.Н шилжүүлж авснаас хойш 7 сарын хугацаа болж байсан. Өмнөх эзэмшигч буюу З.Б*******ийн хийсэн ажлыг үгүйсгэх арга байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй. А.Н газар авснаасаа хойш 7 сарын хугацаанд юм хийгээгүй биш, хийсэн зүйл байгаа. Түүнийгээ төлөвлөгөө, амралтын газрын төсөл зэргийг боловсруулж хийж байсан. Мөн огт эзэнгүй газар биш тодорхой хэмжээгээр газраа ашигласан. А.Н ярихдаа гэр захиалж хийсэн байгаа. Нотлох баримтаар барьж босгоогүй байгаа тул захиалгын гэрээ авч ирэх боломжгүй байсан. Энэ талаар шүүх анхаарч үзнэ үү. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэх нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагааны журам зөрчсөний улмаас тухайн  акт эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзсэн. Захиргааны байгууллага бодит байдлыг тогтоох ёстой байсан. Газар ашиглах эрх цуцлахдаа “Э” ХХК-д мэдэгдэж асуудлыг тодруулж өгөөгүй. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар газраас зөвшөөрлийн гэрээний хугацаа 5 жилээс доошгүй байдаг. Гэтэл энэ хугацаагаа 5 жилээр сунгуулсан. Хэрэгт энэ талаар нотлох баримтыг хавсаргаж өгсөн байгаа. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолоор 2008 оны Газрын тухай хуулийг тайлбарласан. Түүний 1.10-т зааснаар зориулалтын дагуу ашиглах 2 жилийн хугацаа зааж өгсөн. Хариуцагч талын зүгээс хуанлин 2 жил өнгөрөөгүй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан газар ашиглах гэрээний хугацаа нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгаа. Гэтэл гуравласан гэрээ дээр н.Д******* гэх Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргааны дарга н.Р******* гэх хүмүүс А.Н дээр газрын эрх шилжигдээд ирсэн талаар мэдэж байсан. Эрх шилжигдсэн тул Налайхын газрын албанд татвар төлж байсан. Мэдэж байсан байж энэ талаараа яагаад харьцахгүй сайдын тушаалаар газар ашиглах эрхийг нь цуцалсан байдаг. Үүн дээр манай талаас гомдол гаргаж байгаа. Хариуцагч талаас хугацаа алдаж мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан сонсох ажиллагааны талаарх эрх ашиг нь хөндөгдөж байхад 20 буюу түүнээс дооших этгээдэд шуудан факсаар мэдэгдэнэ гэх ажиллагааг хийгээгүй. Газар ашиглах эрх цуцлагдаж байгаа талаар мэдэгдээгүй. Хэрвээ эрт мэдсэн бол тайлбараа өгөөд явах байсан.  Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-т заасан сонсох ажиллагаа зохион байгуулах талаар мэдэгдээгүй. Ямар нэгэн санал авахгүйгээр газар ашиглах эрх цуцалсан асуудал гарч ирж байна. Иймд тус тушаалыг хууль ёсны гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах зохицуулалттай байдаг боловч шалтгаанаа тодорхой хэлсэн.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд г*******ан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 2 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зохицуулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж , яам талбай бариугүй, тариулан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь газар дээрээ ямар нэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн, бүтээн байгуулалт хийсэн зүйл байхгүй. Газраа ашиглаагүй байгаа нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотой тайлбар гаргуулсан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан 20 дээш этгээдэд сонсох ажиллагаа явуулах гэдэг журмын дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэж байгаа.  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр г*******ан нэмэлт тайлбар зэргийг судлаад, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

             2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь анх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай гэрээ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар Налайх дүүргийн Нутаг дэвсгэрт орчих Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар тусгай хамгаалалттай газар нутгийн Өвөр горхи нэртэй 2.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн ******* дугаартай гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын шийдвэрээр эзэмших болж, Монгол улсын Байгаль орчийн, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тоот гэрчилгээг “Э” ХХК таван жилийн хугацаатайгаар сунгасан байна.

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот тушаалаар “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

4.1. “Э” ХХК 2020 онд Амралтын газар байгуулах төсөл боловсруулж,  Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжих “Амралтын газар байгуулах” төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг 2021 онд “*******” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн,

4.2. “Э” ХХК нь Н.той 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 10 см өргөн 1 метр урт, 2955 ширхэг хэвлэмэл төмөр материалаар 20*30 м.кв төмөр, дай болон 1.5 метр урт 40 миллиметр  хуучин трубагаар 591 хашааг шонгийн хамт суурилуулж угсрах ажлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний дотор хийж гүйцэтгэсэн,

4.4. Түүнчлэн  нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын цуцалсантай холбоотой:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч тайлбартаа: ... Хариуцагч талаас хугацаа алдаж мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан сонсох ажиллагааны талаарх эрх ашиг нь хөндөгдөж байхад 20 буюу түүнээс дооших этгээдэд шуудан факсаар мэдэгдэнэ гэх ажиллагааг хийгээгүй. Газар ашиглах эрх цуцлагдаж байгаа талаар мэдэгдээгүй. Хэрвээ эрт мэдсэн бол тайлбараа өгөөд явах байсан талаар маргаж байгааг шүүх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар гэх фейсбүүк хаягаар мараан бүхий газрыг цуцлах болсон талаар мэдээлэл оруулж, оролцогч этгээдэд мэдэгдэх, оролцогчийг сонсох ажиллагааг хийсэн талаар тайлбарладаг.

6. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заажээ.

7. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд хуулийн дээрх заалтад заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, газар ашиглагч нэг этгээдэд сонсох ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бол түүний цахим хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байхыг ойлгох энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсох нөхцөл байдал үүсээгүй, хариуцагчаас мэдэгдэх сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий актын талаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй, тайлбар санал аваагүй нь хууль бус гэж маргах нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

8.Тухайлбал “Э” ХХК-ийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 100 ширхэг хувьцааг 5,000,000 / таван сая төрөг/ Т******* овогт А*******ийн Н Б******* овогт З*******ын Б*******ээс худалдан авсан байгаа зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан. Гэтэл хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, тайлбар өгч сонсгох боломжоор хангах ёстой атал дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт г*******ан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

9. Учир нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

10. Улмаар хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй байх тул хууль бус байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

11. Иймд Улаанбаатар Налайх дүүргийн Нутаг дэвсгэрт орчих Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар тусгай хамгаалалттай газар нутгийн Өвөр горхи нэртэй 2.0 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА