Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00609

 

2024 12 02 156/ШШ2024/00609

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00620/И

******* ******* дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* *******, *******, ******* *******, ******* ******* ******* *******, ,

Хариуцагч: ******* *******, *******, *******, ******* ******* *******, ,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Л.т холбогдуулан чиргүүлийн үнэ 1,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Л.аас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр машины чиргүүл худалдан авч чиргүүлийн урьдчилгаанд нийт 1,440,000 төгрөгийг төлсөн. Харин үлдсэн төлбөрийг 2024 оны хавар ямааны ноолуур дээрээс өгөхөөр харилцан тохиролцож, тухайн чиргүүлийг худалдаж авсан. Тус худалдан авсан чиргүүлдээ миний бие засвар үйлчилгээ мөн өндөрлөгөө, 4 шинэ дугуй авч тавин зарах гэж байсан боловч Л. засвар хийсний дараа наймаа буцая гээд чиргүүлээ авч явсан. Харин чиргүүлний хөлсөнд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 140,000 төгрөг, нийт 1,440,000 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгөө гаргуулна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Л.аас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр машины чиргүүлийг 2,500,000 төгрөгөөр худалдан авч, чиргүүлийн урьдчилгаанд 1,440,000 төгрөгийг төлсөн байдаг. Харин үлдсэн төлбөрийг 2024 оны хавар ямааны ноолуур дээрээс өгөхөөр харилцан тохиролцож, тухайн чиргүүлийг худалдаж авсан. Гэвч Л. нь чиргүүлд засвар хийсний дараа наймаа буцая гээд чиргүүлээ авч явсан боловч чиргүүлний хөлсөнд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 140,000 төгрөг, нийт 1,440,000 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан хэдий ч одоо нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгөөс татгалзаж, 1,140,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Л. нь нэхэмжлэгч Т.ид мал усалдаг онгоц, малын баас авах тэрэг, хашааны гүйдэг хаалга, гэрийнх нь цахилгааны монтаж, блокон хашаа сэтлэх зэрэг зүйлийг хийж өгсөн гэдэг боловч нэхэмжлэгч нь мал усалдаг онгоц хийлгэсэн гэдэг. Үүний төлбөрт шилжүүлсэн 300,000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хассан. Нэхэмжлэгч нь малын баас зөөдөг тэрэг, мал усалдаг онгоц хоёрыг хийлгэсэн гэдэг. Үүний мөнгийг өгсөн гэж хэлсэн. Эдгээр нь чиргүүлтэй ямар ч хамаагүй. Чиргүүлийн үнэ шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа гэв.

4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.ид 2023 оны 12 дугаар сард машины чиргүүлийг 3,000,000 төгрөгөөр худалдсан. Энэ чиргүүлийн үнийг Т. надад өгөөгүй. Харин надаас мал усалдаг онгоц 300,000 төгрөгөөр, малын баас зөөдөг тэрэг 300,000 төгрөгөөр, хашааны гүйдэг хаалга 400,000 төгрөгөөр, гэрийнх нь цахилгааны монтаж 140,000 төгрөгөөр, блокон хашаа сэтлэх ажиллагааг 200,000 төгрөгөнд хийж өгсөн. Надаас 3,000,000 төгрөгөөр худалдан авсан чиргүүлээ 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед аваад 2024 оны 5 сар хүртэл хэрэглэчихээд мөнгө төгрөгөө өгөөгүй болохоор нь мөнгөө гүйцээж өгчихөөд чиргүүлээ ав гэж хэлээд би чиргүүлээ буцаагаад авсан. Чиргүүлийг авахад эвдэж, нумыг нь хугалсан байсан.

Т. нь анх манай хөрш болж нүүж ирэхдээ хэрэглээний тог цахилгаанаа манайхаас хэрэглэдэг байсан, манайхаар орж гараад явдаг байсан. Намайг чиргүүлийн мөнгө нэхэхээр өгөхгүй байсан. Миний дансанд Т.оос 1,440,000 төгрөг орсон. Гэхдээ энэ мөнгө миний зарсан чиргүүлийн мөнгө биш, миний түүнд хийж өгсөн мал усалдаг онгоц, малын баас зөөдөг тэрэг, хашааны гүйдэг хаалганы болон тэдний гэрийнх нь цахилгааны монтаж, блокон хашаа сэтлэсэн ажлын хөлсийн мөнгө юм. Тэрээр миний дансанд 400,000 төгрөг, 600,000 төгрөгийг шилжүүлэхдээ чиргүүлийн үнэ гэж бичиж хийсэн гэнэ. Хүн дансаар мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ юу ч гэж бичиж болно шдээ. Т.ид би хийсэн зүйлийнхээ үнийг л авсан, харин түүнд өгөх өглөг байхгүй. Харин ч миний чиргүүлийг олон сар ашиглачихаад эвдсэн байсан. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас шүүхэд ******* аймгийн тойргийн нотариатчийн 0431 дугаартай Т.оос т олгосон итгэмжлэл /хх-ийн 8-р тал/, Т.ийн ******* суугаа *******ийн даргын тодорхойлолт /хх-ийн 9-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-1******* тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас хариу тайлбар /хх-ийн 19-р тал/, гэрэл зураг /хх-ийн 21-р тал/-ыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна. 

6. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Ц.Бүрэнжаргал, О.Ганболд нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Л.т холбогдуулан чиргүүлийн үнэ 1,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн 300,000 төгрөгөөс татгалзаж, 1,140,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг *******асгалаа.

Нэхэмжлэгч Т.ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1 жилийн хугацаанд олгосон итгэмжлэлээр /хх-ийн 8/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг *******асгах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч тал нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Л. нь худалдсан чиргүүлээ буцаан авсан тул уг чиргүүлийн урьдчилгаа төлбөрт өгсөн 1,140,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

4. Хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

Би Т.оос чиргүүлийн үнэ гэж аваагүй. Т. нь чиргүүлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй тул би түүнд өгөх өглөг байхгүй, харин Т.оос миний данс руу шилжин ирсэн мөнгө нь миний түүнд хийж өгсөн эд зүйлийн үнэ юм гэж мэтгэлцлээ.

5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Л.аас машины чиргүүлийг зээлээр худалдан авахаар тохирч, уг чиргүүлээ авч явсан бөгөөд тодорхой хугацааны дараа хариуцагч Л. нь уг чиргүүлийг буцаан авсан байна.

Талууд энэхүү үйл явдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал нь уг чиргүүлийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэж, хариуцагч тал нь урьдчилгаа төлбөр аваагүй, харин миний түүнд хийж өгсөн эд зүйлийн үнэ дансаар шилжин ирсэн гэж маргалаа.

6. Хариуцагч Л. нь шүүх хуралдаанд ...би нэхэмжлэгч Т.ид мал усалдаг онгоц 300,000 төгрөгөөр, малын баас зөөдөг тэрэг 300,000 төгрөгөөр, хашааны гүйдэг хаалга 400,000 төгрөгөөр, гэрийнх нь цахилгааны монтаж 140,000 төгрөгөөр, блокон хашаа сэтлэх ажиллагааг 200,000 төгрөгөнд хийж өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Дээрх эд зүйлийг хийж өгөхийн хувьд өгсөн. Гэхдээ тэр төлбөрөө дансаар нь шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ нь чиргүүлтэй ямар ч хамааралгүй гэсэн. Нэхэмжлэгч нь надад хэлэхдээ Л. нь худгийн онгоц, малын баас зөөдөг тэрэг гэсэн хоёр зүйлийг л хийж өгсөн, үүний мөнгийг өгсөн гэж хэлсэн. Үүнээс өөр зүйл хэлээгүй, бусдыг нь мэдэхгүй, асуугаагүй... гэж хариуцагчийн тайлбарт үндэслэл бүхий тайлбар өгч чадаагүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үндсэн үүрэгтэй холбоотой юм.

8. Түүнчлэн нэхэмжлэгч тал ...Хариуцагчийн 5956015141 тоот данс руу чиргүүлийн үнэ гээд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна... гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэгч Т.ийн нэр дээрх дансны хуулга /хх-ийн 11-13/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй байдаг тул дээр дурдсан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй, тэрээр өөрийн нэхэмжлэл, тайлбар, татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 107.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтыг зохигчид өөрсдөө бүрдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим юм.

9. Иймд хариуцагч Л.ын Би Т.ид нийт 1,340,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хийж өгсөн. Энэ мөнгө л миний данс руу шилжин орсон. Би түүнээс чиргүүлийн үнэ гэж аваагүй. Чиргүүлийн төлбөрийг Т. төлөөгүй учир би түүнд өгөх өглөггүй гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Т.ид хийж өгсөн гэх эд зүйлийн гэрэл зургууд, гэрч Ц.Бүрэнжаргал, О.Ганболд нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т. нь хариуцагч Л.аас авсан чиргүүлийн үнэд төлсөн гэх 1,140,000 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч Л.ын ...нэхэмжлэгч Т.оос миний данс руу 1,440,000 төгрөг шилжин ирсэн, энэ нь миний түүнд хийж өгсөн 1,340,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийн үнэ юм гэж тайлбарласан тайлбар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн илүү төлөгдсөн 100,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.ид олгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Хариуцагч Л. нь нэхэмжлэгч Т.ид хийж өгсөн гэх эд зүйлийн гэрэл зургууд хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан бөгөөд уг баримт дээр нэхэмжлэгч тал маргаагүй тул хэрэгт баримтаар үнэлсэн болно.

11. Иймд хариуцагч Л.аас 100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,040,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Л.аас 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,040,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МАРИНА