| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00607/И |
| Дугаар | 156/ШШ2024/00612 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00612
2024 12 02 16/ШШ2024/00612
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
16/2024/00607/И
******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* ******* *******, ******* *******, ,
Хариуцагч: ******* *******ын ******* *******т , ,
Хариуцагч: ******* *******ын ******* *******т , ,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,*******90,*******6.*******4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г., Г. нар нь ны ******* салбарын харъяа тооцооны төвөөс 2021 оны 06 ******* сарын 14-ны өдөр MN2000*******421101819******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг сарын 1. хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 24 сарын хугацаатай авсан ба зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж байсан боловч 2022 оны 12-р сарын 12-нд зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж 2024 оны 06 ******* сарын 1-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Г., хамтран үүрэг гүйцэтгэгч Г. нар нь зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, хамтран зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсан болно. Нэхэмжлэл гаргах үеийн /2024.10.17-ны өдрийн байдлаар/ зээлийн төлбөр: Үндсэн зээл- 17,000,000.00 /Арван долоон сая/, үндсэн хүү- 974,09.26 /Есөн зуун далан дөрвөн мянга ерөн таваг төгрөг хорин зургаан мөнгө/, Хуримтлагдсан хүү- *******46,20.******* /Гурван зуун дөчин зургаан мянга таван зуун хорин төгрөг тавин гурван мөнгө/ нэмэгдүүлсэн хүү- 60,920. / Жаран мянга есөн зуун хорин төгрөг тавин таван мөнгө/, нийт 18,*******81,*******6.*******4 /Арван найман сая гурван зуун наян нэгэн мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/, нотариатын үйлчилгээний хөлс 9000 /Есөн мянган төгрөг/, нийт 18,*******90,*******6.*******4 /Арван найман сая гурван зуун ерөн мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ болсон байна гэжээ.
*******. Хариуцагч Г., Г. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 18,*******90,*******6.*******4 төрөг төлөхийг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ны ******* салбарын шүүхэд гаргасан 18,*******90,*******6.*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г., Г. нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
*******. Хариуцагч Г., Г. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,87.68 төгрөгийн тал хувь болох 124,982.84 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 124,982.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1, 12******* ******* зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч -ийн нэхэмжилсэн 18,*******81,*******6.*******4 /Арван найман сая гурван зуун наян нэгэн мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г., Г. нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,87.68 төгрөгийн тал хувь болох 124,982.84 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 124,982.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г., Г. нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА