| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00648/И |
| Дугаар | 156/ШШ2024/00614 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00614
04 1 0 16/ШШ04/00614
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
16/04/0064*******/И
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* 10 , ,
Хариуцагч: ******* , 1-04 од , ,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,01,347 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч хариуцагч Б.Ууганбаярт холбогдуулан 1,01,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 71009*******0*******74 Цахим зээлийн гэрээний үүрэгт 1,010,347 төгрөг, нотариатын төлбөрт ,000 төгрөг нийт 1,01,347 төгрөгийг хариуцагч Б.Ууганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг шүүхэд нэхэмжилсэн дүнгээр нь бүрэн төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч -ийн нэхэмжилсэн 1,01,347 төгрөгийг хариуцагч Б.Ууганбаяр нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Хариуцагч Б.Ууганбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 ******* зүйлийн 6., 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,460 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,460 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1, 13 ******* зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ууганбаярт холбогдох 1,01,347 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 ******* зүйлийн 6., 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,460 /арван дөрвөн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,460 /арван дөрвөн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА