Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00618

 

2024 12 02 156/ШШ2024/00618

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00668/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум ******* ******* баг, Баянмөнх Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5 ******* багт оршин суух, ******* Дөлгөөн,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5 ******* багт оршин суух, ,

Нэхэмжлэлийн шаардлага: 716,500  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1 Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь хариуцагч , Э. нарт холбогдуулан 716,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2020 оны 10 ******* сарын 27-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөр"-ийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг /арван сая/ *******6 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулан авсан. Гэвч нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 ******* сарын *******0-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 705.000 /долоон зуун таван зуун мянган/ төгрөг төлөөгүйн улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 705.000 /долоон зуун таван зуун мянган/ төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11.500 төгрөгийг нийт 716.500 /долоон зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 1001800*******7010 тоот дансанд оруулж өгнө үү. ******* нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлж өгнө үү гэжээ.

*******. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 705,000 төгрөгийг хариуцагч , Э. нар нь үндсэн төлбөр төлж барагдуулсан байна. Иймд 11,500 төгрөгөөсөө татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 716,500 төгрөгөөс 705,000 төгрөгийг хариуцагч , Э. нар нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 *******. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 11,500 төгрөгөөсөө татгалзсан болохыг дурдав.

4. Хариуцагч , Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 716,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,746 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 705,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,470 төгрөгийн тал хувь болох 10,7*******5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.1, 12******* ******* зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч , Э. холбогдох 716,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч , Э. нар нь 705,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 11,500 төгрөгөөсөө татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 716,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,746 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 705,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,470 төгрөгийн тал хувь болох 10,7*******5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Б.МАРИНА