Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00620

 

2024 12 02 156/ШШ2024/00620

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00666/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум ******* дугаар баг, Баянмөнх Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* *******-06 тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 14-10 тоотод оршин суух, ,

Нэхэмжлэлийн шаардлага: 9,171,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* аймгийн Хэрэн сум 4-р баг, Цацал 2-р гудамж, 1******* тоотод оршин суух Б.******* нь ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөр"-ийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг /арван сая/ *******6 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулан авсан. Гэвч Б.******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 9.160.000 / есөн сая нэг зуун жаран мянган/ төгрөг төлөөгүйн улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн Б.*******ын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 9.160.000 /есөн сая нэг зуун жаран мянган/ төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11.500 төгрөгийг нийт 9.171.500 /есөн сая нэг зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 1001800*******7010 тоот дансанд оруулж өгнө үү. ******* нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлж өгнө үү гэжээ.

*******. Хариуцагч Б.*******, А. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 9.171.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын шүүхэд гаргасан 9.171.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, А. нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

*******. Хариуцагч Б.*******, А. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 9,171,500 /есөн сая нэг зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, А. нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 9,171,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 161,694 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 9,171,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 161,694 төгрөгийн тал хувь болох 82,*******47 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, А. нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА