Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2024/00624

 

2024 12 09 156/ШШ2024/00624

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00596/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* ******* баг, Залуучуудын гудамж 01 тоот, ******* аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын дарга *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* баг 5-0******* оршин суух, ,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,675,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Жижиг дунд бизинесийг дэмжих сангаас эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Г. нь 2011 оны 05 ******* сарын 18-ны өдөр "Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох" гэрээг ******* аймгийн ******* сумын ******* дарга бөгөөд Жижиг дунд бизинесийг дэмжих сангийн зөвлөлийн даргатай гэрээ байгуулан барьцааны гэрээнд 4 ханатай гэр, гагнуурын аппарат, 4 тал хашаа, зуны байшин зэрэг хөрөнгө барьцаалан 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг авч 2011 оны 06 ******* сарын 18- ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 18 сар дараалж эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу 1.500.000 төгрөгийн төлөлтөөс 166.000 төгрөгийн төлөлт хийж, 1.**************4.000 төгрөгийг зээлийн хүүд *******41.520 төгрөг нийт 1.675.520 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдүүлэгчээс зээлдэгчид төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй төлбөрийг төлөх хугацааг зааж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн Г. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал, иргэдийн төрийн үйлчилгээ авах, эрх тэгш байдлын зөрчил үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна гэжээ.

*******. Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 1,675,520 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* шүүхэд гаргасан 1,675,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

*******. Хариуцагч Г. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.1, 12******* ******* зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* нэхэмжилсэн 1,675,520 /нэг сая зургаан зуун далан таван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 1,675,520 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,758 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1,675,520 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,758 төгрөгийн тал хувь болох 20,879 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА