| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0187/З |
| Дугаар | 128/ШШ2024/0667 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0667
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, /хуучнаар/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны салбарын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт мөн хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын улсын ахлах байцаагчид холбогдуулах гаргасан Компанийн ******* тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай дахь хайгуулын үйл ажиллагааг сэргээх акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, үйл ажиллагааг сэргээх акт үйлдэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, /хуучнаар/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан Компанийн MV********, ******* тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай дахь хайгуулын үйл ажиллагааг сэргээх акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, үйл ажиллагааг сэргээх акт үйлдэхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, /хуучнаар/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан Компанийн MV*********, ******* тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай дахь хайгуулын үйл ажиллагааг сэргээх акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, үйл ажиллагааг сэргээх акт үйлдэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА