| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00635/И |
| Дугаар | 156/ШШ2024/00629 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2024/00629
2024 12 02 1*******6/ШШ2024/00629
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
1*******6/2024/0063*******/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 3 ******* баг, Баянмөнх Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* баг, Өндөрхаан Т174-08 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* баг, Өндөрхаан Т174-08 тоотод оршин суу, ,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,111,*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сум, *******-р баг, Өндөрхаан, т174 байр, 08 тоот оршин суух А. ******* нь ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн"-ийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг /арван сая/ 36 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ"-г байгуулан авсан. Гэвч А.******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 ******* сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 9.100.000 / есөн сая нэг зуун мянга / төгрөгийг төлөөгүйн улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн Ё "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 9.111.*******00 /есөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуу/ төгрөгийг Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11.*******00 төгрөгийг нийт 9.111.*******00 /есөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуу/ төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 100180037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.*******, М. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 9,111,*******00 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь гадаадад байгаа тул чөлөөлж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.*******, М., нараас 9,111,*******00 төгрөг нэхэмжилснээс хариуцагч А.*******, М. нар нь зээлийг бүрэн төлөхөөр зөвшөөрч байна. Иймд хариуцагч гоос татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын шүүхэд гаргасан 9,111,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******, М. нар нь төлж барагдуулахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч гоос татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч А.*******, М. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* ******* зүйлийн 7*******.1, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 9,111,*******00 /есөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******, М. нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн нь хариуцагч гоос татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 ******* зүйлийн *******8.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 9,111,*******00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 160,734 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 9,111,*******00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 160,734 төгрөгийн тал хувь болох 80,367 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* ******* зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.*******, М. нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА