| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01245/И |
| Дугаар | 320/ШШ2025/00057 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2025/00057
| 2025 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2025/00057 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01245/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ц.О,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ц.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.О нь шүүхэд Х аймгийн Э сангийн аж ахуйд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Х аймгийн Т сангийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагаан идээний үйлдвэрийн нормчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Х аймгийн Э сангийн аж ахуйд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Х аймгийн Т сангийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагаан идээний үйлдвэрийн нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Миний дээрх сангийн аж ахуйнуудад ажилд орсон болон ажлаа гарсан зарим тушаалууд байхгүйн улмаас ажилласан жил маань бүрэн тооцогдохгүй хүрээд байна...гэв.
Хүсэлт гаргагч Ц.О нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Э САА-н захиргаанаас 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц.О д олгосон 161863 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Э сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр Ажилд томилох ба шилжүүлэх ажиллах тухай, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 119 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, Т сангийн аж ахуйн даргын 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Т сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэрт ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 01 сарын 03-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ш.Ц , Б.Б нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Миний дээрх сангийн аж ахуйнуудад ажилд орсон болон ажлаа гарсан зарим тушаалууд байхгүйн улмаас ажилласан жил маань бүрэн тооцогдохгүй хүрээд байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х Э САА-н захиргаанаас 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц.О д олгож, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүү хийгдсэн 161863 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн: Х аймгийн Т сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт ажиллаж байсан Ц овогтой О ын 70 дугаар дансанд бичигдсэн 1990 он 7 сар 178.01, 8 сар 33.80+162.53, 9 сар 332.30, 10 сар 279.56, 11 сар 109.50. гэсэн түүвэр бүхий Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, НД2160 гэсэн нийгмийн даатгалын байцаагчийн тэмдэг тус тус дарагдаж холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалин хөлсний лавлагаа,
Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 01 сарын 03-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Э сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр: ...15.Ц.О ыг өөрийнх нь хүсэлтээр 10-р сарын 15-наас цэвэрлэгчээр ... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох ба шилжүүлэх ажиллах тухай,
1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 119 дүгээр: ...Ц.О ыг 6 сарын хугацаагаар тэжээлийн үйлдвэрийн цэвэрлэгчийн үүрэгт ажлаас нь 12-р сарын 7-ноос,...тус тус чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай,
Т сангийн аж ахуйн даргын 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар: 1.МЦИҮ-САА-н мэдлээс гарч биеэ даасан үйлдвэр болсон тул МЦИҮ-ийн нэр бүхий 73 ажилтан, ажилчидтай 1991.4.20-ноос эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгууллагаар нь сумын ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй. /нэрсийг хавсралтаар/...
Хавсралт:...66. Ц . О ажилчин... гэсэн бичвэр бүхий Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, түүний хавсралт зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Ц.О нь Х аймгийн Э сангийн аж ахуйд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Х аймгийн Т сангийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагаан идээний үйлдвэрийн нормчноор тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Ш.Ц ийн: ...Ц.О нь Х аймгийн Эг-Үүр сумын сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт ажилчин, нормчин, Х аймгийн Т сумын сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт нормын ажилтан хийж байсан. Би тухайн үед энэ үйлдвэрийн орлох инженер хийж байсан... гэх,
Гэрч Б.Б: ...Ц.О нь Х аймгийн Э сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт цэвэрлэгч хийж байсан, 1986 оноос хойш жил гаран ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Ц.О ын Х аймгийн Э сангийн аж ахуйд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Х аймгийн Т сангийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагаан идээний үйлдвэрийн нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР1(А), ХААТР21(А) маягтууд авагдсан ба эдгээр баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.О ын Х аймгийн Э сангийн аж ахуйд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Х аймгийн Т сангийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал цагаан идээний үйлдвэрийн нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА