| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00654/И |
| Дугаар | 156/ШШ2024/00631 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2024/00631
2024 12 09 156/ШШ2024/006*******1
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00654/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум ******* ******* баг, Баянмөнх Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хийдийн 5-02 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, А-*******2-*******2 тоотод оршин суух, ******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: *******,504,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2018 оны 6 ******* сарын 04-ний өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөр"-ийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг /арван сая/ *******6 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулан авсан. Гэвч Э.******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 ******* сарын *******0-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс *******,492,500 төгрөг төлөөгүйн улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн Э.*******ын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох *******,492,500 /гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11.500 төгрөгийг нийт *******,504,000 /гурван сая таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 1001800*******7010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
*******. Хариуцагч Э.*******, Д. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага *******,504,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын шүүхэд гаргасан *******,504,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, Д. нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
*******. Хариуцагч Э.*******, Д. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.1, 12******* ******* зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн *******,504,000 /гурван сая таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, Д. нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь *******,504,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,014 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас *******,504,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,014 төгрөгийн тал хувь болох *******5,507 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.*******, Д. нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА