Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2024/00632

 

 

 

 

2024 12 09 156/ШШ2024/0062

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00665/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум баг, Баянмөнх Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* ******* ******* *******,

Хариуцагч: ******* ******* ******* сумын 1 дүгээр баг, Хийдийн 2-04 тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* ******* ******* сумын баг, 10-02 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,971,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  .

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* сум 1-р баг хэрлэн хийд 2 гудамж 04 тоот оршин суух Э.******* нь ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2020 оны 10 сарын 27-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг /арван сая/ 6 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулан авсан. Гэвч Э.******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 сарын 0-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 4.960.000 /дөрвөн сая есөн зуун жаран мянган/ төгрөг төлөөгүйн улмаас ******* ******* Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн Э.******* "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 4.960.000 /дөрвөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11.500 төгрөгийг нийт 4.971.500 /дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 10018007010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э.*******, Ш.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 4,960,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.*******, Ш.******* нарын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж, нотариатын зардал 11,500 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* газрын шүүхэд гаргасан 4,971,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч 11,500 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Э.*******, Ш.******* нар нь 4,960,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Э.*******, Ш.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.1, 12 зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* газрын нэхэмжилсэн 4,960,000 /дөрвөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, Ш.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 зүйлийн 58., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 4,971,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,494 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 4,960,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,10 төгрөгийн тал хувь болох 47,155 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.*******, Ш.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА