Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ганзориг, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Э.Өнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөсүүд овгийн Энхтайваны Өсөхбаярт холбогдох эрүүгийн 1711001030270 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Э.Ө, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол 18 дугаар байрны 58 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар Т389072570.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Өнь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34 дүгээр байрны хажууд хохирогч А.Чинзоригийг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Өшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Дэнжийн мянгад таараад нэг шил архи хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад бид хоёр Баянбүрд ороод дахиад нэг шил архи авч хувааж уусан. Тэгээд цааш нь юу болсноо санахгүй байна. Би орой 21 цагийн үед гэртээ харьсан байсан. Маргааш өглөө нь босоод Чинзоригтой уулзахад та миний эрүүг гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгээд нүүр нь хавдсан байхаар нь би Чинзоригийг дагуулаад Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт очоод зургийг нь авахуулахад эрүү нь цуурсан байсан. Тэгээд би бүх эмчилгээг нь хийлгэсэн, хохирлоо бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч А.Чинзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хэрэг болдог өдрийн өдөр 13 цагийн үед худаг дээр Өсөхбаяр ах хоёр найзтайгаа халамцуу явж байсан. Ингээд би Өсөхбаяр ахыг таньдаг учир мэндлээд юм яриад зогсоход хамт нэг шил архи ууя гэхээр нь хамт явж Дэнжийн 1000-д 0.75 граммын нэг шил архи Өсөхбаяр ах болон түүний хоёр найзтай уусан. Бид нар 14 цаг болж байхад архиа ууж дуусгаад доошоо Баянбүрд рүү алхаад явсан. Баянбүрдийн орчим ирээд 0.75 граммын архи авч дахин хувааж уусан. Тэр архи дууссаны дараа нөгөө хоёр найз нь явлаа гээд явчихсан. Би найзыгаа дуудсан байсан учир Өсөхбаяр ахтай хүлээгээд зогсож байхад буюу 34 дүгээр байрны сааданд Өсөхбаяр ах намайг нэмээд нэг шил архи авчих гэхээр нь үгүй гээд бид хоёр маргалдсан юм. Ингээд маргалдаж байгаад эхлээд баруун гараараа миний зүүн шанаа орчим цохисон тэр үед би хойшоогоо газар унаад босох гэтэл баруун шанаа руу хоёр удаа гараараа цохисон юм. Би цохиулаад шууд л зугтаасан. Эмчилгээний зардал болон бусад зардлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй…” гэжээ /хх-20/.

              Гэрч А.Билгүүн мэдүүлэхдээ: "....2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байхад хяналтын камер дээр 34 дүгээр байрны 1 дүгээр орцны урд талын модон сандлын хажууд 2 залуу маргалдаад байгаа бололтой харагдсан. Жижиг биетэй туранхай залуу нь дээгүүрээ өмссөн хувцсаа тайлаад гартаа барьчихсан, цээж нүцгэн гараа зангидаад хамт байсан арай том биетэй цагаан өнгийн футболктой залуу руу зангаад байгаа харагдсан. Нөгөө залуу нь ч гэсэн босч ирээд нүүр рүү нь тулж зогсоод зодолдох гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр даруйдаа гадаа гараад очтол цагаан өнгийн футболктой залуу нь миний багийн найз Өсөхбаяр байсан. Өсөхөө нэлээн согтуу байсан ба намайг хараад таньсан. Би түүнд юу болоод байгаа юм бэ?, хэн юм бэ гэж хэлэхэд Өсөхөө Дэнжийн 1000-ын бацаан байгаа юм. Намайг дагаад салахгүй байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу нь Өсөхөө рүү чи найзыгаа дуудаж намайг зодуулах гэж байгаа юм уу гээд агсраад эхэлсэн. Би түүнд юу яриад байгаа юм бэ, харьж амар гэж хэлээд найзыгаа аваад явах гэсэн боловч байж ба гээд Өсөхөөгөөс зууралдаад араас нь татаж чангаагаад байсан. Өсөхөө эргэж харснаа чи ямар ядаргаатай юм бэ гээд нөгөө залууг яах ийхийн зуургүй нэг удаа гараараа нүүрэнд нь цохих шиг болсон. Нүүрнийх нь яг аль хэсэгт онож цохьсныг бол би харж амжаагүй. Цохих шиг болоход нь би шууд Өсөхөөг хойш нь татаад ажлынхаа байр руу чирээд оруулчихсан. Нөгөө залуу хойно тонгойгоод үлдсэн. Дахин зодоон цохион болсон зүйл байхгүй ээ...” гэжээ /хх23-24/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8740 дугаар дүгнэлтэд: 

“1. А.Чинзоригийн биед эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-30/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-36-38/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-51/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Өнь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34 дүгээр байрны хажууд хохирогч А.Чинзоригийг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Э.Өсөхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь А.Чинзориг нь “...Э.Өнь эмчилгээний зардал болон бусад зардлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өс-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН