| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00676/И |
| Дугаар | 156/ШШ2024/00635 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2024/00635
2024 12 09 156/ШШ2024/00635
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00676/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 2 дугаар хороо, Бүрд төв 4 давхар, ******* ******* ББСБ ХХК,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг 6Б-11 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,696,546.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК нь хариуцагч Х.*******т холбогдуулан 6,696,546.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.******* нь 2023 оны 02-р сарын 17-ны өдөр "******* ******* ББСБ" ХХК-аас 2302170132 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,000,000.00 /дөрвөн сая/ төгрөгийн зээлийг 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай, сарын 4% хувий гэрээ хүүтэйгээр, IPHONE 14 PROMAX маркийн утсыг барьцаалан зээл авсан. Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 546 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд хариуцагч Х.******* 2302170132 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 6,696,546.43 төгрөгийг гаргуулж ******* Финанс ББСБ ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* Финанс ББСБ ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 6,696,546.43 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 6,696,546.43 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Х.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,094.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,047.37 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,047.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,696,546.43 /зургаан сая зургаан зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин зургаан төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,094.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,047.37 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,047.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА