| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00275/И |
| Дугаар | 141/ШШ2024/00240 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00240
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ............багт оршин суугч С. овогт Т.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................багт оршин суугч Х овогт Ж.Н. холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 9,159,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2022 оны 11 дүгээр сард Ж.Нт 10 тооны үхэр 70 толгой хонь өгсөн. Тэгэхдээ 1 үхрийг 800,000 төгрөгөөр, 1 хонийг 70,000 төгрөгөөр тус тус бодож худалдсан. Нийт 13,000,000 төгрөгийн мал худалдаж сүлжээ оронгуут миний 16170009495 тоот данс руу хийнэ гэсэн боловч хийгээгүй. 2023 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэн үнийн дүнг өгөлгүй явсаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 0665 дугаартай зээлээр худалдан авах гэрээнд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн банкны 16170009495 тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн мөнгө 8,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг Ж.Наас гаргуулж. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,250 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Т.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Ж.Н нь Т.Бгаас худалдах худалдан авах гэрээ хийж 13,000,000 төгрөгийн мал авч 8,000,000 төгрөг үлдсэн. Одоо надаас үлдэгдэл 8,000,000 төгрөг хүү 1,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ж.Нт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие Ж.Н нь Т.Бгаас худалдах худалдан авах гэрээ хийж 13,000,000 төгрөгийн мал авч 8,000,000 төгрөг үлдсэн. Одоо надаас үлдэгдэл 8,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийн тал хувь болох 79,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 79,475 төгрөг, хариуцагч Ж.Наас 79,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт, 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Нт холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийн тал хувь болох 79,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 79,475 төгрөг, хариуцагч Ж.Наас 79,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ