Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч С.Ү/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Очирдархан овгийн Сосорбарамын Үлэмжтөгст холбогдох эрүүгийн 1711011060254 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овгийн С,Ү, 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт, мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 54, эх, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 21  дүгээр хороо, Сэлбийн 34 дүгээр гудамжны 829/б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ90041597.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Үнь 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт Ди Ди Ханзо нэртэй бааранд П.Номингэрэлтэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Үшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогч П.Номингэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Түвшинтөгс намайг сайн уу, тэвэрье гэхээр нь үгүй ээ, үгүй гээд дотог ш баар руу орсон. Би ороод текин дээрээ сууж байхад ард Түвшинтөгс, Үлэмжтөгс хоёр сууж байсан. Ингээд удалгүй тэр хоёрын захиалсан хоол ирж байхыг нь би хараад яагаад ч юм бүү мэд огьчихсон. Би огьчихсон чинь Үлэмжтөгс ээ чааваасдаа ээ пизда гэхээр нь би эргэж хараад юу гэнээ чи гэхэд тийшээ зааж байна гээд өөр тийшээ заасан. Тэгэхээр нь хаашаа гээд харахад юу ч байхгүй байхаар нь намайг хэлсэн юм байна гэж бодоод зүгээр байгаарай чи Ханзогоос олсон мөнгөөрөө наад хоолоо авч идээд таргалахгүй юу гэж хэлсэн чинь шууд надруу пивоны шил аваад шидчихсэн. Тэгсэн тэр шил нь Уянгааг буюу албан ёсны нэр нь Тэмүүлэнг оносон. Тэгэхээр нь би уурлаад хөөе чи яагаад байна аа гээд дайрах гэхэд Чингэс намайг тэвэрч аваад гарч байхад Үлэмжтөгс хойноос хүрч ирээд намайг түлхээд хамрын зүүн талын хэсэгт гараараа нэг удаа цохьчихсон. Миний уур хүрээд ууж байсан пивоны шилийг Үлэмжтөгсийн сууж байсан ширээрүү нь шидэхэд оноогүй. Ингэж байгаад хүмүүс намайг тэндээс гаргасан. Энэнээс өөр зодоон болоогүй. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг надад Үлэмжтөсг учруулсан. Зоригоо ах одоо болно гээд намайг зөөлхөн түлхсэн юм. Тэрнээс биш ямар нэгэн бэртэл, гэмтэл учруулаагүй...” гэжээ /хх-16/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13181 дүгээр дүгнэлтэд: 

“1. П.Номингэрэлийн биед тархи доргилт, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр.үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ /хх-20/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-26-29/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 113 дугаар тогтоол /хх-42/, шүүгдэгч С.Үлэмжтөгсийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-41/, хохирогч П.Номингэрэлийн “...одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийг хааж өгнө үү...” гэх Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч С.Үнь 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт Ди Ди Ханзо нэртэй бааранд П.Номингэрэлтэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Үлэмжтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Үлэмжтөгст ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч П.Номингэрэл нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлтдээ “...одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийг хааж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Очирдархан овгийн Сосорбарамын Үлэмжтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үлэмжтөгсийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Үлэмжтөгст хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН