| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00221/И |
| Дугаар | 141/ШШ2024/00243 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ............................. оршин суугч Б... овогт Д.У ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.У нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.У нь Нийслэлийн 11-р дунд сургуульд номын санч лаборантаар 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн Асгат сумын захиргаанд сумын номын санч, эрхлэгчээр,1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, Асгат сумын 8-н жилийн сургуулийн номын санчаар 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь:
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 11-р сургуулиас Д.У 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээн олгож, түүний зургийг нааж зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж баталгаажуулсан ажлын тухай мэдээлэлд “...1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн 11-д дунд сургуульд номын санч лаборантаар авч ажиллуулав, 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өөр ажилд шилжих болсон тул лаборант, номын сангийн ажлаас чөлөөлөв. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр номын санчаар томилон ажиллуулав, 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын номын санчийн үүрэгт ажлаас чөлөөлж, номын сангийн номын фондын нь хамт 8 жилийн дунд сургуулийн мэдэлд шилжүүлэв, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Асгат сумын 8 жилийн сургуулийн номын санчаар авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн номын санчаар ажиллаж байх үед Монгол улсын хүн амын бодлого хөдөлмөрийн сайдын 21 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн дэвтрийг хаав...” гэж бичиж тэмдэглэн тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Асгат сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай “...Сумын хөдөлмөрчдийн соёл боловсролыг дээшлүүлэх зорилгоор 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн номын санчийн орон тоог баталж эрхлэгчээр Д.У авч ажилсуулсугай...” гэсэн Ажилд авах тухай тушаалын хуулбар,
Асгат сумын Засаг даргын 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай “...Номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.У 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж 8 жилийн сургуулийн мэдэлд шилжүүлэв...” гэсэн номын санг шилжүүлэх тухай захирамжийн хуулбар,
Асгат сумын 8 жилийн сургуулийн даргын 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Д.Уийг 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэсэн номын санчийг чөлөөлөх ба ажилд авах тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Асгат 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай “...сургуулийн номын санч ажилтай Д.У нь төрсний өмнөх ба дараах амралт, ээлжийн амралт 5 дугаар сарын 12-нд дуусаж байгаа учир хүүхдээ асрах 1 жилийн тэтгэмжтэй чөлөө олгосугай...” гэсэн тэтгэмжийн чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д.У эмэгтэй, РД:, өдөр төрсөн, багш ажилтай, ажилд орсон ... өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...нөхөр Б.Ж, эхнэр Д.У, тусгай дунд боловсролтой, сумын захиргаанд номын санч ажилтай, ................. гэрлэсэн, ........................... өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Уийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Д.У Нийслэлийн 11-р дунд сургуульд номын санч лаборантаар 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн Асгат сумын захиргаанд сумын номын санч, эрхлэгчээр,1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, Асгат сумын 8-н жилийн сургуулийн номын санчаар 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ