| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00251/И |
| Дугаар | 141/ШШ2024/00247 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................. багт оршин суугч Т овогт Бын Чгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1984 онд анх илгээлтийн эзэн болж Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. Миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Ч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ч нь Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь
Завхан аймгийн Архивын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны А/2220 дугаартай “...1984-1990 онд Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн Хайрхан бригадад мал маллаж байсан гэх Б.Ч, суурийн ахлагч Р.Б нарын цалингийн тодорхойлолт олгов гээд Ч нэрээр
1985 онд 1562,65 төгрөг 7-8 сар, 1986 онд 3372,82 төгрөг 1-12 сар, 1988 онд 4825,25 төгрөг, 1-12 сар, 1989 онд 5510,01 төгрөг 1-12 сар, 1990 онд 7567,7 төгрөг 1-12 сар...” гэсэн лавлагаа,
Б.Ч нэрээр болон суурийн ахлагч Б нарын Их-Хайрхан багийн “...1985 онд 1562,65 төгрөг 7-8 сар, 1986 онд 3372,82 төгрөг 1-12 сар, 1988 онд 4825,25 төгрөг, 1-12 сар, 1989 онд 5510,01 төгрөг 1-12 сар, 1990 онд 7567,7 төгрөг 1-12 сар...” гэсэн “А” дансны лавлагаа,
Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн боловсон хүчнээс 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бын Чд нээн олгож, түүний зургийг нааж зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд 1984 он 6-12 сар, 1985 он 1-12 сар, 1986 он 1-12 сар, 1987 он 1-12 сар, 1989 он 1-12 сар, 1990 он 1-12 сар хүртэл ажилласан сар, авсан цалинг ,...” бичиж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Бын Ч .........., ................. өдөр төрсөн, малчин ажилтай, ................... оршин суудаг, бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Эхнэр З.О, нөхөр Бын Ч, Хайрхан компанид малчин ажилтай, 1991 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсэн, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Чгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Бын Чгийн Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт Хайрхан бригадад малчнаар 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ