Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2025/00003

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

  хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ...................байрлах “А.К” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...................... багт оршин суугч Ж.Д холбогдох 6,519,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А.К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гарах өдрийн байдлаар .................тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,514,292 төгрөг, нотариатын төлбөрт 5000 төгрөг нийт 6,519,292 төгрөгийг хариуцагч Ж.Дгээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ж.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие “А.К” ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл авч уг зээлээ төлөх боломжгүй болж өнөөдрийг хүрсэн бөгөөд дээрх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан үнэн бөгөөд дээрх 6,519,292 төгрөгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А.К” ХХК нь хариуцагч Ж.Дгээс 6,519,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие “А.К” ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл авч уг зээлээ төлөх боломжгүй болж өнөөдрийг хүрсэн бөгөөд дээрх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан үнэн бөгөөд дээрх 6,519,292 төгрөгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,261 төгрөгийн тал хувь болох 59,630.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 59,630.5 төгрөг, хариуцагч Ж.Дгээс 59,630.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.К” ХХКолгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А.К” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Дд холбогдох 6,519,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,261 төгрөгийн тал хувь болох 59,630.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 59,630.5 төгрөг, хариуцагч Ж.Дгээс 59,630.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.К” ХХКолгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ