| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2025/00014/И |
| Дугаар | 315/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 315/ШШ2025/00016
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, утасны дугаар ..... ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ..-р багт оршин суух, утасны дугаар ...., ******* ******* холбогдох
худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн ******* суманд оршин суудаг бөгөөд сумынхаа 100 жилийн ойд зориулж хурдан удмын адуу авч,уяж уралдуулах зорилгоор ******* холбогдсон. ******* 2023 оны 12 сараас хойш холбогдож 3,000,000 төгрөгөөр хурдан удмын адуу худалдан авч, мөнгөө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Ингээд 2023 оны 12 сарын 25-ны өдөр ******* Хаан банкны ....дугаарын данс руу нь урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Мөн үүний дараа 2024 оны 08 сарын 13-ны өдөр нь хурдан удмын адууг чинь ачаад гарч байна гээд өөрийн фэйсбүүк чатнаас гэж хүний данс явуулсаны дагуу 2 удаагийн гүйлгээгээр явуулсан данс болох ..... дугаарын данс руу 300,000 болон 700,000 төгрөгөөр тус тус үлдэх 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш утсаа авахгүй эсхүл худлаа шалтаг тоочин хойшлуулсаар өнөөдрийг хүрч байна. Нэгэнт хурдан удмын адуу явуулах нь худлаа болсон тул аас хурдан удмын адуу авахаар шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* нь надаас адуу авахаар 3,000,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Одоо адуугаа авахаа болиод 3,000,000 төгрөгөө авна гэж нэхэмжлэл гаргажээ. Би *******тэй харилцан тохиролцож 3,000,000 төгрөгийг нь 2 хувааж 2025 оны 01 сард 1,500,000 төгрөг, 2025 оны 02 сард 1,500,000 төгрөгийг төлж дуусгана гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 01 сард 1,500,000 төгрөг, 2025 оны 02 сард 1,500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр, нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 31,475 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Г.******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сард 1,500,000 төгрөг, 2025 оны 02 сард 1,500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 31,475 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА