| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00360/И |
| Дугаар | 315/ШШ2025/00019 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар аймгийн******* сумын ...-р баг, Ургах наран хорооллын .... тоотод оршин суух, утасны дугаар ...., ******* овогтой ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн******* сумын ******* ******* холбогдох
анхан шатны шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилд томилох тушаал гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 12,344,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* миний бие******* сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны Хяналтын улсын байцаагчаар 9 жил ажилласан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбараас зарласан******* сумын ******* хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд нэр дэвшүүлж санал болгосон. Гэвч тухайн үеийн******* сумын ******* хурлын дарга ******* нам улс төрийн байр сууринаас хандаж намайг ажилд томилоогүй. Миний бие энэ асуудлаар Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2 удаа, Төрийн албаны төв зөвлөлд 2 удаа өргөдөл гомдол гаргасан ба тухайн шатны байгууллагуудаас хурлын дарга *******д намайг******* сумын Иргэдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзэж удаа дараа хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хутацаатай албан бичиг хүргүүлдэг ч томилохгүй байсан. Улмаар би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шүүхийн шийдвэрээр******* сумын ******* хурлын дарга *******д******* сумын ******* хурлын нарийн бичгийн даргад ******* намайг томилохыг даалгасан шийдвэр гаргасан. ******* давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шүүхийн магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч хурлын дарга ажилд томилоогүй дараа нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан ч томилоогүй. Миний бие Авилгатай тэмцэх газар, Аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан АТГ-аас хугацаатай албан бичиг өгсөн ч хуулийн хэрэгжилт хангагдахгүй байсан. ИТХ-ын дарга ******* сумын анхдугаар *******аан болохын өмнө өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаар захирамжаар намайг томилсон. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 19 сарын хугацаанд тухайн албанд томилогдож чадахгүйгээс цалингийн шатлал, зэрэг дэв, ЭБАТ зэргээр хохирсон эдгээр нэмэгдэл урамшуулал цалингийн тооцоог ИТХ-ын нягтлан тооцуулж бодуулсан бол өөрийн БОХУБ-ийн цалинг ЗДТГ-ын нягтлан бодогч бодуулж цалингийн зөрүү гаргасан. Иймд анхан шатны шатны шүүхийн шийдвэрээс хойш ажил томилох тушаал гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 12,344,282 төгрөгийг******* сумын ******* хурлаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч******* сумын ******* хурал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* нэхэмжилсэн 12,344,282 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн******* сумын ******* ******* холбогдуулан анхан шатны шатны шүүхийн шийдвэрээс хойш ажил томилох тушаал гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 12,344,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч******* сумын ******* хурал нэхэмжилсэн 12,344,282 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,459 төгрөгийн тал хувь 106,229.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 106,229.5 төгрөгийг хариуцагч******* сумын ******* хурлаас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.******* нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар аймгийн******* сумын ******* ******* холбогдох анхан шатны шатны шүүхийн шийдвэрээс хойш ажил томилох тушаал гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 12,344,282 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймгийн******* сумын ******* хурал төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,459 төгрөгийн тал хувь 106,229.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 106,229.5 төгрөгийг хариуцагч******* сумын ******* хурлаас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА