Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2025/00033

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын  ... дүгээр баг, Жаргалант...... тоотод оршин суух, утасны дугаар ...., ******* *******-******* холбодох

 

сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 5,663,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Т.*******-******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас 2020 онд 8,600,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцлөөр 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй зээл, зээлийн хүү 5,663,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Хоршоо хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог ба төрөөс суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох иргэдийн орлогыг нэмэгдүүлэх амьжиргааг сайжруулах орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй олгодог бөгөөд  зээлдэгч Т.*******-******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зээл эргэн төлөгдөхгүй байх улмаар санд хөрөнгө хуримтлагдахгүй шаардлагатай дараагийн иргэдэд зээл олгогдохгүй байх өөрөөр хэлбэл дараагийн иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж иргэдийн төрийн үйлчилгээг тэгш шударгаар хүртэх эрх зөрчигдөж байгаа тул төр нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна.  Иймд харицагч Т.*******-*******оос 5,663,300 төгрөгийг гаргуулж ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 100120155406 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар 2025 оны 01 сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* Т.Гэрэл-*******оос Сүхбаатар аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 5,663,300 төгрөгийг гаргуулж ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн дансанд төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

            Гэтэл ******* сумын засаг даргаас 2023 онд  Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж, Т.*******-*******оос 2022 оны 12 сарын 03-ны өдрийг хүртэл төлөөгүй зээл, зээлийн хүү 6,275,800 төгрөгийг төлүүлэх тухай эвлэрлийн гэрээг байгуулсан нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 4,069,350 төгрөгөөр багасгаж, 1,593,950 төгрөгийг гаргуулан ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн ......... тоот дансанд төлүүлэх саналтай байна гэжээ.

 

            Хариуцагч Т.*******-******* нь нэхэмжилсэн 1,593,950 төгрөгийг ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 100120155406 тоот дансанд төлж баримтаа ирүүлсэн байна.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар нь хариуцагч Т.*******-******* холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 5,663,300 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,069,350 төгрөгөөр багасгаж, 1,593,950 төгрөг шаардсаныг хариуцагч Т.*******-******* ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн ....... тоот дансанд төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хариуцагч Т.*******-*******  нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 1,593,950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,453 төгрөгийн тал хувь 20,226.3 төгрөгийг хариуцагч Т.*******-*******оос гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар нь хариуцагч Т.*******-******* холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 5,663,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 4,069,350 төгрөгөөр багасгаж, 1,593,950 төгрөгийг хариуцагч Т.*******-******* ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 100120155406 тоот дансанд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 1,593,950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,453 төгрөгийн тал хувь 20,226.3 төгрөгийг хариуцагч Т.*******-*******оос гаргуулж, улсын төсвийн орлогод олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                   ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА