| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00004/И |
| Дугаар | 315/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 315/ШШ2025/00034
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ....дүгээр баг, ******* ******* 2.... тоотод оршин суух, утас ..., ******* ******* холбогдох
хоршоо хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү 10,155,636 (Арван сая нэг зуун тавин таван мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* Мандахнаран 2-209 тоотод оршин суух ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас 2015 онд 17,126,250 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй, зээл, зээлийн хүү 10,155,636 төгрөгийг төлөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд зээл, зээлийн хүү 10,155,636 төгрөгийг *******гоос гаргуулж ******* сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан банкны 100120155406 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 10,155,636 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 02 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 2,288,909 төгрөгөөр тус тус төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар нь хариуцагч ******* холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү 10,155,636 (Арван сая нэг зуун тавин таван мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* 10,155,636 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 2,288,909 төгрөгөөр ******* сумын хоршоо хөгжүүлэх сангийн 100120155406 тоот дансанд тус тус төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 10,155,636 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 177,440 төгрөгийн тал хувь 88,720 төгрөгийг хариуцагч *******гоос гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сүхбаатар аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.******* холбогдох хоршоо хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү 10,155,636 (Арван сая нэг зуун тавин таван мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 2,288,909 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 2,288,909 төгрөгөөр ******* сумын хоршоо хөгжүүлэх сангийн 100120155406 тоот дансанд тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 10,155,636 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 177,440 төгрөгийн тал хувь 88,720 төгрөгийг хариуцагч *******гоос гаргуулж, улсын төсвийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА