Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2025/00004

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2025/00004

******* айма

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.О нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар М овогт Б-гийн П-ийн нэхэмжлэлтэй, ..............ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэхэмжлэгч Б.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “.........н аймгийн .................сум дахь "................" ХХК (РД:..................) нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон суурь үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, аливаа тушаал бичгээр гаргаагүй намайг ажлаас чөлөөлж, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх тул .............аймгийн ........... сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандаж шийдвэрлэгдээгүй тул танай шүүхэд хандаж байгаа болно. Миний бие "..............." ХХК-д холбогдуулан дараах хоёр агуулгаар нэхэмжлэл гаргаж байна.  Ажил олгогч нь ажлаас чөлөөлж буй тушаалыг бичгээр гаргаагүй бөгөөд ажилтан ............миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тухайд: Миний бие тус компанид 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ..........н албан тушаалд үндсэн ажилтнаар орсон. Ингээд ажиллаж байх хугацаандаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авсан. Ингээд миний чөлөөний хугацаа дуусаж, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орохоор очиход түр хүлээж бай, таныг буцааж ажилд авна, хүлээж бай гэсэн хариуг амаар хэлсэн. Үүний дараагаар ажил олгогч нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “............" ХХК-ийн операторын ажлын байр гарсан, түр тушаалаар түр хугацаанд ажиллаж бай, тун удахгүй буцаагаад *******ын ажилд нь буцаан авах талаар надад амаар удаа дараа хэлдэг байсан. Гэтэл энэ хугацаанд гэнэт намайг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуудаж, чамайг ажлаас халж байгаа тул маргаашаас ажилдаа ирэх шаардлагагүй талаар хэлсэн. Миний бие энэ компанийн үндсэн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд өөрийн ажлаа хийж чадахгүй, зээлээ төлөх боломжгүй нөхцөлд хүрээд байна. Дээрхээс үзэхэд ажил олгогч нь намайг ямар үндэслэлээр чөлөөлж байгаа тухайгаа надад тайлбарлаж хэлээгүй, урьдчилж мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй, бичгээр тушаал гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байна. Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын   шимтгэлийг   зохих  санд  нөхөн  төлүүлж,  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б овогтой П-ийн гаргасан гомдолтой холбогдуулж тайлбар хүргүүлж байна. Б.П нь тус байгууллагад сумын төвийн 2 хороог хариуцсан .......... ............ажилладаг үндсэн ажилтан байсан бөгөөд 2022 оны 04 сард өөрийн биеэр орж ирж надад 1 жилийн чөлөө өгөөч даргаа, надад хийх хувийн ажил байна гэж хүссэн. Тэр цаг үед ................системд онцгой нөхцөл байдал зарласан, системийн гүйцэтгэх захирал чөлөөлөгдсөн, оронд нь Улаанбаатар хотоос бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байсан юм. Жилийн чөлөө авах хүсэлтийг систем компанийн захирлуудын зөвлөлийн хурлаар шийддэг бөгөөд тэр үед системийн 2 ч ажилтан жилийн чөлөө хүсээд бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс эсвэл ажлаа хий, эсвэл бүр гараад ажил амьдралаа зохицуул, ажлын байрыг удаан хугацаагаар хадгалах боломжгүй, эрчим хүчний салбар өөрөө онцгой салбар гэсэн хариу өгч жилээр чөлөө олгохгүй шууд гаргаж байсан тул би Б.П-ийг ажлаас нь гаргахгүйн тулд захирлуудын зөвлөлийн хурлаар оруулалгүй, өөрөө шийдээд жилийн чөлөө олгох тушаал гарган, оронд нь хүн томилон ажиллуулсан байдаг. Б.П нь 2023 оны 04 сард би ажилдаа оръё гэж ирсэн. Жилийн хугацаанд ******* хариуцсан хороо багийг хооронд нь солих, заримд нь ажил сайжруулах үүрэг өгсөн байсны дагуу би Б.П-ийг Сүмийн хорооны ...........р ажилла гэсэн. Харин Б.П би заавал өөрийнхөө гэр орон байдаг хуучин ............хороондоо ажиллана, өөр хороонд ажиллахгүй гэсэн тайлбар тавьсан. Би танай хороо тогийн хулгай, тоолуурын будилаан, орлого төвлөрүүлэлтүүд нь засагдаад, сайжраад одоо сайхан жигдрээд явж байгаа тул тэр хороонд ажиллаж байгаа -..........ыг он дуустал  ажиллуулна, чи Сүмийн хороогоо хариуцаа гэхэд үгүй ээ гэсэн тайлбар тавьсан. (Компанийн дотоод журмын 13.2.4-т гүйцэтгэх захирал нь компанийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажилтныг сэлгэн ажиллуулах, өөр албан тушаалд шилжүүлэх эрхтэй) Тэр үед манай .............станцын ............Н.Д-ын биеийн байдал муудаж "ходоодны хорт хавдар" гэсэн онош гарч эмчилгээнд орохоор болсон тул би П-ийг чи 2023.05.01-ны өдрөөс усан цахилгаан станц дээр оператораар ажиллах уу?, Н.Д-ын биеийн байдал юу болох нь, цалин мөнгө нь ч арай ахиу юм гэсэн. Өөрөө тэгье дарга гээд тушаал гарч 2023.05.01-ны өдрөөс о-аар ажиллаж эхэлсэн. 2023 оны 09 сарын сүүлээр манай ........р Н.Д биеийн байдал гайгүй ажилдаа орж болох уу гэж орж ирсэн. Би Б.П-ийг дуудаад за Н.Д ажилдаа орвол оръё гээд ирлээ, хоёулаа яах билээ, Сүмийн хорооны м-оо хийнэ дээ чи гэсэн. Гэтэл П“даргаа би Улаанбаатар хотод барилгын цахилгааны монтаж хийдэг компанид ажилд орохоор тохирсон. 11 сарын 1-нд орно гээд тохирлоо, тэгэхээр би 11 сарын 01-н хүртэл м-оор ажиллахгүй 1 сар усан цахилгаан станц дээрээ о-аар ажиллаж байгаад хотод ажилдаа ормоор байна, тэгвэл сайн байна” гэж гуйсан. Би “дарга нь эргээд холбогдъё” гэж гаргаад тэр дор нь Н.Д-той утсаар ярьж “чи тэтгэмжээ аваад явж байгаа юм чинь 11 сарын 01-ээс ажилдаа орчих, П хот руу 11 сарын 01-нд ажилд орно гээд нэг компанитай тохирсон байна, уснаас шууд хот руу явъя гэж байна” гэж хэлсэн. Н.Д ч за тэгье П-ийг явангуут би ажилдаа оръё гэсэн, тэр дор нь би ерөнхий инженер Б.Б, шугам сүлжээ шуурхай үйлчилгээний Албаны дарга Д.Ц нарыг дуудаж П 11 сарын 01-ны өдрөөс хотод ажилд орохоор болсон байна. Орны хүний нь яах билээ гэсэн, тэд “одоо ажиллаж байгаа М-ыг үргэлжлүүлэн ажиллуулъя, өөр мэргэжлийн хүн олдохгүй ээ” гэсэн. Манай байгууллага хэвийн ажиллагаагаа цаашид хангаж явахын тулд м-оор түр ажиллаж байсан Б-ын М-ыг дуудаж уулзахад П ахыг ажилдаа орохоор би хот руу ажил ярьсан байгаа явах байх гэхээр нь “П Улаанбаатар хотод ажилд орохоор болсон байна, тэгэхээр чи Улаанбаатар явалгүй цаашдаа эндээ энэ Сүмийн хороондоо м-оо хийж болох уу?” гэсэн “өө ашгүй, би бас гэр орноосоо хол хэцүү гэж халгаад байсан тэгье” гэснээр ажлаа үргэлжлүүлж хийж байгаа юм. Дотоод журамдаа зааснаар ажилтан ажлаас гарах хүсэлтээ 30 хоногийн өмнө удирдлагад заавал мэдэгдсэн байна. Тэр хооронд ажил олгогч хүн хүчний нөөцөө зохицуулна гэдэг журмаараа явж байна л гэж би ойлгож байсан. 2023.11.01-ий өдрөөс Н.Д-ыг ажилд нь буцаан томилоод Б.П-ийг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Тушаал гараад Н.Д нь 11 сарын 01-ээс ажилдаа орсон. Тэгтэл П “Д ах ажилдаа орж байгаа юм байна, би Улаанбаатар хот руу ажилд орохоо болилоо, одоо ажлаа хийнэ” гэж орж ирсэн. Би “чи яасан дураараа дургисан нөхөр вэ, 30 хоногийн хугацаанд больсон бол эртхэн хэлэхгүй яасан юм одоо хүнээр тоглож байгаа биш тушаал нь гарсан М хотод хийх ажлаа болиод, эндээ ажиллах шийд гаргасан, би дахиад тушаал гаргах боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд чи яагаад хотод баараагүй ярьсан гээд байсан ажлаа больчихов? гэхэд “миний нуруу угаасаа муу байна, эмчилгээ хийлгэ гээд байна, би одоо хэсэг эмчилгээ хийлгэхээс” гэсэн. Би бас хөдөө орон нутагт эрчим хүчний хүнд байгаа салбарт ажиллах бэлэн боловсон хүчин ховор байдаг тул олзуурхан “за чи Улаанбаатар явахаа больсон бол энэ өвөлдөө эмчийн заавраар эмчилгээгээ сайн хийлгээдэх, тэгж байтал хавраас Улаанбаатар явчихгүй бол ажил төрөл, орон тоо бүтэц юу болох нь, эргээд ярьцгаая” гээд гаргасан. Бичиг хэргийн ажилтан Б.Д-ыг П-ийн 10 дугаар сарын ажлын урамшуулалт цалинг бодож олгоорой, ажлын тайланг нь аваарай, тушаалыг нь өгөөрэй гэж хэлээд би Улаанбаатар хот руу ажлаар явсан. Буцаж ирээд П-ийн тушаалыг өгсөн үү гэж бичиг хэргийн ажилтнаас лавлаж асуусангүй, 11 дүгээр сард ээлжийн амралтын мөнгийг нь 10 дугаар сарын үр дүнтэй нь бодоод өгөөрэй гэж нягтланд хэлээд өнгөрсөн. Гэтэл 2023.12.15-ны өдөр ******* аймгийн Хөдөлмөрийн маргаан таслан шийдвэрлэх зөвлөлөөс ярихаар нь Б.П-ийн тушаалыг одоо болтол өөрт нь өгөөгүй байгааг нь мэдсэн. Бичиг хэргийн ажилтан Д би П ахыг 2 удаа утсаар дуудаад тушаалаа аваарай гэсэн за гэхээр нь ирэхээр нь тушаалыг өгье гэж тавиад ирэхгүй болохоор нь сүүлдээ мартчихжээ даргаа яана аа гэсэн хариу өгч байна. Энд манай ажилтан ажлын алдаа гаргажээ. Гэхдээ 11 сарын 04-нд П-ийн тушаалыг нягтлан бодогч Нийгмийн даатгалын бүртгэлд байршуулсан байна. ******* аймгийн хөдөлмөрийн маргаан таслан шийдвэрлэх зөвлөлөөс Б.П-той холбоотой өргөдлийн тухай мэдэгдэл ирэхээс өмнө хүртэл бичиг хэргийн ажилтан Д, албаны дарга Ц нараас “П хот руу ажилд орсон болов уу? сураг байна уу гэж сурсан”, чимээ алгаа гэсэн, дотроо би он гаргаад м-оор нь эндээ авчих юм сан гэсэн бодолтой л явдаг юм. Б.П өөрөө Сүмийн хорооны м-оор ажилла гэхэд тэгье гээд ажилдаа орсон бол 2023.11.01-н хүртэл усан дээр ажиллачихаад Улаанбаатар хот руу ажилд орохоор тохирлоо дарга, 11 сарын 01-н хүртэл м хийлгүй усан цахилгаан станц дээрээсээ хот руу ажилдаа оръё гэж орж ирж ажил төрлөө тохироогүй бол манай байгууллагад ямар ч ийм асуудал үүсэхгүй байсан. Гэтэл Б.П нь хуулийн байгууллагад намайг чив чимээгүй гэнэтхэн дуудаад хууль бусаар халсан гэж ямар ч ёс зүйгүйгээр гүтгэж байгаад нь туйлын их харамсаж байна. ******* аймгийн хөдөлмөрийн маргаан таслан зохицуулах хорооноос хэд хэдэн удаа хурал зарлаад ирэхгүй, оролцохгүй байсаар шийдвэр гаргах боломжгүй болгосон. Би Б.П-ийг халах сонирхол байсан бол жилийн чөлөө хүсэж орж ирэхэд нь л систем компаниудын захирлын зөвлөлийн хурлаар оруулаад 1 талд нь багтаагаад шийдчих боломж байсан. Харин ч ажилтай нь байлгах боломжийг хайж хүссэнээр нь асуудлуудыг нь шийдэж өгч байсан. Иймд Б.П-ийн энэ худал хэлж, хүн гүтгэж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.П м-оо хий гэхэд үгүй гэсэн. Би цалингийн ахиуг нь бодоод усан цахилгаан станцын о-аар түр ажиллуулж байгаад орных нь хүнийг ирэхэд дахин м-оо хий гэсэн. Өөрөө Улаанбаатар хотод ажилд орохоор тохирлоо 11 сарын 01-н хүртэл усан дээрээ ажиллачхаад шууд явъя, та зохицуулаад өгөөч гэсэн. Би хүсэлтийг нь бас хангаж өгсөн. Тэгээд 11 сарын 01-ээс тушаал нь гаргаад Би Улаанбаатар хот руу ажлаар явсан. Бичиг хэргийн ажилтан та ирж тушаалаа аваарай гэхэд за гээд ирээгүй, дахин залгахад утсаа аваагүй зориудаар тушаалаа авахыг зайлсхийж байсан. Би энэ байдлыг сүүлд нь мэдсэн надад бичиг хэргийн ажилтан бас тухайн үед танилцуулаагүй. Үнэндээ ийм л процесс болсон. Б.П 11 сарын 01-ээс Улаанбаатар хотод ажилд орно гэж орж ирснийг инженерүүд, хамт олон бараг бүгд мэднэ. Найзалж нөхөрлөдөг ХАБЭА-н инженер А.М ч Б.П-д чи өөрөө гарья гэж гарчхаад яах гээд шүүх гээд яваад байгаа юм гэж хэлсэн байсан. Иймд Б.П-ийн нэхэмжилж байгаа цалин хөлсийг "............" ХХК-аас олгох үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.П нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хууль зүйн үндэслэл болон агуулгыг товч агуулга бүхий байдлаар тайлбарлаад явъя. Б.П .........н аймгийн ..............станцад хөдөлмөр эрх зүйн харилцаа үүсгэж хөдөлмөрийн эрх зүйн харилцааны дагуу ажил хөдөлмөрөө шударга үнэнчээр гүйцэтгэж ажлаас халагдах хүртлээ ажиллаж байсан. Тухайн хугацаанд хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан үйлдэл байгаагүй байна. Өнөөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр онолын болон бусад агуулгыг хэлэх тайлбарлах шаардлагатай асуудлууд байна. Өнөөдөр ...............станц, нөгөө талдаа Б.П хоёрын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргааны асуудал яригдаж байна. Нөгөө талдаа төрийн байгууллагын албадлагын шинжтэй төрийн оролцоотой компани, нэг талд иргэн гэдэг хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа өөрөө хуульд заасан үндэслэлээр явагдсан болон явагдаагүй асуудал яригдаж байна. Монгол улсын үндсэн хуульд зааснаар иргэн хөдөлмөрлөх эрхтэй байдаг. Эрхийнхээ хүрээнд ажил үүргээ чөлөөтэй эрхлээд явах бүрэн боломжтой байдаг. Гэтэл өнөөдөр Б.П-жийг ямар нэгэн тушаалгүй, зөрчил оногдуулсан байдалгүйгээр, гаргасан бичиг баримтаа танилцуулахгүйгээр ажлаас халсан нөхцөл байдал шүүх дээр хянагдахаар ирээд хэлэлцэгдэж байна. Ийм асуудал өнөөдөр байж болох болохгүй талаар ярина. Шүүх дээр нэхэмжлэлийн үндэслэл дээр хоёр агуулгыг нэхэмжлэгч өөрөө гаргаж тайлбарласан байна. Ажил олгогч ажлаас чөлөөлж буй бичгийг бичгээр гаргаагүй. Ажилтан Б.П-д  ямар нэгэн хөдөлмөр эрхлэх зөрчил оногдуулсан холбогдох асуудлыг комисс болон холбогдох байгууллагын дотоод ажилтан гардуулаагүй. Ажлаас халагдсан тушаал буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ......дугаартай тушаалаар Б.П-ийг ажлаас халсан гэдгийг хариуцагч байгууллага өөрөө нотолдог. Гурван талт хороо болон шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Өнөөдөр ажлаас эгүүлэн томилуулах шаардлагын хүрээнд хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч буй агуулгаар тайлбарлаж байна. Энэ тушаал бол 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарна. Гарахдаа бол хөдөлмөрийн тухай хуулийн 79.2, 83 дугаар зүйл ..................хүчний системийн хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 6.2.2 зааснаар хууль зүйн үндэслэл байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т заасан ажилтан хөдөлмөр эрхлэх харилцааг цуцлах тухай хүсэлтээ цахимаар болон бичгээр мэдэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрснөөр ажлын байраа орхих эрхтэй бөгөөд хөдөлмөрийн харилцааг цуцалсанд тооцно агуулгаар тушаалыг үндэслэсэн дуусгасан байгаа. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон үйл явдал юу болсон талаар үйлчлүүлэгчээсээ тодруулсан. Б.П өөрөө хэлдэг, 2022 онд нэг жилийн хугацаатай эрүүл мэндийн шалтгаантай чөлөө авсан. Улаанбаатар хот ороод эрүүл мэндийн шалтгаантай явж байгаад 2023 оны 05 дугаар сард буцаад үндсэн ажилдаа оръё гэхэд ажилд авах боломжгүй, чиний оронд өөр хүн авсан гэсэн байна. Хөдөлмөрийн эрх зүйн хамгийн том алдаа дутагдал явагдаж байна. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Монгол улсын үндсэн хуульд заагдсан бусад холбогдох журамд заасныг харж байж алдаа дутагдалгүй удирдаад явах эрх байсан байна. Ажилдаа оръё гэхэд чамайг авахгүй гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулиар тэр хүнийг буцаагаад авах ёстой байсан. Ингээд буцаад о гэдэг ажил дээр 07 дугаар сарын 01-ний өдөр үндсэн ажилдаа томилоод явсан. Энэний урд түр тушаал байгаа тэрнийхээ дагуу ажиллаж байгаад Б.П 07 дугаар сарын 01-ний өдрөөс о-ноор ажиллаад эхэлсэн. Дахин дуудаж ирээд чамайг ажиллуулах боломжгүй чиний оронд өөр хүн ажиллуулахаар болсон гэсэн байсан. Б.П хэлдэг яагаад намайг ажлаас халах гээд байгаа, ямар алдаа дутагдал гаргасан тухай асуудлыг ярихад үндэслэл тайлбаргүй хөдөлмөрийн дотоод журамд заагдсан, зөрчил оногдуулах зүйл ярихгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ........дугаартай тушаал гаргасан байдаг. Б.П-д ямар нэгэн байдлаар тушаал танилцуулаагүй. Төрийн бичиг хэргийн хөтлөлт болон архивын журмаар холбогдох төрийн байгууллагын оролцоотой зохион байгуулалт байгууллагын архивын нийтлэг журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж харж байна. Дотоод журмын заалтуудыг харахаар ажлаас гаргаж байгаа тохиолдолд тухайн ажилтанд холбогдох тэмдэглэлийг гардуулна гэсэн заалт байна. Үүнээс харахад й тушаалыг архив бичиг хэргийн журмаараа бүртгэж аваагүй, гардуулах үүрэг нь .....................станцын захирал Г.О-гийн үүрэг байсан. Үүргээ биелүүлээгүй ийм тушаал гаргаагүй. Ингэж явж байгаад маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргаад явсны дараа ........ дугаартай тушаалыг нөхөж гаргаад тушаалыг одоо мэдэж байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. шүүхэд ирүүлсэн хариуцагчийн хариу тайлбарыг харахаар ажилтны буруутай үйлдэл гэж тайлбарлаад байна. Ажилтны буруутай үйлдэл бол өнөөдрийн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд ач холбогдолгүй. Өнөөдрийн хөдөлмөрийн маргаан дээр ажил олгогч компанийн өнөөдрийн үйл ажиллагааг төлөөлж байгаа гүйцэтгэх захирлын үндсэн үүрэг ажилтны тавьж буй шаардлагаас харагдаж байна. ..........дугаартай тушаалыг ажил олгогч буюу .............дуудаад гаргаагүй байж байгаад маргаан таслах зөвлөгөөний хуралдааны өмнө гаргасан байдаг. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс ямар нэг тушаал гаргахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан болох нь нотлох баримтын хэмжээнд болон талуудын тайлбараар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 2-т заасныг Монгол улсын дээд шүүх тайлбарлахдаа ажилтан өөрөө ажлаасаа гарахдаа бичгээр хүсэлт гаргана гэж тайлбарласан байна. Хариуцагч байгууллага Б.П-ийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч өөрөө ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргасан үйлдэл байхгүй. 2022 онд найздаа Улаанбаатар хот руу яваад ажиллаад орлогоо сайжруулах боломж байна гэж хэлж байсан зүйл өнөөдөр шүүх дээр Б.П өөрөө хүсэлтээрээ ажлаас гарсан мэт тайлбар ирж байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.П Улаанбаатар хот руу явна гэж яриагүй, ажлаас гарах хүсэлтийг цахимаар болон бичгийн хэлбэрээр гаргасан зүйл байхгүй. Хууль бус тушаал гаргасан болохыг тайлбарлалаа, хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйл гэж тушаал дээр заасан байдаг. 83 дугаар зүйлийн хэд дэх зүйлт заалтыг тодорхой заагаагүй учраас тайлбарлаад явах боломж байхгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 12-т тухайн байгууллагын ажил олгогч тушаал гаргах эрхтэй болохыг дурдсан байна. Эрх хэмжээнийхээ хүрээнд ажилд авах ажлаас халх тушаалыг гаргаад явах эрхтэй ба тухайн эрх нь өөрөө хөдөлмөрийн хууль, дотоод журам нийцэж хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох харилцаа байсан байна. Ажил олгогч үндэслэлгүйгээр тушаал гаргасан. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд хүний хөдөлмөрлөх, ажил чөлөөтэй эрхлэх эрхийг ноцтой зөрчсөн асуудал байна. Хэрэв ийм асуудал цаашаа жишиг тогтоод явбал ............суманд ажиллаж байгаа мянга мянган ажил амьдралаа залгуулаад явж байгаа залуучуудад сөрөг дагавартайг хуульч хүнийхээ хувьд үзэж байна. Хувийн харилцаа бол хувийн харилцаа байдаг. Ямар нэг хууль хэм хэмжээний заалт агуулгаар зохицуулаагүй. Төрийн байгууллагын оролцоотой компани нэг талдаа иргэн гэдэг бол зөвхөн хөдөлмөрийн хууль болон түүнтэй байгуулсан гэрээний асуудлыг зохицуулах үүрэгтэй.Гэтэл Б.П тайлбарлахдаа намайг ухаан жолоогүй загнаад одоо ажлаа өг, гарын үсгээ зур гээд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг. Хуульд үндэслэсэн байдлаар халаагүй. Б.П-ийг ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  нь зүйтэй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч найман агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбараа хэлж байна гэж ойлголоо. Өөрийнхөө хүүхэд шиг өнөөдрийг хүртэл хайрлаж ирсэн гэсэн зүйл ярьж байна. Би тайлбартаа тодорхой тайлбарлаж хэлж өгсөн. Нэг талаас төрийн оролцоотой компанийн салбар буюу .................нөгөө талдаа Б.П нарын хоорондох ........дугаартай тушаалтай бол огт маргааны асуудал байгаагүй. Хохирогч хоёр мянга хорин гурван оны арван нэгэн сарын нэгний өдөр болсон явдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоох боломжгүй. Г.О даргын хэлээд байгаачлан ийм асуудал болоогүй гэдгийг Б.П удаа дараа хэлдэг. Миний тухайд сум орон нутгийн хүмүүс хоорондоо маргаж байгаа юм байна. Үнэн зөв тайлбарыг гаргаад явахгүй бол болохгүй, энэ асуудлаар цаашид ажилдаа томилогдсон ч цаашид энэ хоёрын асуудал болсон учраас яг үнэхээр арван нэгдүгээр сарын нэгэнд Улаанбаатар хот орж ажил хийнэ гэж хэлсэн зүйл байдаг уу?, гэж Б.П-оос асуухад өмнө найз М гэдэг хүнд өмнө ярьж байсан.Одоогийн байгаа ажил маань миний хувьд цалин мөнгө хүрэхгүй байгаа болохоор Улаанбаатар хот явж ажилладаг юм уу гэж М гэдэг хүнд хэлснээс Г.О даргад очиж хэлээд хүсэлт гаргасан зүйл байхгүй гэсэн. Гүйцэтгэх захирал тушаалаа гаргахдаа ажил олгогч ажилтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах тушаал гаргасан байна. Сая хүсэлтийн талаар тайлбарлаад байна. Ажлаас гарах хүсэлтээ амаар хэлээд тушаалыг бол гаргасан байсан. Тушаал гардуулахтай холбоотой асуудал бол төрийн байгууллагатай холбогдолтой зүйл байгаа болохоор байгууллагын дотоод журам, архив албан хэрэг хөтлөлтийн журам давхар байдаг. Журамд зааснаар холбогдох бичиг хэргийн ажилтан ажлаа хийх ёстой байсан байх,  тушаалын үндсэн агуулга өөрөө ажилтан өөрийн хүсэлтээр гээд байгаа өөрийн хүсэлтээр ажлаас гаргахыг Улсын дээд шүүх тайлбарлахдаа ямар нэгэн дарамт шахалтгүй хүсэл зоригийн эзэн хүсэлтээ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуульд далан есийн хоёрт зааснаар тушаал гаргана гээд тайлбарлачихсан. Хөдөлмөрийн тухай хуулиар тодруулж заасан байна. Б.П ...........сард Улаанбаатар хот руу явж ажиллах ёстой байсан бол ..........хүртэл ........л суманд байхгүй байх байсан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа энэ ажлын байрнаас хойш явагдаагүй. Энэ хүнийг өнөөдрийг хүртэл ............суманд байгаа эсэх, анхны хамт олонтойгоо хамт ажиллая гэдэг асуудал байгаа. Буцаад ажилдаа оръё гэсэн шалтгаанаа сарын дараа хэлсэн. Дээрх хугацаанд захирал маань өөрөө Улаанбаатар хотод хувийн болон компанийн асуудлаар яваад өгсөн. Тэгээд утсаар залгахаар утсаа авдаггүй гэдэг асуудал байна. Гурван талт хороо руу гомдол гаргадаг хүн бол Б.П над руу холбогдоод тухайн асуудлыг ярилцаад бид хоёр маргаанаа гаргаад өгье гэдэг асуудал ярьсан. Өмнө бол би хэлсэн Г.О даргатай холбогдоод асуу маргаан бол одоо оройтоогүй байна. Та хоёр хоорондоо ойлголцож болохоор байна уу? гээд гар утас руу нь залгуулахад холбогдохгүй байсан. Ийм байдалтай өнөөдрийг хүртэл явсныг тайлбарлаж байна. Тушаалын хууль зүйн үндэслэлтэй бол маргаж байгаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заагдчихсан тодорхой зохицуулалт бүхий ажил олгогч ажилтан хоорондын маргааны асуудал яригдаж байна. Тэгэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой асуудал. Тэгэхээр бол манайх эрхээ хамгаалуулах гэж шүүхэд хандсан болохоос биш ямар нэгэн байдлаар Г.О гэдэг хүний хувьд өс хонзонтой болох гэж шүүхийн маргаан үүсгээгүй. Тус шүүхэд цугларсан нотлох баримтын хүрээнд талууд мэтгэлцэж нотлох баримтыг шинжлэн судалж дуусахад талуудын үйл баримтууд нотлох баримтад ойлгомжтой болсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Монгол улсын иргэн Б.П-ийг .................хөдөлмөрийн тухай хууль бусад хуулийг үндэслэж халаагүй болох нь ойлгомжтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн далан есийн хоёрыг үндэслэсэн буюу ажилтны өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал маань тайлбарлаж орж ирж байгаа боловч нөхцөл байдал нотлогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийг Улсын дээд шүүх тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэг ажил олгогчийн шахалт шаардлага ёс бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатайгаар болон хугацаагүйгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтан нараас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно гэж тайлбарласан. Энэ асуудал манай маргааны хамгийн том асуудал болоод байна. П.П гэдэг хүнээс өөрийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гаргаагүй болох нь нотлогдож байна. ..............дотоод журмыг баримтлан тушаалаа гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсанаар хүсэлтийн дагуу ирүүлсэн нотлох баримт буюу ............эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гээд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаартай тогтоол байдаг. Дотоод журамд ................станцад үйлчилсэн агуулга зүйл заалт тодорхойлогдохгүй байна. Хөдөлмөрийн дотоод журам болж чадахгүй эрх зүйн хэм хэмжээ өөр байгууллагад үйлчилж байгаа дотоод журмыг үндэслэж гаргасан ......дугаартай тушаал үндэслэлтэй тушаал болоогүй байна. Б.П 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгоод ажлаас халагдсан, нийт ажлаас халагдсан өдрийг бодоод үзэхээр нийтдээ хоёр зуун наян дөрвөн өдөр ажлын өдөр байна. Энийг сүүлийн гурван сарын цалингийн дунджаар аваад үзэхээр дөрвөн сая зургаан зуун тавин есөн мянга есөн зуун хорин гурван төгрөгийн дундаж цалин хөлс гарч байна. Хөдөлмөр хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/992 дугаартай тушаалаар бодоод үзэхээр нийт хоёр зуун наян дөрвөн өдрийн сүүлийн гурван сарын цалингийн дунджаар бодоод үзэхээр дөрвөн  сая зургаан зуун тавин есөн мянга есөн зуун хорин гурван төгрөгийг одоо нийт хоногтоо үржүүлээд үзэхээр хорин гурван сая гурван зуун жаран мянга хоёр зуун дөчин төгрөгийг нэхэмжилж, зөрчигдсөн эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү...”  гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.П юм уу, цахимаар оролцож байгаа Д.Ц хоёрын нэг шүүх хуралд биеэрээ ирсэн бол их ойлгомжтой болох байлаа, нэхэмжлэгчийн гаргаж байгаа ерөнхий санааг бол ойлголоо. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа саналтай огт санал нийлэхгүй байна. Эхнээсээ Б.П, Д.Ц хоёр намайг гүтгээд явсан. Одоо хүртэл гүтгэж байна. Арван нэгдүгээр сарын  нэгэнд Улаанбаатар хотод барилгын цахилгаанчны ажилд орохоор болоод явах гэж байгаа гэж хэлж орж ирчхээд ажлаас үндэслэлгүй халсан тушаал гаргасан гээд гүтгэсэн. Дахиад Б.П-той хамгийн сүүлд арван нэгдүгээр сарын гучин нэгэнд манай өрөөнд уулзсанаасаа хойш огт харагдаагүй байж байгаад дөрөвдүгээр сард шүүх хурал дээр таарсан. Тэгэхдээ хоёр дахь удаагаа гүтгэсэн байсан. Гүтгэсэн зүйл нь нотлох баримтаа авъя гэхэд, чи бид хоёр харьцаагүй гээд нотлох баримт өгөөгүй гээд гүтгэсэн байсан. Би нотлох баримтаа авъя гээд ирсэн бол бичиг хэрэг дээр байгаа ороод ав гэж хэлэх байсан. Угаасаа надтай уулзах шаардлага байхгүй, бичиг хэргээс ороод аваад явчихдаг. Одоо яагаад гүтгээд байгааг анхнаасаа ойлгоогүй өөрийнх хүсэлтийг хангаад явсан. Б.П миний хүүхэдтэй нэг анги байсан. Хоёулаа багаасаа цуг тоглож өссөн. 2016 онд ажилд анх авахад манай ээж Б.П-ийг хараад манай нэг хүүхэд гэж хүртэл хэлж байсан. Тухайн үед Б.П-ийг би дуудаж уулзаад ажилд авахдаа цалин хөлс бага цалингийн шахалтыг даваад, ахиж дэвшиж сайн ажиллана шүү ажлаа сайн хийгээрэй гээд яриад өнгөрч байсан. Тэр цагаас хойш өөрийнхөө ганц хүүхэд шигээ бодож 2023 он хүртэл хамт ажиллаж ирсэн. 2022 оны дөрөвдүгээр сард даргаа надад жилийн чөлөө өгөөч гэж орж ирсэн. Тухайн үед манай ажил хүнд эрчим хүчний байгууллага бол бусад төрийн байгууллагуудаас илүү онцлогтой нэг өдөр байтугай нэг цаг ажлыг эзэнгүй байлгаж болдоггүй байгууллага. Жилийн чөлөө өгөөч гэж гуйж орж ирэхэд ..............систем төрийн өмчит хувьцаат компанийн захирал солигдоод бүрэн эрхт төлөөлөгч эрчим хүчний яамнаас томилогдсон байсан. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдохдоо бол жилийн чөлөө ажилтнуудад өгөхгүй шууд гаргаж байсан. ..................гаас хоёр хүнд жилийн чөлөө өгөхөд удаан хугацаагаар ажлын байрыг эзэнгүй байлгах нөхцөл байхгүй гээд шууд гаргаж байсан. Б.П-оос жилийн чөлөө авч яах гэж байгаа юм бэ? гэхэд байшин барих гэж байгаа жоохон хувийн ажил байна гэсэн. Өөрийнхөө хүүхэд шиг бодож тэр байшинг бариулаад дуусгуулчих бодол байсан. ..........системийн таван захирлын зөвлөлийн хурал руу оруулахгүйгээр өөрөө шийдээд жилийн чөлөө өгөөд явуулсан. Жилийн чөлөөтэй байх хугацаанд өөр хүн авч ажиллуулсан. Монтёруудыг хооронд нь сольж ажлын байр сэлгүүлсэн. Сэлгүүлэн ажиллуулах нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн асуудал байдаг. Б.П хөдөө аж ахуйн хороонд олон жил ажилласан байсан. Тухайн үед хөдөө аж ахуйн *******ыг ажил сайжруулах гээд сольчихсон байсан. Хороонуудыг сайхан болгоод ажилла гээд таван *******ыг хооронд сольчихсон байж байсан. Б.П хорин гурван оны дөрөвдүгээр сард ажилдаа оръё гээд орж ирсэн. Ажилдаа ор гээд чиний хуучин ажиллаж байсан хөдөө аж ахуйн хороонд өөр ******* ажиллаж байгаа чи сүмийн хороонд ажил гэхэд би заавал хуучин ажиллаж байсан хороондоо ажиллана. Сүмийн хороонд очихгүй гэсэн. Монтёр бол таван хорооны хаана ч ажиллах үүрэгтэй. Сүмийн хорооны *******оор ажиллахгүй гээд дэд станцын оператор болоод явсан. Б.П хөдөө аж ахуйн хороонд заавал очно гэхэд нь би жаахан загнасан. Сүмийн хорооны ******* Б гээд  маш сайн ажиллаж байсан. Ер нь бол сайн байгаа энийг чи унагааж болохгүй сайхан аваад явчих хэрэгтэй. Чиний оронд ажиллаж байсан ******* ээлжийн амралтаа авсан. Ажиллаад удаагүй болохоор амралтын хугацаа ажлын арван таван хоног амраад орох дөхөж байна. Тэр хүнийгээ оруулаад гарахаар ажилдаа ор гэхэд хөдөө аж ахуйн хороонд ажиллана өөр газар бол ажиллахгүй гэсэн. Тэгээд тухайн асуудлыг шуурхай дээр танилцуулахад шугамын инженерүүд манай борлуулалтын ажилтнууд яахаараа тэгдэг юм. Бид нар ажиллаад явж байна. Тийм зүйл байхгүй шүү гэдэг зүйл яриад өнгөрч байхад усан цахилгаан станцын оператор Улаанбаатар хотод биеэ эмчлүүлж явснаа миний ходоод хорт хавдартай гээд оношлогдлоо, очиж чадахааргүй боллоо гэсэн. Би Б.П-ийг дуудаж уулзаад тавдугаар сарын нэгнээс усан цахилгаан станцын операторын ажил хийх үү? гэхэд, тэгье даргаа гээд  хоёр мянга хорин гурав оны тавдугаар сарын нэгнээс ажиллаад явж байсан. Тэр хооронд ходоодны хорт хавдартай ажилтан маань хагалгаанд ороод есөн сарын сүүлээр ажилдаа оръё гээд ирэхэд би Б.П-той уулзаадахъя гээд түр гаргасан. Дуудаж уулзаад Д чинь ерөнхийдөө биеийн байдал гайгүй болоод хөнгөн ажил хийх чадвартай байгаа юм байна. Тухайн үед Д нийгмийн даатгалаас тэтгэмжээ аваад явж байсан. Тэтгэмж нь харьцангуй цалинтай адил хэмжээний мөнгө авч байсан. Тэгээд Б.П-д чи Сүмийн хороондоо очоод ажилла гэхэд, заа гээд өрөөнөөс гараад явсан. Маргааш өдөр орж ирээд даргаа би Сүмийн хороонд нэг сарын хугацаанд ******* хиймээргүй байна. Би арван нэгдүгээр сараас Улаанбаатар хотод барилгын цахилгааны компанид ажилд орохоор болчихлоо гэсэн. Улаанбаатар хот орж ажил хийж байгаа залуучууд цалин хөлсөө авч чадахгүй залилуулдаг сонсож байсан болохоор Б.П-оо баараггүй юм уу?, цалин хөлсөө тохирсон уу?, гэхэд манайхны компани, очиж барилгын цахилгаанчны ажил хийнэ гэсэн. Тэгээд Д-той утсаар яриад Б.П арван нэгдүгээр сараас Улаанбаатар хотод орохоор бүх ажлаа зохицуулсан байна. Тэгэхээр чи нэг сарын хугацаанд хүлээж байгаач нийгмийн даатгалаасаа тодорхой хэмжээнийхээ тэтгэмжийг аваад байгаа юм чинь нэг сар хүлээж байгаач гэхэд Д тэгье гэсэн. Би Б.П руу залгаад Д ах чинь зөвшөөрч байна. Чи нэг сар ажлаа хийж бай гэж хэлсэн. Арван нэгдүгээр сарын нэгний өдрөөс намайг чөлөөлөөд өгөөч гэж хэлээд орж ирэхэд нь бичиг хэргийн ажилтан Д гаднаас бичиг танилцуулах гээд орж ирсэн байсан. Тэгээд би тэр хоёрт Б.П ажлаас гарахаар болсон тул хүсэлтийг бичүүлээд аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр өрөөнөөс гараад явсан. Би арван хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажилтай байсан учраас тушаалыг өөрийнх хүсэлтээр чөлөөлснөөр гаргасан. Д-ыг буцаан ажилд  томилчхоод тушаалуудыг өөр өөрт нь өгөөрэй гэж хэлээд хот явсан. Арван хоёрдугаар сарын нэгэнд П- надтай ирж уулзаад би хот явахааргүй болсон гэж хэлсэн. Би П-д чиний оронд өөр хүн аваад жинхэлсэн. Гуч хонож байхад яагаад одоо хэлж байгаа юм бэ?, чиний оронд ажилд орсон хүн бас Улаанбаатар хотод орох байсан ажлаа цуцлаад ирж ажилд ороод томилогдсон. Д ах чинь ажилдаа орчихсон гэсэн. Чиний Улаанбаатар хотод орох ажил яасан бэ? гэхэд, намайг эмч нар ажил хийж болохгүй гэсэн. Миний нурууг маш сайн эмчилгээ хийлгэхгүй бол ерөөсөө ажил хийж чадахааргүй байна. Өөрөө надад тайлбарлахдаа нурууны үеийн суулттай болсон гэж тайлбарласан. Цахилгааны инженер ..........суманд ховор байдаг болохоор Б.П-ийг аваад үлдэх бодол надад байсан. Чи нуруугаа эмчлүүлээд шинжилгээ өгөөд эмчлүүлчихээд ирээд уулзаарай гээд явуулсан. Тэгээд Улаанбаатар хот руу ажилд яваад ирээд байж байхад арван хоёрдугаар сарын арван тавны өглөө ******* аймгийн маргаан таслах зөвлөлөөс ярьж П.П-ийн ажлаас халагдсан гомдол ирсэн гэж хэлсэн. Тэгээд би наад хүүхэд чинь Улаанбаатар хотод ажилд орохоор явсан ажилдаа ороогүй юм байхдаа бас нуруундаа эмчилгээ хийлгэж байгаад цагаан сарын дараа ажилдаа ор  гэж хэлсэн. Тэгээд П руу залгахаар утсаа авахгүй ирж уулзахгүй байсан. Тэгээд маргаан таслах комисс дуудаад ч ирэхгүй байсан. Шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гээд шүүх дээр ирсэн байна. Би Б.П-йг арван нэгдүгээр сарын нэгэнд Улаанбаатар хотод бэлэн байх ёстой гээд гаргаад явсан. Тухайн үед шугам сүлжээний инженерээр ажиллаж байсан инженер Ц, ерөнхий инженер Б нарыг дуудаж уулзаад Б.П ажлаасаа гарч Улаанбаатар хотод ажиллахаар болсныг тайлбарлаад нэг сарын хугацаанд ******* хийхгүй гэж байна. Усан цахилгаан станцын оператораар нэг сар ажиллаад ажлаас гарах хүсэлт гаргаж байна. Операторчоор ажиллах боломжийг нэг сарын хугацаанд зохицуулж өгөөч, усан цахилгаан станцаасаа шууд явуулж өгөөч гээд гуйж байсан. Операторчоор ажиллаж байгаа Д нэг сар ажилдаа орохгүй хүлээж байхаар тохирсон. Инженерүүддээ танилцуулахад дадлагажаад явж байгаа хүнээ авч ажиллуулъя даргаа гэсэн. П-той шүүхийн танхимд уулзахад надтай ёс суртахуунгүй харьцсан бөгөөд хажууд байсан шүүхийн тамгын газрын дарга төрийн байгууллага шүүх дотор хүнтэй ингэж харьцахгүй ямар ёс суртахуунгүй юм бэ? гээд П-ийг загнаж байсан. Тэрнээс хойш надтай ерөөсөө ирж уулзаагүй. Манайд М гээд ангийн найз нь ажиллаж байсан. Би тэр найзад нь Б.П намайг ******* аймгийн маргаан таслах зөвлөл өгсөн байна гэхэд, М би Б.П-д хэлсэн даргаа гаръя гэж гарчхаад даргыг шүүхэд өгөөд яагаад яваад байгаа юм гэсэн чинь Б.П манай нэг ах хүү ингээд шүүхэд өгчихөө олон сарын цалин хөлс буцаагаад чамд олгочихдог гэж хэлсэн тухай М-д ярьсан байсан. Зориуд санаатайгаар гүтгэж байгаад харамсаж байна. П-ийг өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарсныг ажилтан нягтлан болон бүх ажилтад мэдэж байгаа. Зарим ажилтан ирж гэрчийн мэдүүлэг өгсөн.Б.П жилийн чөлөө аваад сүмийн хороон дээр ажилдаа очоод орчихсон бол өөрөө ажлаа авчихсан байсан бол тэр хооронд тухайн ажиллаж байсан хүний ээлжийн амралтын хугацаа дөрөв тавхан хоног үлдсэн байсан. Арван нэгдүгээр сарын нэгэнд би Улаанбаатар хот руу явахаар болсон шүү даргаа би ******* хийхгүй шууд операторчоосоо Улаанбаатар хот руу явчихмаар байна гэсэн. Өөрөө ийм асуудал ярьж орж ирээгүй байсан бол  ийм асуудал болохгүй байсан байх, би П-ийг ажлаасаа гар ажлаа өг гэж ганц хэлэх байтугай бодож байгаагүй. Өөрөө ажлаасаа гарчхаад ингэж байгаад их харамсалтай байна. Миний өрөө рүү орж ирээд гуйгаагүй байсан бол би Д руу залгаж яах гэж ажилд орох хугацааг нэг сар хойшлуулах, инженерүүдээ дуудаж оронд ажиллах хүн авах талаар яах гэж зөвлөлдөх вэ, шаардлага байхгүй байсан. Тушаалаа ав гэж хоёр, гурван удаа дуудахад за гэчхээд ирж авахгүй байсан гэсэн. ......................станцад Г.О би ганцаараа ажиллаагүй хорь гаруй ажилтантай компани болсон процессын талаар бүгд мэдэж байгаа...” гэв.

Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд цугларсан болно. Үүнд:

-М овогт Б-ийн П-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Б.П-ийн 2019-2023 оны 11 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-******* аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл,

-................ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/13, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/20, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/26, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалуудын хуулбар,

-Б.П-йн ажлаас гарсан тушаалыг нийгмийн даатгалын системд байршуулсан баримтын хуулбар,

-П ах .............. дугаарын утас руу залгасан баримтын хуулбар,

-Гэрч Н.Д, Д.Ц, Б.Б, А.М, Б.Д, Б.Ө нарын мэдүүлэг

-Б.П-ийн ажилд орохдоо бичсэн өргөдлийн хуулбар, төрийн албан хаагчийн анкетын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, албан тушаалын тодорхойлолтын хуулбар, зааварчилгааны хуудасны хуулбар, эрүүл мэндийн хугацаат үзлэгийн хуудасны хуулбар, .....................станц ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай тушаалуудын хуулбар,

-...................... систем төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолын хуулбар, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар зэрэг болно.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:    

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч ...............ХХК-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч тал нь”...Б.П нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн чөлөө авсан ба чөлөөний хугацаагаа дуусгаад ажилдаа орохоор очиход түр хүлээж бай гэж хүлээлгэж байгаад 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс операторын түр орон тоонд ажиллуулж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуудаж ажлаас халсан. Ажлаас ямар үндэслэлээр чөлөөлж байгаа тухайгаа тайлбарлаж хэлээгүй, урьдчилж мэдэгдэх болон сонсох ажиллагааг хийгээгүй, бичгээр тушаал гаргаагүй ба хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна...” гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Харин хариуцагч тал нь “...Б.П нь 2022 оны 4 дүгээр сард 1 жилийн чөлөө авсан ба чөлөөний хугацаа нь дуусаад ажилдаа оръё гэж ирсэн. Монтёруудыг хороодод тойргоор сэлгүүлэн ажиллуулдаг ба түүнийг ажилдаа орохоор ирэх үед  нь *******уудыг сэлгүүлсэн байсан бөгөөд Сүмийн хороог хариуцаж ажилла гэхэд Сүмийн хороог хариуцаж ажиллахгүй гэсэн. Тэр үеэр :::::::::::::станцын оператор Н.Д ходоодны хорт хавдар оношоор эмчлүүлэхээр чөлөө авсан тул түүний оронд Б.П-ийг түр ажиллах уу гэхэд тэгье гэсэн. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Б.П-ийг усан цахилгаан станцын о-ын ажилд түр томилон ажиллуулсан. 2023 оны 10 дугаар сард Н.Д эмчилгээндээ яваад ирсэн учир ажилдаа оръё гэж ирсэн. Б.П-ийг дуудаад Н.Д ажилдаа орохоор болсныг хэлээд Сүмийн хороогоо хариуцаж ажилла гэхэд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ажилд орохоор тохирчихсон, Сүмийн хороог хариуцаж ажилламааргүй байна гэхээр нь Н.Д руу яриад чөлөөг нь 1 сараар сунгуулаад Б.П-ийг үргэлжлүүлэн ажиллуулаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас нь хүсэлтээр нь чөлөөлсөн. Амаар хүсэлт гаргаж орж ирэхэд нь бичиг хэрэгт хүсэлтээ бичиж өгөөрэй гэж хэлэхэд за гэж байсан боловч өгөөгүй байсан, тушаал гарсны дараа бичиг хэргийн ажилтан тушаалыг нь өгөхөөр 2 удаа дуудсан боловч ирээгүй, тушаалаа аваагүй байсан...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

Ийнхүү талуудын хооронд маргаант байдал үүссэн учир тэдний хоорондох маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус хуульчилсан ба ******* аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, ...............ХХК-аас гаргаж өгсөн Б.П-ийн ажлаас гарсан тушаалыг нийгмийн даатгалын системд байршуулсан баримтын хуулбар, П ах ........дугаарын утас руу залгасан баримтын хуулбар зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй баримт байх учир шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгон үнэлээгүй болно.

Харин хэрэгт авагдсан, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар доорх үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- ...................станц ХХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар .........Б.П-ийг өөрийнх нь хүсэлтээр 1 жилийн хугацаагаар ажлаас нь чөлөөлсөн,

- ....................ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар ................Н.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа тул Б.П-ийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс уг орон тоонд түр томилон ажиллуулсан,

- ..............станц ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар Б.П-ийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ....................жинхлэн томилон ажиллуулсан,

- ...................ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар ...........Б.П-ийг ажлаас чөлөөлсөн,

- ...................ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг Б.П гардаж аваагүй байна.

Нотлогдон тогтоогдсон дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй бөгөөд үнэн зөв гэж үзлээ.

- .....................станц ХХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ........................ Б.П-ийг өөрийнх нь хүсэлтээр 1 жилийн хугацаагаар ажлаас нь чөлөөлсөн,

- .........................ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар УЦС-ын ..............Н.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа тул Б.П-ийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс уг орон тоонд түр томилон ажиллуулсан,

- ...............................ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар Б.П-ийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ...................жинхлэн томилон ажиллуулсан үйл баримтууд нь маргааны үйл баримтад хамааралгүй байна.

Харин:

- .....................ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар .............Б.П-ийг ажлаас чөлөөлсөн,

- .......................ХХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг Б.П гардаж аваагүй үйл баримтууд нь талуудын хооронд маргаант байдал бий болгосон учир шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүргийг хуульчилсан ба мөн зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” талаар хуульчлан тогтоосон.

Тодруулбал нэхэмжлэгч талын хувьд нэхэмжлэлийн үндэслэл болсон “...ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлт гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн тушаалыг бичгээр гаргаж өгөөгүй...” гэх байдлаа, хариуцагч талын хувьд татгалзлын үндэслэл болсон “...ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх талаараа амаар мэдэгдсэн, бичиг хэрэгт бичгээр бичиж өгөөрэй гэсэн боловч бичиж өгөөгүй байсан, тушаалыг нь бичгээр гаргаад бичиг хэргийн ажилтан гардуулж өгөх гэж 2 удаа дуудахад ирээгүй, тушаалаа аваагүй...” гэх байдлаа тус тус нотлох, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч талын хувьд нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх байдлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Харин хариуцагч талын хувьд татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор гэрч  Н.Д, Д.Ц, Б.Б, А.М, Б., Б.ө нараас мэдүүлэг авхуулах ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт болох бөгөөд:

-гэрч Н.Д-ын “...Би эрүүл мэндийн шалтгаанаар 2023 оны 4 дүгээр сараас эхлэн чөлөөтэй байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 20-ны үед ............ХХК-ийн захирал Н.О*т 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг гаргасан. Тэгэхэд 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа орохоо хойшлуулчих, тэгээд П-йг явахаар ажилдаа ор гэж хэлсэн...” гэсэн,

-гэрч Д.Ц-ын “...Би тус байгууллагад шугамын инженер хийдэг. Манай ...........ХХК-ийн захирал Н.О 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр дуудаж уулзаад Д 10 сараас эхлэн ажилдаа оръё гэж ирлээ. П шугаманд ажиллахгүйгээр 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад тэндээсээ Улаанбаатар хот руу явъя гэсэн. Тэгээд Д-ыг ажилд орохыг 1 сараар хойшлуулчихлаа гэж хэлсэн. Уг нь П нь манай шугаманд айл өрхийн байцаагч *******оор ажиллаж байгаад 1 жилийн чөлөө аваад эргэн ажилдаа орохдоо Д-ын чөлөөтэй байх хугацаанд усан цахилгаан станцын операторчноор ажиллаж байсан...” гэсэн,

-гэрч Б.Б-ийн “...Би ...............ХХК-нд ерөнхий инженер ажилтай.  ..............ХХК-ний захирал Н.О 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр Ц бид хоёрыг дуудаж уулзсан. Тухайн үед Д 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орох хүсэлтээ өгчихсөн байсан. Захиралтай уулзахад П сарын дараа ажлаа өгөөд Улаанбаатар хот руу ажилд орохоор болсон, П-ийн оронд ажиллах хүнийг ол гэж хэлсэн. Тэгтэл бид 2 ******* ажилтай, түр тушаалтай Б.М гэх залууг үндсэн ажилтан болгоё гэсэн санал өгөхөд болохгүй зүйлгүй гэж хэлсэн. Тухайн үед Д-ын өвчтэй байсан хугацааны акт дуусаагүй байсан. Д нь 1 жилийн хугацаанд өвчтэй, эмчилгээ хийлгэж байсан. Үүний дараа 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд Д-ын өвчний нөхцөл байдлыг үнэлээд 35/10 КВ-Н  диспетчерээр томилсон, түүний ажлыг Б.Б авсан, П-ийг ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь гарчихсан байсан...” гэсэн,

-гэрч А.М-ын “...Манай ажлынхан болон би Б.П-ийг ажлаас гарна гэдгийг мэдэж байсан. Б.П 2022 онд 1 жилийн чөлөө авсан. 2023 онд ажилдаа орсон. Ажилд орохдоо өвчтэй байсан хүний оронд ажиллаж байсан. Өөрийнх нь ажлыг М гэх хүн хийж байсан. Сүүлд хүнээс сонсоход ажлаас гарна гэчхээд гараагүй гэж байсан....” гэсэн,

-гэрч Б.Д-ын “...Би П ахыг утсаар дуудсан. Он сарыг нь сайн санахгүй байна. Маргаан таслах комисс руу явуулахдаа албан бичигт хавсралтаар ярьсан утас руу нь залгасан дугаарыг нь түүхчилсэн зургийг screen shot хийгээд хамтад нь хавсарган явуулсан. П гэдэг хүн рүү залгаад ажил дээр хүрээд ирээрэй гэсэн за гэсэн. Тэгээд ажил дээр ирээгүй. Дараа нь бас залгахад за гэсэн мөн адил ирээгүй...” гэсэн,

-гэрч Б.Ө-ы “...Б.П нь манай компанид айл өрхийн .............ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сард жилийн чөлөө аваад 2023 оны 4 дүгээр сард ажилдаа оръё гэж ирсэн. Дарга түүнийг Сүмийн хороог хариуцсан ******* байцаагчаар ажилла гэсэн. Тэгэхэд Б.П “гэр Хөдөө аж ахуйн хороонд учир хуучин ажиллаж байсан Хөдөө аж ахуйн хороондоо ажилламаар байна, би Сүмийн хороонд ажилламааргүй байна” гэсэн байсан. Тэр үеэр ...............станцын ажилтан Д өвдөөд чөлөө авахаар болсон. Дарга Б.П-ийг “тэгвэл чи Д-ын оронд усан цахилгаан станц дээр ажиллах уу” гэхэд тэгье гэсэн байсан. Тэгээд ажиллаж байтал Д 2023 оны 10 дугаар сард ажилдаа оръё гэхээр дарга Б.П-ийг дуудаад “Сүмийн хороондоо ******* байцаагчаар ажилла” гэсэн байсан. Тэгэхэд Б.П “2023 оны 11 сарын 01-ээс Улаанбаатар хотод ахынхаа гэл үү хадмынхаа гэл үү барилгын компанид ажиллахаар болсон, энэ ажилдаа явтлаа усан цахилгаан станцдаа ажиллая, ******* байцаагч хийхгүй” гэж даргаас гуйгаад, дарга Д-ыг дуудаж ажилд нь орохыг 11 сарын 01 хүртэл хойшлуулсан. Б.П-ийг 2023 оны 11 дүгээр сарын 01 хүртэл Д-ын оронд ажиллаад ажлаасаа гарах хүсэлт гаргасан талаар манай ажилчид бүгд мэдэж байсан. Эрчим хүчний салбар тасралтгүй ажиллах ёстой ба нэг л ажилтан байхгүй болоход асуудал үүсдэг учир удирдлагын түвшинд орных нь хүний асуудал 10 сараас яригдаж эхэлсэн. Б.П нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас өөрийн хүсэлтээр гарах асуудлаа 2023 оны 10 дугаар сард өөрөө гаргасныг бүгд мэднэ. Дарга бүх асуудлыг удирдлагын түвшинд буюу нягтлан бодогч, ерөнхий инженер, шугамын инженерийг оролцуулан, саналыг сонсож шийдвэрлэж байсан. Б.П-ийг ажлаас чөлөөлөх тушаал 2023 оны 11 дүгээр сарын 01-нийхээ өдөр л гарсан. Яагаад сайн мэдэж байна гэвэл тушаал тухайн өдрөө над дээр ирсэн. Сар бүрийн 05-ны дотор ажлаас гарсан, орсон хүмүүсийн нийгмийн даатгалын тайлан илгээдэг учир би тушаалыг нийгмийн даатгалын программд 05-ны дотор нь оруулсан. Тушаалыг нь гаргачхаад дарга хот явсан байсан. Тухайн үед бичиг хэргийн ажилтнаар Д ажиллаж байсан ба “Б.П ах руу яриад таны тушаал гарсан, ирж ав” гээд хэлтэл “за” гэж хэлчхээд ирж тушаалаа авахгүй, ажлаа ч хүлээлцэхгүй алга болчих юм, утас руу нь залгатал утсаа ерөөсөө авахгүй юм” гэж надад ярьж байсан. Б.П ажлаас чөлөөлснийг мэдээд байгууллага дээр огт ирээгүй, ажлаа ч хүлээлгэж өгөөгүй, тушаалаа ч аваагүй. Улаанбаатар хот руу явж ажиллахаа болилоо, ажилд буцаагаад оруулаад өгөөч ч гэж ирээгүй, тэгсэн мөртөө шүүхэд өгчихсөн байсан. 2023 оны үр дүнгийн урамшууллыг 2024 оны 4 сард олгосон ба Б.П-д урамшуулал гарсан учир  би өөрөө залгаад “тайлангаа бичиж өг” гэж дуудаад тэрээр ирж тайлангаа бичиж өгөөд явсан. Тэр үедээ ажлаас гаргалаа энэ тэр гэж юу ч яриагүй. Б.П-ийг ажлаас гаргах ямар ч шалтгаан байгууллагад байгаагүй. Харин ч эрчим хүчний салбарын мэргэжилтэн хомс учир хүн ажлаас гарахад ажилд хүндрэл учирдаг. Өөрөө л 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас гарна гэсэн хүсэлтээ өгч гарсан юм. Манай ажлынхан шүүхэд ийм асуудал ирснийг сонсоод бүгдээрээ маш их гайхаж байгаа, “өөрөө ажлаас гарья гэж гарчхаад яагаад шүүхдээд байгаа юм бол” гээд учрыг нь ойлгохгүй байгаа. Тушаал гарсан, ирж ав гэхэд өөрөө ирж аваагүй нь үнэн. Тэр үед Д тушаалаа ав гэхээр авахгүй, залгахаар утсаа авахгүй байна гээд аргаа барчихсан явсныг би мэднэ. Хүмүүсийн дам сургаар сонсохнээ тушаалаа аваагүй гээд шүүхдэхээр ажилгүй байсан мөнгөө авчихдаг гэж найз нь гэлүү таньдаг өмгөөлөгч нь гэл үү зөвлөсөн гэж хүнд ярьсан сураг байсан. Тэгээд л байгууллагаас мөнгө авах гээд шүүхдээд байгаа юм уу гэж ойлгож байгаа. Мөн нуруу нь өвдөөд Улаанбаатар хот руугаа явж чадаагүй юм байна гэж дам сураг сонссон...” гэсэн мэдүүлгүүдээр“............... ХХК-ийн ...........ажилтай Б.П нь 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр компанийн гүйцэтгэх захиралд хандаж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр амаар хүсэлт гаргаж, компанийн гүйцэтгэх захирал уг хүсэлтийг нь хүлээн авч, усан цахилгаан станцын оператор засварчин Н.Д-ын ажилд орох хугацааг 1 сараар хойшлуулан чөлөө олгож, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Б.П-ийг ажиллуулаад ажлаас чөлөөлсөн, мөн компанийн бичиг хэргийн ажилтан Б.Д нь Б.П-д тушаалаа ирж авах талаар мэдэгдэхэд ирж аваагүй, зайлсхийсэн..” нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба харин хариуцагч талын татгалзлын үндэслэл хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн Б.П нь  Н.Д-ыг өвчний улмаас чөлөөтэй байгаа, түүний ажиллаж байсан орон тоонд томилогдон ажиллаж байгаа гэдгээ мэдсэн /мэдэх боломжтой/ боловч тухайн ажилд томилсон шийдвэртэй маргаагүй, хүлээн зөвшөөрч ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэж, 79.2 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно” гэж, 79.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно” гэж хуульчилснаас гадна ...................компанийн дотоод журмын 6.2 дугаар зүйлийн 6.2.2-т “Хэрэв ажилтан ажлаас чөлөөлөгдөхийг хүсвэл энэ тухай 1 сарын өмнө захиргаанд бичгээр мэдэгдэнэ. Ажилтан нь өөрийн санаачлагчаар ажлаас халагдах тухай захиргаанд өгснөөс хойш 1 сар өнгөрмөгц хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцож ажлын байрыг орхиж явах эрхтэй. Нэг сарын хугацаа дуусахаас өмнө ажилтан нь захиргаатай тохиролцохгүйгээр ажлаа орхиж явахыг хориглоно” гэж заасан байх ба хуулийн болон дотоод журмын эдгээр зохицуулалтууд нь ажилтан өөрийн санаачлагчаар хэдийд ч ажлаасаа чөлөөлөгдөх эрхтэй ба ийнхүү чөлөөлөгдөхдөө хүсэлтээ ажил олгогчид бичгээр гаргах, ажил олгогч, ажилтан тохиролцсон тохиолдолд хэдийд ч ажилтныг ажлаас чөлөөлж болох, ажил олгогч, ажилтан тохиролцоогүй тохиолдолд ийнхүү бичгээр хүсэлт гаргаснаасаа хойш 30 хоног өнгөрмөгц ажилтан ажлын байрыг орхиж явах эрхтэй болох талаар зохицуулалтууд юм.

Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх гэдэг нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх ажилтан нь ажил олгогчийн нөлөөгүйгээр, зөвхөн өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлтийг ажил олгогчид гаргах агуулга ба ийнхүү хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх хэлбэр юм.

Б.П-ййн тухайд 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр ....................ХХК-ийн гүйцэтгэх захиралтай өөрийн биеэр биечлэн уулзаж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өөр орон нутагт, өөр ажилд ажиллах талаараа тайлбарлаад, ажил олгогчийн нөлөөлөлгүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар бүрэн дүүрэн хангалттай илэрхийлсэн байх ба өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх агуулга хангагдсан байна.

Харин хүсэл зоригийн илэрхийллээ бичгээр бичиж өгөөгүйгээс хэлбэрийн шаардлага хангагдаагүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь биеэ даасан эрх зүйн этгээд учраас өөрийн хүсэл зоригт үндэслэн иргэний эрх зүйн харилцаанд оролцох ба хуульд заасан, эсхүл заагаагүй боловч хуулиар хориглоогүй эрх, үүргийг өөрийн санаачлагчаар, сайн дураараа хэрэгжүүлэх эрхтэй ба гэрээний төрөл, агуулга, гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар шийдвэрлэх буюу хууль тогтоомжоор хориглоогүй бүхий л агуулгаар гэрээ байгуулах чөлөөтэй эрхтэй бөгөөд гэрээг ямар хэлбэрээр байгуулахыг хуулиар тогтоох нь гэрээний сул талыг хамгаалах зохицуулалт болдог.

Мөн иргэний эрх зүйн хэм хэмжээ нь эрх зүйт ёсны үүднээс хуульд захирагдан амьдрах иргэншсэн нийгмийн гол шинж болох итгэлцэл гэх нийгмийн үнэт зүйлийг хамгаалахад чиглэдэг.

Иймээс тухайн цаг хугацаанд талууд тэгш эрхийн, гэрээний чөлөөт байдлын, хувийн хэрэгт хөндлөнгөөс үл оролцох байдлын, итгэлцлийг хамгаалах зарчмуудын хүрээнд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, бодит үйлдлээр хийгдсэн тохиролцоо нь агуулгын хувьд хуульд харшлаагүй учир хэлбэрийн шаардлага хангаагүйг “хуульд нийцээгүй” гэж шүүх дүгнэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж тус тус хуульчилсан ба Б.Пүрэвдоржийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Тосонцэнгэл усан цахилгаан станц ХХК-ийн оператор засварчны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг тус ХХК-ийн гүйцэтгэх захирал ..............тэр даруйд хүлээн авч өвчний улмаас түр чөлөөтэй байсан ажилтан Н.Д-т нөхцөл байдлыг танилцуулан чөлөөний хугацааг нь сунгаж, Б.П-ийг сунгасан хугацаанд ажиллуулаад чөлөөлсөн буюу хүсэлтийн дагуу тодорхой үйлдэл хийсэн байх тул ажилтан, ажил олгогч нарын хооронд бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй.

Иймээс Б.П-ийн нэхэмжлэлтэй, .....................ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх шийдвэрлэв.

Зохигч талууд Б.П-ийг ажлаас чөлөөлсөн ...................ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалын эрх зүйн хэлбэрийн хувьд маргаагүй тул шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “ Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө”  гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх  байтал тэрээр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх тул буцаан олгох нь хуульд нийцэхээр байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч М овогт Б-ийн П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ................ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Б.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН