Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 143/ШШ2024/00417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, ******* аймаг, ******* сум, 6 дугаар баг, *******-Уул 5-р гудамж, 25 тоот

 

Хариуцагч: “******* ******* ” /РД: /, ******* аймаг, ******* сум, дугаар баг, Далан

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4 840 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* би 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х.Шаравын нэрэмжит ******* ******* д хүүхдийн тасгийн сэхээний сувилагчаар ажиллаж эхэлсэн. 1995 онд халдварт сүрьеэгийн ээлжийн сувилагчаар ажиллах болсон. Тухайн байгууллагадаа тасралтгүй 2 жил ажиллаад 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Х.Шаравын нэрэмжит ******* ******* ийн захирлын 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалын 2 дахь хэсэгт “...4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олгохыг ерөнхий нягтлан бодогчд зөвшөөрсүгэй” гэж заасан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ч өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд нэг удаа 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай заасан байдаг.

Гэтэл өнөөг хүртэл надад тушаалд заасан тэтгэмж олгогдоогүй. Ажиллаж байх хугацаандаа миний нэг сарын үндсэн цалин 1 120 000 төгрөг байсан. 4 сарын үндсэн цалин 4 840 000 төгрөг болно. Урьд өмнө нь эмнэлгийн удирдлага, санхүүгийн ажилтантай холбогдож захирамжид заасан тэтгэмжийг хэзээ олгох талаар асууж байсан. Ингэхэд байгууллагын санхүүгийн байдал хүнд байна. Удахгүй олгох болно гэж хэлж байсан. Гэвч Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн дүгнэлтэд тухайн тэтгэмжийг олгох нь буруу, хууль тогтоомж зөрчиж байна гэсэн. Иймд олгох боломжгүй боллоо гээд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2024/26 дугаартай мэдэгдэх хуудас гардууллаа. Миний бодлоор 4 840 000 төгрөгийн тэтгэмжийг олгох нь хууль тогтоомж зөрчөөгүй. Х.Шаравын нэрэмжит ******* ******* өөс 4 840 000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Дотоод журамд заасан тэтгэмжийг олгох эсэх талаарх маргаан, дотоод журмыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх тухай саналын зөрүүг шийдвэрлэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.12-т зааснаар “Хөдөлмөрийн эрхийн маргаан”-д хамаарна. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол гаргах. 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* ******* нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандан гомдлоо гаргах зохицуулалттай.

Гэвч ******* ******* ******* сумын засаг тамгын зүгээс Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байгаа тухай хариуг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.*******гийн шүүхэд гаргасан “4 840 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгуулах нь хууль зүйн үндэслэлтэй” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Учир нь: Монгол оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авсан тул хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан тэтгэмжийг давхардуулан олгох боломжгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах үндэслэлийг дэмжсэн тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцоно. Өмнө нь шүүхэд 2 удаа бичгээр тайлбаруудыг гаргасан байгаа. Тухайн тайлбаруудаа мөн дэмжиж байгаа. Ингээд өмнө нь бичгээр гаргасан тайлбартайгаа давхцуулахгүйгээр дараах үндэслэлийг шүүх хуралдаан дээр тайлбарлая гэж бодож байна. Ц.******* гэдэг хүн манай байгууллагад сувилагчаар ажилладаг байсан. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 6.1.4, 14.1.2, Засгийн 202 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу тухайн албан хаагч нь ТҮЭМ-4 шатлалын албан тушаалтай төрийн албан хаагч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.*******тэй холбоотой асуудлыг Төрийн албаны хуулиас гадна Хөдөлмөрийн тухай хууль хосолж хэрэглэх онцгой зохицуулалттай байдаг. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт юу гэж заасан гэхээр, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харьцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгосон учраас 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгвэл уг энэ харилцааг Төрийн албаны тухай хуульд зааснаар зохицуулж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй гэсэн байр суурьтай оролцож байна. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-г унших юм бол нөхцөлийг тодорхойлсон журмыг Төрийн албаны байгууллагын саналыг үндэслэн Засгийн тогтооно гэчихсэн. Ингээд Засгийн 2019 оны 7-р журам батлах тухай тогтоолоор төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлагдсан. Энэ журмын 4.4-т хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан байгаа. Энэ нь миний өмнө дурдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиас өмнөх зохицуулалт байгаа юм гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ингээд Ц.******* төрийн албан хаагч юм байна. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нэг удаа буцалтгүй тусламж авах асуудлыг Эрүүл мэндийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар зохицуулчихсан. Мөн түүнээс урган гарсан холбогдох журмуудаар зохицуулж байгаа юм. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 4.4-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийг энэ тохиолдолд хэрэглэхгүй гэж байгаа юм. Дараа нь, Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .4 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан тул тэтгэмжтэй холбоотой харилцааг Төрийн албаны хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулчихсан байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 82.5-д заасан тэтгэмжийг манай байгууллагаас олгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн тайлбар байна. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ******* Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 202 оны 16/001/20 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага байгаа. Энэ албан шаардлагын 2, 7 дахь хэсэгт зааснаар тэтгэвэрт гарч байгаа ажилтанд эрүүл мэндийн газраас олгосон тэтгэмжтэй давхардуулан тэтгэмжийг олгохгүй шүү, энэ бол зөрчил байна гэдэг акт тавигдсан. Мөн нэхэмжлэгчийн дурдаад байгаачлан тухайн үед Ц.*******г ажиллаж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дотоод журам дээр нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг тогтоолгосон ажилтанд олгоно гэсэн зохицуулалт байхгүй гэдгийг нэмж дурдах нь зүйтэй байх. Монгол улс чинь өөрөө нэгдмэл улс. Төсвийн тухай хуульд зааснаар Монгол улс нэг төсөвтэй. Хэдийгээр Ц.*******д олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж манай байгууллагын данснаас гараагүй Эрүүл мэндийн газраас гарсан ч гэлээ тухайн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө буюу төсвийн мөнгө. Тэгэхээр энэ дээр давхардуулан олгохгүй байх гэдэг нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон тусгай журмуудаар давхардуулан олгохгүй байх үндэслэлтэй юм. Ийм учраас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн хүсэлттэй байна.

Ер нь бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрчихсэн байна гэсэн дүгнэлттэй байгаа. Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны хүлээн авсан байдаг юм байна. ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурав талт хороо байгуулагдаагүй тухай тоот 08 дугаар сарын 06-ны өдрийнх байгаа. Манай хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1-д ажил олгогч нь үндсэн болон холбогдох нэмэгдэл урамшууллаас бүрдсэн цалин хөлсийг хууль тогтоомж, дүрэм журмыг үндэслэн эрх бүхий субъектээс баталсан албан тушаалын ангилал, зэрэглэл гээд 2 удаа олгоно гэсэн заалт байгаа. Ц.*******г ажлаас чөлөөлсөн тушаал нь 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гарсан бөгөөд хэрвээ түүнд тэтгэмж олгох байсан бол тухайн сардаа багтааж олгох байсан. Өөрөөр хэлбэл, Ц.******* эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа бол түүний эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр нь 202 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор маргаан таслах комисс, гурван талт хороонд гомдлоо гаргах ёстой. Ингээд тоолоод үзэх юм бол 12 дугаар сар 1 хоногтой, 2024 оны 01 дүгээр сар 1 хоногтой байна лээ. Тэгээд             02 дугаар сарын 29-ний өдөр хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацаа дууссан байна. Бас нэг хууль байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 0 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд 0 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болно гэж байгаа юм. Тэгэхээр нэгэнт үйл баримт нь тодорхой, гурван талт хороо нь байгуулагдаагүй нь үнэн юм чинь хугацааг нь сунгаад байх шаардлага байхгүй. Шууд              0 хоногтоо хариу өгдөг гэж бодоход 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хариу нь ирчихсэн байх ёстой. Тэгэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д зааснаар ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх юм бол 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусаж байна. Хамгийн боломжит урт хугацаагаар бодоход нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан ба 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ******* Бүсийн ийн  дотрын тасгийн эрхлэгч, захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Оюунчимэгийн №2024/26 дугаартай мэдэгдэх хуудас, ******* ******* Бүсийн ийн захирлын 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай Ц.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, ******* ******* ******* сумын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай албан бичиг, Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 587 дугаартай итгэмжлэл, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаартай тушаалын хуулбар, ******* аймаг санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн 202 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн           16/0-01/20 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч Ц.*******гийн хүсэлтээр шүүх ******* ******* Бүсийн ийн захирлын оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай “Дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал, ******* ******* Бүсийн ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтээр ******* ******* Эрүүл мэндийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгийг хавсралтын хамт бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч “******* ******* ” улсын төсөвт үйлдвэрийн т холбогдуулан 4 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ц.******* би ...******* ******* д тасралтгүй 2 жил ажиллаад 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. ******* ******* ийн захирлын 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай тушаалын 2-т “...4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олгохыг ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй” гэж заасан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ч өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд нэг удаа 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай заасан байдаг. Гэтэл өнөөг хүртэл надад тушаалд заасан тэтгэмж олгогдоогүй тул тус өөс 4 840 000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Монгол оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авсан тул Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан тэтгэмжийг давхардуулан олгох боломжгүй.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.  

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.  

 

******* ******* ийн захирлын 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар “...Ц.******* нь хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 202 оны 11 сарын 16-ны өдрөөс дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, 4 /дөрвөн/ сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олгохоор” заажээ.

 

******* ******* ******* сумын тамгын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаар албан бичгээр “...тус суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулаагүй тул гомдлыг хянах боломжгүй” талаар мэдэгджээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш ...90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дотоод журамд заасан 4 840 000 төгрөгийн тэтгэмж олгуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан дээрх зохицуулалтад хамаарч байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1-д ажил олгогч нь үндсэн болон холбогдох нэмэгдэл урамшууллаас бүрдсэн цалин хөлсийг сард 2 удаа олгоно гэсэн заалт байгаа. Ц.*******г ажлаас чөлөөлсөн тушаал нь 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гарсан бөгөөд хэрвээ түүнд тэтгэмж олгох байсан бол тухайн сардаа багтааж олгох байсан. Өөрөөр хэлбэл, Ц.******* эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа бол түүний эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр нь 202 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор маргаан таслах комисс, гурван талт хороонд гомдлоо гаргах ёстой. 202 оны 12 дугаар сар 1 хоногтой, 2024 оны 01 дүгээр сар 1 хоногтой, 02 дугаар сарын 29-ний өдөр хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацаа дууссан байна. Гурван талт хороо байгуулагдаагүй тул 0 хоногтоо хариу өгдөг гэж бодоход 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хариу нь ирчихсэн байх ёстой. ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тухай тоот 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийнх байгаа.

Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д зааснаар ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх юм бол 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусаж байна. Хамгийн боломжит урт хугацаагаар бодоход нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан ба 4 сарын дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна” гэжээ.

 

6. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар ******* ******* нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, ******* ******* ******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тухай,  мөн ажил олгогчийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг ирүүлсэн байх боловч нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь хуульд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш ...90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй байдаг.

 

******* ******* ийн захирлын 202 оны                11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар ...Ц.*******д 4 /дөрвөн/ сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олгохоор заажээ.

 

Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1-д “ажил олгогч нь ажилтнуудад үндсэн цалин болон холбогдох нэмэгдэл урамшууллаас бүрдсэн цалин хөлсийг хууль тогтоомж, дүрэм журмыг үндэслэн эрх бүхий субъектээс баталсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлалын дагуу сард 2 удаа олгоно” гэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн 202 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар Ц.*******д тэтгэмж олгохоор заасан тул хөдөлмөрийн дотоод журмын дагуу тухайн сардаа багтааж олгох байсан, энэ үеэс буюу 202 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан өдөр гэж үзнэ.

 

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар Ц.******* нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан дээрх өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр зохих байгууллагад, урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй тохиолдолд шүүхэд тус тус хандах эрхээ хэрэгжүүлээгүй, тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

7. Иймд нэхэмжлэгч Ц.******* нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлснээс гадна хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна. Учир нь урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэхдээ хугацаа хэтрүүлсэн, одоо уг журмыг хэрэглэх боломжгүй болох нь нэхэмжлэл, гурван талт хороо байгуулагдаагүй тухай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар “******* ******* ” төсөвт үйлдвэрийн т холбогдох 4 840 000 төгрөг гаргуулах тухай Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 90 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН