Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/323     

 2023            03          23                         2023/ДШМ/323                                                                                                                       

    С.Б-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхбаяр,

хохирогч С.Б,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2208000002050 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

......,

С.Б нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .... тоотод өөрийн төрсөн дүү С.Быг “ахынхаа үгийг сонссонгүй” гэх шалтгаанаар хэвлий, цээжинд 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалгад зүсэгдсэн” шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “... эрүүгийн хариуцлагын зорилго нь хүнийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирлоо төлсөн бол, ... гэмт хэргээс учирсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэж заажээ. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...”  гэв.

Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Б анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэх саналыг гаргасан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой. Гэхдээ хохирол төлсөн баримт нь хэрэгт авагдаагүй тул хэрэглэх боломжгүй байна” гэж дүгнэсэн. Тухайн үед баримтаа өгөөгүй болохоос биш хохирлыг тухайн үед төлсөн байсан. Өнөөдөр хохирол төлсөн 1 хуудас баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. Хохирлыг анхан шатны шүүх хурал болохоос өмнө төлсөн бөгөөд баримтаа гаргаж өгөөгүй байсан. Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “гомдол, саналгүй” гэдэг, 4 хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хуульд зааснаас доогуур буюу 3 жил 4 сарын хорих ял болгон өөрчилж өгнө үү гэв.

Хохирогч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ах төлөв даруу зантай, насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, гэр бүлээ ганцаараа ажил хийж тэжээн тэтгэж байсан. Миний бие ах С.Бд гомдол байхгүй бөгөөд хохирол төлбөрт 1,356,000 төгрөгийг авсан. С.Бгийн ар гэрийн байдал болон миний “гомдол, саналгүй” байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Тухайн үед хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдлыг харгалзаад шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит байдалд нийсэн. Харин өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгч буй хохирол төлсөн баримтыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 67 дугаар гудамж, 49 тоотод өөрийн төрсөн дүү С.Быг “ахынхаа үгийг сонссонгүй” гэх шалтгаанаар хэвлий, цээжинд 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалгад зүсэгдсэн” шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          Хохирогч С.Бын “ ... 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз Эрдэнэбаярын гарааш дээр машин янзлаад байж байсан. Тухайн үед төрсөн ах Батнасан согтуу, машин янзалж байхад дэргэд ирж зогсох үед нь машин унтраад байхаар нь “ахыг унтраачихсан юм уу, та холдож байгаач” гэж хэлэхэд надтай хэрүүл маргаан хийж байгаад би гэр лүүгээ харьсан. Ах хаалга нүдээд байхаар нь согтуу байгааг мэдээд онгойлгохгүй хэвтэж байтал эхнэр хаалга онгойлгож өгөхөд Батнасан ах орж ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад “чамайг алсан ч яадаг юм” гээд гал тогооны шургуулган дотор байсан саарал өнгийн хуванцар иштэй хутгаар миний баруун талаас хэвлий хэсэгт болон нуруунд 2 удаа хутгалаад гараад явсан. ...” /хх 13-14, 18-19/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15657 дугаар “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн “... С.Бын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх  ... ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /1хх 31-32/ гэх дүгнэлт,

          Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн “С.Бын биед учирсан хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа болон цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх 34/,

          гэрч Р.Оюун-Эрдэнийн “... 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө нөхрийн хамт гэртээ унтаж байсан чинь 02 цаг өнгөрч байхад нөхрийн төрсөн ах С.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Манай нөхөр монгол гэрийн хойд талын орон дээр унтаж байсан. ... Батнасан ах Батбаярыг “зөв амьдраарай, ахынхаа үгийг сонсоорой, ах чинь үг хэлж байна” гэхээр нь нөхөр Батбаяр “та юу гээд байгаа юм” гэсэн чинь “ахынхаа үгийг сонсоорой” гээд гал тогооны шүүгээнээс шаргал хуванцар иштэй хутга авахаар нь гараас нь татсан чинь надад дийлдэхгүй явж очоод Батбаярын баруун бөөр хэсгийн ар хэсэгт 2 удаа хутгаар хатгасан. ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.Бгаас “хувийн байдлыг минь харгалзан, шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Гэвч хохирогч С.Баас “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрийг барагдуулсан тул шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” хэмээн шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, 7-13 насны насанд хүрээгүй 4 хүүхэдтэй /хх-65-67/ зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Бгийн “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 25-наас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 57 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бд 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шүүгдэгч С.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгийн цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН