Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Солонго,

            Улсын яллагч: Н.Мөнгөнсүх,

            Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Өлзийсайхан,

            Хохирогч Н.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

            Гэрч Л.Тамир, С.Баатар, С.Чулуундулам, Ц.Мөнхцэцэг

            Шинжээч Б.Ариунзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овогт Дамдинсүрэнгийн Д.Бт холбогдох эрүүгийн 1709004440087 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

н Д.Б, Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 5-125 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн автобусны буудал дээр хохирогч Н.Сэргэлэнтэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа гараад өдөр шугаманд явж байхад С.Чулуундулам ах салхинд гаръя гэж хэлсэн. Тэгээд С.Чулуундулам, Н.Сэргэлэн, С.Баатар, Насанбат, Мөнхболд, Жамбалдорж нартай өдөр 3 цагийн үед Сэлхийн автобусны буудлын уулруу гарч таван шил архи уугаад орой 6-7 цагийн хооронд уулнаас бууж С.Чулуундулам, С.Баатар, Мөнхболд, Жамбалдорж 4 түрүүлж би ард нь миний ард Н.Сэргэлэн, Насанбат 2 маргалдаад яваад байсан. Насанбат ах мөнгөний талаар юм яриад байх шиг байсан. Тэгтэл би Сэргэлэн миний дүү чи чанга яриад байна гээд хэлэхэд, миний дүү гэж хэлсэний төлөө энэ хүн надруу уурлаад орилоод “чи миний ах байлаа юу” гээд дайраад байсан. Тэгээд би за болъё доо гэж бодоод явж байтал Н.Сэргэлэнгийн өөрийнх нь автобус Сэлхийн эцэс дээр ирсэн чинь автобусныхаа ард ороод гэнэт “чи муу сая юу гээд байсан бэ” гээд миний нүдний шилрүү цохьчихсон. “Чи яаж байнаа миний шилрүү цохьчихлоо” гэхэд дахиад миний хамар ам хоёрын дунд цохиод хамарнаас цус гаргасан. Насанбат ах бид хоёрыг салгаж байгаад энэ 2 уначихсан. Босож ирээд дахиад надруу дайрах гэтэл Мөнхболд гээд манай жолооч Н.Сэргэлэнгийн толгойг уургалаад авсан. Ийм зүйл болсон. Дараа нь манай нөгөө жолооч нар эхнэр рүү нь утасдаад, гарыг нь угааж өгөөд 87 номерын автобусанд суулгаж өгөөд явуулсан. Энэ үйл явдал хэдхэн секундийн хооронд болсон, Н.Сэргэлэн өөрийнх гарыг намайг хазсан гээд гүтгээд байгаа харамсалтай байна. Би араатан амьтан биш хүний гар хазаагүй. Маргааш нь Н.Сэргэлэнтэй утсаар ярихад юуч санахгүй “Билгээ юу болсон юм бэ” гэж байсан. 1 дэх өдөр нь би Н.Сэргэлэнтэй таархад гар нь ногоорчихсон явж байхаар нь “гараа эмчид үзүүлэхгүй яасан юм бэ, бохир орчихсон юм биш үү” гэж хэлэхэд “аан үзүүлнэ дээ” гэчихсэн оройн ээлжинд таарсан. Намайг тэгж хэлсэний маргааш нь баазын эмчид үзүүлээд баазын эмч шүдний ором байна гэж хэлсэнээс хойш намайг хазсан гэж гүтгэх болсон. Үнэхээр хазсан бол гарын алга зугээр байх ёсгүй байсан, яагаад эмчид эртхэн хандаагүй юм бэ гэдэг дээр гайхаж байна.  Надад хэлэхдээ нөгөө ээлжийнхээ жолоочоос гарын тос аваад охиноо уулруу гүйлгээд таван салаа түүлгэж байгаад гаран дээрээ тавьж боосон гэсэн. Гарт нь бохир ороод идээлээд идээ нь шөрмөсөө идсэн байх гэж бодож байна. Н.Сэргэлэнг манай эхнэр бид 2 гэмтлийн эмнэлэг дээр өөрсдөө аваачиж төлбөрийг нь төлж эмчид үзүүлэхэд гэмтлийн эмч гарыг нь нээлт хийж үзсэн. Тэгэхэд эмч шөрмөс, яс нь зүгээр байна гэж хэлсэнийг Н.Сэргэлэн өөрөө надад хэлсэн гэв.

Хохирогч Н.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилаа хийж яваад бригадын хэдэн нөхдүүд салхинд гаръя гэж санал тавиад эхнэр Тамираас 20.000 төгрөг аваад явсан. Тэгээд ууланд очиж таван шил архи хувааж уугаад Насанбат, Д.Б бид 3 ард нь С.Чулуундулам, С.Баатар, Мөнхболд, Жамбалдорж нар урд түрүүлээд явж байсан. Насанбат ах бид хоёрын дунд акталсан дугуйгаа хүнд зарсан асуудал байдаг. Тэр дугуйны мөнгөнийг бид хоорондоо яриад явж байтал Д.Б дундуур ирээд “чи ингэдэг, луйварчин минь хүний мөнгийг өгөөч”  гэж хэлсэнээс болж бид 2 жаахан маргалдсан. Д.Бийг би нэг удаа цохисон. цохиход нүдний шил рүү цохиогүй, шанаа тус газар нь цохисон, дахиад нэг нэгнээ заандалцах гээд зууралдахад миний атгаатай байсан гарыг татаж ирээд хазсан. Тэгээд би гараа татаж авсан гэв. Тэгээд Мөнхболд Баатар ах нар ирж салгаад, миний гарыг угааж өгөөд Насанбат ах бид хоёрыг 87 номерын автобусанд суулгаж өгсөн. Долоон буудал дээр манай эхнэр Тамир намайг тосоод Насанбат ахын эхнэрийг дуудаад эхнэртэй нь хамт явуулчихаад, бид хоёр гэрлүүгээ явсан. Орой нь харьж унтчихаад өглөө нь ажилдаа гарах гээд босоод хартал гар язарсан байсан. Гэртээ ус авах гээд худаг ортол хажуу айлын ах чи гараа яасан юм, таван  салаа тавиад боочихвол сайн гэхээр нь тавьж боогоод 2 хоног ажилдаа явсан. Пүрэвбаатар гээд жолооч шархны тос авчирч өгч түрхсэн боловч ямар ч нэмэр болоогүй. Баазын эмчид үзүүлхэд намайг дүүргийн эмчид үзүүл гээд үзүүлтэл шөрмөс нь тасарсан байна гээд үзүүлж байсан. Маргааш нь Д.Батбилэгийг дагуулж дүүргийн эмнэлэг орж үзүүлхэд сувилагч Д.Батбилэгт “чи хүний гар ийм аймар болгосон байна” гээд үзүүлж, эмчилгээ бичиж өгсөн. Тэр эмчилгээний эм тариаг Д.Батбилэг өөрөө надад авч өгсөн. Д.Батбилэг дүүргийн эмч худлаа эмчилгээ хийж байна, гэмтэл явъя надад гэмтэлд танидаг эмч байгаа гээд намайг эхнэртэйгээ дагуулж явсан. Батбаяр гэдэг эмчид үзүүлээд тав дахь өдөр нээлт хийлгээд нэг дэх өдөр ирээрэй гээд би нэг дэх өдөр очих үзүүлэхэд намайг эмнэлэгт хэвт хагалгаа хийнэ гээд хагалгаа хийлгэсэн. Батбаяр эмч болон дүүргийн эмч бүгд миний шөрмөс гэмтсэнийг хэлж байсан. Хүнд эд хөрөнгө, эрдэм мэдлэг байгаад хэрэггүй эд эрхтэн ямар чухал гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдэрлээ. Шүүх, цагдаагийн байгууллагад хандсаны учир нь би Д.Батбилэгээс ажилгүй байсан 2 сарын цалин, эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байгаа гэв.   

Гэрч Л.Тамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв.  Чулуундулам болон нөхөртэйгөө явж байхад энэ гарыг хазсан юм биш үү гэхэд Чулуундулам болон Сэргэлэн үгүй тэгэх боломжгүй гэж хэлсэн гэж мэдүүлсэн.  2017 оны 06 дугаар сарын 04-ний орой би нөхрөө ажлаас нь авсан тэр үед болсон яриа. 2017 оны 06 дугаар сарын 05-нд би бааз дээрээ очиход баазын эмч манай нөхрийн гарыг шүдний ором гарчихсан байна гэж хэлсэн.  Сэргэлэн бид 2 гэрлээд 17 жил болж байна. Тухайн үед манай нөхөр согтолт гайгүй байсан. Би 7-н буудал дээрээс нөхрөө тосож авсан.  Билгээтэй муудалцлаа гэхээр нь та 2 юу булаалцалдаж муудалцдаг юм бэ гээд л өнгөрсөн.  Гэртээ орж ирээд 3-н хуруу нь шарх авсан байсныг харсан.  Д.Б Н.Сэргэлэн 2 хоорондоо зодолдоод тэр хоёрыг салгахад Д.Бийн ам цус болсон байсан гэж тэр 2 хоорондоо тийм зүйл ярьж байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь сойлтны 8.000 төгрөг авчирч өгнө гэж хэлээд явсан. Тухайн өдөр нөхрийн шархыг нь угааж цэвэрлэсэн байдалтай, үений арьсыг ухаад авчихсан юм шиг улаан хүрэн харагдаж байсан. 1 хуруу нь гүн нөгөө 2 нь бага зэргийн урагдалттай байсан.  Маргааш нь буюу 04-нд ажилдаа гарахдаа хуруугаа өөрөө боогоод явсан, 05-нд үдээс хойж баазын эмчид үзүүлсэн. Асар их өвдөлтэй, сүүлдээ унтаж чадахгүй, байнгын гар нь өргөөстэй, 2 цаг тутамд өвчин намдаах эм ууж байгаад ходоод нь өвдөөд тарианд орсон. Тухайн өдрөөс хойш листний хугацаа дуусч ажилдаа ортол асар их өвдөлттэй байсан.  Би Д.Бтэй нэг л удаа ярьсан. Дүүргийн эмнэлэг дээр боолт хийлгэхдээ Д.Бийг яваад ир гэж өөрөө дуудаж, тэндээс эм тариаг нь авч өгсөн. Тэрнээс хойш би яриагүй.  Эхний удаад 20.000 төгрөгний эм тариа дүүргийн эмнэлэгийн эмийн сангаас авч өгсөн. Дараагийн эм тариаг Н.Сэргэлэнд авч өгөөд явуулсан байсан. Хэдэн төгрөг болсоныг би сайн мэдэхгүй байна.

Гэрч С.Чулуундулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Батбилэг, Н.Сэргэлэн 2 уусан байсан, гэхдээ ухаанаа алдалтлаа согтоогүй байсан. Юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Түрүүлээд наана ирчихсэн байсан. Бид нар замын хажуугийн боржур дээр сууж байхад Д.Бийн жавж, цамц нь цус болчихсон, Н.Сэргэлэнгийн гар нь цус болчихсон гарч ирсэн. Баатар ус хийж өгөөд би гар, цамцыг нь угааж өгөөд Н.Сэргэлэнг автобусанд суулгаж өгөөд явуулсан.  Н.Сэргэлэнгийн зүүн гар нь цус болсон байсан.  Би зодоон хараагүй болохоор хазсан гэж хэлээгүй. Гарын хуруу нь шалбарсан, цус болсон байсан гэж мэдүүлэг өгсөн. Зүүн гар нь нилээн цус болсон байсан. Би угааж өгөөд л явуулсан.  Д.Батбилэгийн амыг би угааж өгөөгүй, ам руу нь ойртоогүй. Завьж нь цус болсон байсан. Тухайн үйл явдал 2017 оны 06 дугаар сарын 03-ны хагасайн өдөр болсон, Н.Сэргэлэн 06 дугаар сарын 27-нд гомдол гаргасан гэв.

Гэрч С.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг явдал болсон өдөр нилээн халамцуу байсан. Тухайн орчиноо мэдрэх чадвартай байсан. Д.Б, Н.Сэргэлэн 2 адилхан байсан байх. Д.Б, Н.Сэргэлэн 2 юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Би түрүүлээд явчихсан байсан, энэ 2 араас ирсэн.  Нэгнийх нь гар, нөгөөгийнх нь цамц цус болчихсон гарч ирсэн гэв. Хагархай шилээ гартаа барьж явснаа шидчихсэн. Би ус гоожуулж өгөөд С.Чулуудулам гарыг нь угааж өгсөн. Н.Сэргэлэнтэй 8 жил, Д.Батбилэгтэй  5-н жил хамт ажиллаж байна.  Ер нь хоёуулаа сайн залуучууд, архи уухаараа хоорондоо муудалцаж, маргалдаж байхыг нь харж байгаагүй, их л найрсаг байдаг байсан. Тэр өдөр яагаад муудалцсаныг сайн мэдэхгүй юм.  Н.Сэргэлэн архи уухаараа надтай байхдаа элдэв зан гаргаж байгаагүй.  Хэрэг 2017 оны 06 дугаар сарын 03-нд болсон. 6 дугаар сарын 27-нд гэж буруу өгсөн байх. Бид нар сүүлд сарын дараа сонссон гэв.

Гэрч Ц.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болсон орой Д.Б согтолт гайгүй байсан, нүдний шилээ Н.Сэргэлэн хагалсан гэж хэлсэн, уруулны баруун дээд хэсэгт шалбарсан байсан.  Шүд жаахан хөдөлгөөн орчихож гэж хэлж байсан. Гэмтлийн эмч шүд цохисон хуруу байна гэсэн.  Н.Сэргэлэнгийн эхнэр эмнэлэгээс гарсанаас хойш мөнгө нэхэж утсаар ярих болсон. Билгээ руу мессеж бичиж байнга дарамтлаад байсан. Эхнэр нь л утасдаад байдаг байсан.  Нөхрийн уруулны баруун дээд хэсэгт хөхөрсөн байсан.  Д.Батбилэг архи уухаараа агсам согтуу тавьдаггүй. Манай нөхөр өөрөө Н.Сэргэлэн шил хагалаад, хаясан гэж хэлсэн гэв.

Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бохир орсоноос болж шөрмөс тасарна гэсэн ойлголт байхгүй. Н.Сэргэлэнгийн зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үенд байгаа эдийн дутагдалдлаас болж шарх үүсээд цаана нь байгаа шөрмөс гэмтсэн. Энэ гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой учираас шил, шүд аль аль нь орно.  Дүгнэлтийг хагалгааны дараа гаргасан. Амбулторийн картан дээр шүд цохисон гэж бичсэнийг сайн мэдэхгүй байна. Ач холбогдол бүхий оношийн хэсгийг л харсан. Хэсэг газрын үзлэгт 2.6/1.5 см зөв биш хэлбэртэй эдийн дутагдал бүхий шархтай гэсэн дүгнэлт гаргасан байна. Өвчтөний гарын боолтыг тайлж үзсэн.  Шархыг шинэ дээр нь шөрмөсийг залгахад эргээд сэргэдэг. Хуучирсан эдгэрсэн шөрмөсийг ахиж сэргэнэ гэдгийг тааварлах хэлэх боломжгүй.  Энэ гэмтэл хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлнө. Дахиж давтан шинжилгээ хийлгээд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож болно.  Эрүүл мэндийн сарнилт, нянгаар халдварлагдсан учраас биед зовиур илэрнэ.  Хатуу ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжтой учраас шүд, нүдний шил аль аль орно гэв.

Хохирогч Н.Сэргэлэнгийн “...Би Сэлхийн эцсийн автобусны буудал дээр ээлжээ өгчихөөд цуг ажилладаг Чука, Насаа, Баатар, Жамбаа, Батбилэг нарын хамтаар Сэлхийн эцсийн зуслангийн модонд орж архи уухаар болсон юм. Тэнд бид нар 5 шил орчим 0.75 литрийн Чингис нэрийн архи уугаад орой 17:00 цагийн үед модноос буусан. Түрүүлээд Жамбаа, Чука, Баатар нар явчихсан байсан юм. Араас нь Насаа ах, Батбилэг бид 3 алхаж явж байгаад би Насаа ахтай 1 жилийн өмнө дугуйны наймаанаас болж үүссэн асуудлын талаар ярилцаж байхад гэнэт голоор Батбилэг орж ирээд “чи Насаа ахад мөнгийг нь өгөөч худлаа үнэн зүйл ярилаа” гэх мэтээр хэлж маргаан үүссэн. Тэгээд бид 2 барьцалдаж аваад бие биенээ түлхэж байгаад нэг удаа бие биенээ цохиод заамдах гэхэд намайг татаж ирээд зүүн гарын ядам хуруунаас шүдээрээ хазчихсан юм. Би гэнэт хазахаар нь цочоод татаж авсан юм. Гарын хурууны арьс зулгараад гарын үе хэсгээс цус гараад байсан...”, “... Тухайн үед гарны үенээс цус гараад зогсчихсон юм. 3 дахь хоногоос нь гар өвдөөд болохгүй болохоор нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд хуруу идээ татчихсан байсан... гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эхний өдөр нээлт хийж задалсан юм. Маргааш нь хагалгаа хийхээр болоод хагалгаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Б.Жамбалдоржийн “... Араас нь явж байхад Сэргэлэн Батбилэгийг чи миний ах байлаа юу гэх мэтчилэн орилоод байсан. Яг зодолдсон асуудлыг хараагүй Сэргэлэн ирэхдээ зүүн гар нь шалбарсан байдалтай харин Батбилэг цамцны энгэр хэсэг нь цус болсон байдалтай, нүдний шил нь хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч С.Чулуундуламын “....2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бид нар ажлаа тараад Батбилэг, Сэргэлэн, Баатар, Насанбат, Мөнхболд, Жамбаа бид нар 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлхийн модон дотор орж архи уусан юм. Тэгээд архи ууж дуусаад 18 цагийн үед модноос гараад явсан би түрүүлээд Мөнхболд, Баатар, Жамбаа, бид дөрөв урд нь явсан ард Батбилэг, Сэргэлэн, Насанбат гурав юм яриад яваад байсан. Тэгээд Сэлхийн эцсийн буудал дээр Мөнхболд бид дөрөв уг автобусны жолоочтой юм яриад сууж байтал автобусны ард хүмүүс орилж чарлаад байхаар нь би Мөнхболдыг юу болоод байна чи очооч гэж хэлсэн. Тэгтэл Мөнхболд яваад удалгүй Сэргэлэнг сугадаад хүрээд ирсэн. Тэгтэл Сэргэлэнгийн гар нь цус болсон Батбилэгийн цамц нил цус болсон байсан тэгээд бид нар савтай усаар би Сэргэлэнгийн гарыг угаагаад Батбилэгийн мөн цамцыг угаасан тэгээд би Сэргэлэнгийн авгай Тамир луу утсаар яриад 87 номерын автобусанд суулгалаа чи долоон буудлаас тосоод аваарай гэж хэлээд явуулсан тэгээд дараагийн автобусаар бид нар яваад бид нар тарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч С.Батболдын “...архи ууж дуусаад 19 цагийн орчим байсан бид нар доошоо автобусны буудал руу явсан. Чулуундулам, Жамбалдорж, Мөнхболд бид дөрөв түрүүлээд автобусны буудал дээр ирсэн юм. Тэгтэл манай автобус ирсэн байсан. Тэгээд автобусны урд байж байтал автобусны араас Насанбат, Сэргэлэн, Батбилэг гурав гарч ирсэн Сэргэлэнгийн гараас цус гарсан гарч ирсэн тэгээд юу болов гээд Сэргэлэнгийн гарыг нь угааж цусыг нь угааж өгөөд Чулуундулам, Сэргэлэнгийн авгай руу яриад автобусанд суулгаж өгөөд тэгээд бид нар даараагийн автобусаар яваад гэр, гэртээ харьсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Д.Мөнхболдын “...Ингээд Сэлхийн модон дотор 5 шил архи хувааж ууцгаагаад бүрэнхий болохын арай өмнө /яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна/ модноос бууцгаасан. Эхлээд Баатар, Жамбаа, Чулуундулам бид дөрөв түрүүлж модноос гарч ирээд Сэлхийн эцсийн автобусны буудал дээр гарч ирээд байж байсан, араас Сэргэлэн, Батбилэг, Насанбат гурав нэлээд зайтай явж байсан юм. Гэтэл тэр 3 араас гарч ирэхдээ Батбилэг, Сэргэлэн 2 хоорондоо маргалдаад зодолдсон бололтой гарч ирсэн. Батбилэгийн нүдний шил нь хагарчихсан, шилээ барьчихсан, чи миний шилийг хагалчихлаа гэж хэлээд гарч ирж байсан. Харин Сэргэлэнгийн нэг гарнаас нь цус гарчихсан байдалтай гарч ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч Д.Пүрэвбаатарын “... намайг Сэлхийн эцэс дээр автобустайгаа яваад очиход автобусны буудлын замын брожур дээр Чулуундулам, Баатар, Жамбаа, Мөнхболд дөрөв сууцгааж байсан. Харин цаанаас нь Сэргэлэн Батбилэг, Насанбат гурав ирж харагдсан. Тэгээд би автобуснаасаа буугаад нөгөө Чулуундулам тэр хэд дээр юм ярьж байтал автобусны цаад талд Сэргэлэн Батбилэг хоёр маргалдах шиг болсон. Тэгээд харахад Сэргэлэнгийн зүүн гарын ядам хуруу нь нилээд цус болчихсон, цус дусаж байсан. Наад гараа яачихсан юм, гар чинь цус болчихсон байна ш дээ гэсэн чинь Сэргэлэн уурлаад Батбилэг рүү дайрсан тэр үед Мөнхболд ах Сэргэлэнг бариад авсан... маргааш Сэргэлэн зүүн гараа марлаар боосон байсан...” гэх мэүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч Л.Тамирын “...тэр өдөр манай нөхөр гэртээ хариад унтсан тэр орой манай нөхрийн баруун гарын ядам хурууны гадна хэсэг нь үеэрээ юмаар ухаад авсан юм шиг болсон байсан. Тэгээд маргааш нь би ажилдаа явсан манай нөхөр маргааш өдөр нь ажилтай байсан ажилдаа яваад маргааш орой 22 цаг өнгөрөөгөөд манай нөхөр ажлаасаа буусан. Би нөхрөө өөрийн машинаар очиж авсан тэгээд аваад явж байхад манай нөхрийн ажлын хүн болох Чулуундулам гэртээ хүргүүлэхээр суугаад Саппорогийн тойрогт буусан юм. Тэр хооронд Чулуундулам Батбилэг, Сэргэлэн хоёр хоорондоо зодолдоод та хоёрыг салгахад Батбилэгийн ам нь цус болсон байсан гэж Чулуундулам хэлж байсан...Батбилэг нэг удаа эргэж ирсэн тэгээд эргэж ирээд мөнгө өгнө гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8410 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/

1. Сэргэлэнгийн биед зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үенд эдийн дутагдал бүхий шарх, хурууны тэнийлэгч шөрмөсний гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

 Гэрч Д.Мөнхбат, Д.Пүрэвбаатар нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 93 дугаар хуудас/

Д.Батбилэгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Гар нь ямар нэгэн боолт байхгүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 95 хуудас/

Шинжээч Б.Ариунзулаас “...хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуудас/

Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын тодруулсан баримтууд /хх-52-53, 57-67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

I. Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн автобусны буудал дээр хохирогч Н.Сэргэлэнтэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Сэргэлэнгийн “… Тэгээд бид 2 барьцалдаж аваад бие биенээ түлхэж байгаад нэг удаа бие биенээ цохиод заамдах гэхэд намайг татаж ирээд зүүн гарын ядам хуруунаас шүдээрээ хазчихсан юм. Би гэнэт хазахаар нь цочоод татаж авсан юм. Гарын хурууны арьс зулгараад гарын үе хэсгээс цус гараад байсан...”, “... Тухайн үед гарны үенээс цус гараад зогсчихсон юм. 3 дахь хоногоос нь гар өвдөөд болохгүй болохоор нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд хуруу идээ татчихсан байсан... гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эхний өдөр нээлт хийж задалсан юм. Маргааш нь хагалгаа хийхээр болоод хагалгаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Жамбалдоржийн “... Сэргэлэн ирэхдээ зүүн гар нь шалбарсан байдалтай харин Батбилэг цамцны энгэр хэсэг нь цус болсон байдалтай, нүдний шил нь хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч С.Чулуундуламын “....Тэгтэл Сэргэлэнгийн гар нь цус болсон Батбилэгийн цамц нил цус болсон байсан тэгээд бид нар савтай усаар би Сэргэлэнгийн гарыг угаагаад Батбилэгийн мөн цамцыг угаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч С.Батболдын “...Сэргэлэнгийн гараас цус гарсан гарч ирсэн тэгээд юу болов гээд Сэргэлэнгийн гарыг нь угааж цусыг нь угааж өгөөд..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Д.Мөнхболдын “..Гэтэл тэр 3 араас гарч ирэхдээ Батбилэг, Сэргэлэн 2 хоорондоо маргалдаад зодолдсон бололтой гарч ирсэн. Батбилэгийн нүдний шил нь хагарчихсан, шилээ барьчихсан, чи миний шилийг хагалчихлаа гэж хэлээд гарч ирж байсан. Харин Сэргэлэнгийн нэг гарнаас нь цус гарчихсан байдалтай гарч ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Д.Пүрэвбаатарын “...Тэгээд харахад Сэргэлэнгийн зүүн гарын ядам хуруу нь нилээд цус болчихсон, цус дусаж байсан. Наад гараа яачихсан юм, гар чинь цус болчихсон байна ш дээ гэсэн чинь Сэргэлэн уурлаад Батбилэг рүү дайрсан тэр үед Мөнхболд ах Сэргэлэнг бариад авсан... маргааш Сэргэлэн зүүн гараа марлаар боосон байсан...” гэх мэүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Гэрч Л.Тамирын “...тэр өдөр манай нөхөр гэртээ хариад унтсан тэр орой манай нөхрийн баруун гарын ядам хурууны гадна хэсэг нь үеэрээ юмаар ухаад авсан юм шиг болсон байсан. …Тэр хооронд Чулуундулам Батбилэг, Сэргэлэн хоёр хоорондоо зодолдоод та хоёрыг салгахад Батбилэгийн ам нь цус болсон байсан гэж Чулуундулам хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8410 дугаартай шинжээчийн дүгнэлт “…Сэргэлэнгийн биед зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үенд эдийн дутагдал бүхий шарх, хурууны тэнийлэгч шөрмөсний гэмтэл үүсчээ. …хүндэвтэр зэргийн гэмтэл болно…” /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхбат, Д.Пүрэвбаатар нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 93 дугаар хуудас/, Д.Батбилэгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Баатар ах Чулуундулам ах 2 Сэргэлэнгийн гарыг нь угааж өгсөн. Гарыг нь угааж өгөхөд Сэргэлэнгийн зүүн гарын чигчий хуруу, ядам хуруу, дунд хуруу нь шархалсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 95 хуудас/, Шинжээч Б.Ариунзулаас “...хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэцүүлэгт “...Би гарыг нь хазаагүй, гар нь зүгээр байсан, миний шил ч юм уу ямар нэгэн зүйлээс гэмтэл аваад эмчилгээ оройтуулсан л гэж бодож байна ... зодолдсоны дараа гарыг нь анзаараагүй”

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “…Н.Сэргэлэнгийн хурууг Д.Батбилэг хазсан гэх нотлох баримт хангалттай байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй, хазсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй учираас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтын дугаа цагаатгана уу” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь

хохирогч Н.Сэргэлэнгийн “...Тэгээд бид 2 барьцалдаж аваад бие биенээ түлхэж байгаад нэг удаа бие биенээ цохиод заамдах гэхэд намайг татаж ирээд зүүн гарын ядам хуруунаас шүдээрээ хазчихсан юм. Би гэнэт хазахаар нь цочоод татаж авсан юм. Гарын хурууны арьс зулгараад гарын үе хэсгээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

гэрч Б.Жамбалдоржийн “...Сэргэлэн ирэхдээ зүүн гар нь шалбарсан байдалтай харин Батбилэг цамцны энгэр хэсэг нь цус болсон байдалтай, нүдний шил нь хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

гэрч С.Чулуундуламын “....Тэгтэл Сэргэлэнгийн гар нь цус болсон Батбилэгийн цамц нил цус болсон байсан тэгээд бид нар савтай усаар би Сэргэлэнгийн гарыг угаагаад Батбилэгийн мөн цамцыг угаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

гэрч С.Батболдын “...Сэргэлэнгийн гараас цус гарсан гарч ирсэн тэгээд юу болов гээд Сэргэлэнгийн гарыг нь угааж цусыг нь угааж өгөөд Чулуундулам, Сэргэлэнгийн авгай руу яриад автобусанд суулгаж өгөөд тэгээд бид нар даараагийн автобусаар яваад гэр, гэртээ харьсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

гэрч Д.Мөнхболдын “..Гэтэл тэр 3 араас гарч ирэхдээ Батбилэг, Сэргэлэн 2 хоорондоо маргалдаад зодолдсон бололтой гарч ирсэн. Батбилэгийн нүдний шил нь хагарчихсан, шилээ барьчихсан, чи миний шилийг хагалчихлаа гэж хэлээд гарч ирж байсан. Харин Сэргэлэнгийн нэг гарнаас нь цус гарчихсан байдалтай гарч ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

гэрч Д.Пүрэвбаатарын “...Тэгээд харахад Сэргэлэнгийн зүүн гарын ядам хуруу нь нилээд цус болчихсон, цус дусаж байсан. Наад гараа яачихсан юм, гар чинь цус болчихсон байна ш дээ гэсэн чинь Сэргэлэн уурлаад Батбилэг рүү дайрсан... маргааш Сэргэлэн зүүн гараа марлаар боосон байсан...” гэх мэүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

гэрч Л.Тамирын “...манай нөхрийн баруун гарын ядам хурууны гадна хэсэг нь үеэрээ юмаар ухаад авсан юм шиг болсон байсан. …Чулуундулам Батбилэг, Сэргэлэн хоёр хоорондоо зодолдоод та хоёрыг салгахад Батбилэгийн ам нь цус болсон байсан гэж Чулуундулам хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8410 дугаартай шинжээчийн дүгнэлт “…Сэргэлэнгийн биед зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үенд эдийн дутагдал бүхий шарх, хурууны тэнийлэгч шөрмөсний гэмтэл үүсчээ. …хүндэвтэр зэргийн гэмтэл болно. /хх-ийн 31 дүгээр хуудас/, Д.Батбилэгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Баатар ах Чулуундулам ах 2 Сэргэлэнгийн гарыг нь угааж өгсөн. Гарыг нь угааж өгөхөд Сэргэлэнгийн зүүн гарын чигчий хуруу, ядам хуруу, дунд хуруу нь шархалсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 95 хуудас/

шинжээч Б.Ариунзулаас “...хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “…бохир орсоноос болж шөрмөс тасарна гэсэн ойлголт байхгүй. Н.Сэргэлэнгийн зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үенд байгаа эдийн дутагдалдлаас болж шарх үүсээд цаана нь байгаа шөрмөс гэмтсэн...” зэрэг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас:  Тусгайлан санал гаргаагүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 46 дугаар хуудсад авагдсан болон шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтыг үндэслэж шүүгдэгч Д.Бээс 400.286 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох,

Хохирогч Н.Сэргэлэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний болон бусад зардлыг хууль зүйн шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Прокуророос Д.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангий 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй

2. Д.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Бээс 400.286 /дөрвөн зуун мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Сэргэлэнд олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            7. Хохирогч Н.Сэргэлэн нь эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхэд гарсан болон цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

             8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР