| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0066/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 148.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
гэрч Х.Булганбаяр,
шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709005210202 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа мужаан хийдэг, ам бүл 2 , эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-р гудамжны 110 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-ийн автобусны буудлын орчим М.Саруулд "гэрийн тавилга хийж өгнө" гэж хуурч 750.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721594191 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлыг төлнө, мөнгө нь байгаа хүнд өгчихсөн байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Булганбаяр мэдүүлэхдээ: “Сонгуулийн өмнөх өдөр манай гэр бүлийн хүн фэйсбүүкээр тавилга захиалгаар хийнэ гэсэн зарын дагуу Болдбаяртай холбогдоод, манай гэрт ирсэн. Манай тавилгыг 3 хоногийн дотор хийж өгнө гэж хэлсэн. Тавилга болон мөнгөө авч чадаагүй гэв.
Хохирогч М.Саруулын “...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Фэйсбүүк сүлжээнд Тавилга захиалга гэсэн фэйсбүүкийн хуудсанд тавилга захиалгаар хийнэ гэсэн зар байхаар нь тухайн фэйсбүүкийн хуудас дахь чатаар нь “үүдний шкаф хэдэн төгрөгөөр хийдэг бэ, мөн 00-ын тавиур хэдэн төгрөг болох вэ” гэж бичихэд “хэмжээнээс хамаарч янз бүрийн үнэтэй” гэхээр нь хариу бичээгүй байтал 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний фэйсбүүкийн хаяг руу чатаар “тавилгаа хийлгэсэн үү” гэж асуухаар нь би “хийлгээгүй судалж байна, зураг харах уу” гээд байрныхаа өрөөний зургийг явуулсан тэгэхэд над руу мөн тавилгануудын зургийг явуулсан. Тэгээд тэр миний чатруу “таны хүссэнээр хийж болно утасны дугаараа үлдээгээрэй” гэхээр нь би өөрийн 99039819 дугаарын утсыг үлдээхэд миний дугаар луу тухайн өдрөө 86404028 дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаад “өнөөдөр та гэртээ байх уу очоод үзъе” гэхээр нь би түүнд оройхон хариу өгье, би өнөөдөр оройтох байх гэж хэлээд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орой ажил тараад би түүний 86404028 дугаарын утас руу нь залгаад “би гэртээ ирчихлээ, та хүрээд ирэх үү” гэхэд нээх их удалгүй Болбаяр гэх залуу эхнэр гэх үл таних 30 гаран насны эмэгтэйн хамт манай гэрт ирээд коридорын шкаф болон жижиг өрөөний шкаф, ариун цэврийн өрөөний тавиур зэргийг хийх хэмжилтүүд хийгээд тухайн тавилгуудыг 1.340.000 төгрөг нийт болно, урьдчилгаа 60% хувь болох 750.000 төгрөгийг авна, үлдсэн 590.000 төгрөгийг 3 хоногийн дараа тавилгаа хийчихээд угсарч өгөхдөө авна гэж хэлэхээр нь би тэр залуугаас баталгаа болгож иргэний цахим үнэмлэхийг нь шаардахад байхгүй байна гээд ТҮЦ машинаас лавлагаа авч өгье гээд бид хамтдаа МУБИС-ийн автобусны буудал дээр байдаг Төрийн үйлчилгээний цахим машин дээр очоод Б.Бгэх залуу надад иргэний цахим үнэмлэхнийхээ лавлагааг авч өгөөд, эхнэр Батзул гэх эмэгтэйн иргэний цахим үнэмлэхний зургийг утсан дээрээ би авч үлдээд, өөрийн Хас банкны интернет банкаар дамжуулан Б.Бгэх залуугийн Хаан банкны данс руу 750.000 төгрөгийг МУБИС-ийн автобусны буудал дээр байхдаа шилжүүлсэн. Ингээд түүнээс хойш 2017 оны 06 дугаар сарын 26-ны орой миний захиалсан тавилгыг авч ирж угсарч өгнө гэж хэлээд салсан. Үүнээс хойш 2017 оны 06 дугаар сарын 26-ны орой хүртэл хүлээж байтал нөгөө Б.Бгэх залуугаас ямар нэгэн хариу байхгүй байхаар нь түүний фэйсбүүкийн хаяг руу “та хэзээ ирэх вэ, би хүлээж байх уу” гэж чат бичихэд “тавилгыг чинь хийсэн, ганц хоёр зүйл дутуу байгаа дуусаад холбоо барина” гэж хэлээд түүнээс хойш сураггүй байхаар нь би 2 хоногийн дараа болон 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд фэйсбүүкийн хаяг руу мессеж бичихэд хариу бичихгүй байхаар нь 07 дугаар сарын 04-ний болон 06-ны өдрүүдэд би түүн рүү “тавилгаа хийхгүй бол мөнгөө авъя” гэж бичихэд би танд мөнгийг чинь өгнө гэж хэлээд түүнээс хойш байхгүй болсон. Тэр залуу надад хэлэхдээ таны захиалсан тавилгыг хийсэн гэхдээ өөр хүнд зарчихсан, миний дансанд мөнгө орж ирэх ёстой, тэгэхээр нь танд мөнгийг чинь өгнө гэж хэлсээр өдийг хүрч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,
Гэрч Х.Булганбаярын “...Манайх гэртээ тавилга захиалж хийлгэхээр эхнэртэйгээ ярилцсан байсан бөгөөд манай эхнэр тавилга захиалгаар хийдэг нэг залуутай холбогдсон байсан ба 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тэр тавилга хийнэ гэсэн хүн нь орой ажлын цагийн дараа манай гэрт нэг эмэгтэй хүнтэй хамт ирээд хийх тавилгануудын хэмжээг авч явсан. Тэр залуу манай гэрт хийгдэх 2 ширхэг хувцасны шкаф, суултуурын ард талд байрлуулах тавиур зэрэг зүйлсийг хийлгэх ёстой байсан ба энэ ажлын хөлс нь 1.350.000 төгрөг болох юм байна гээд урьдчилгаанд нь 750.000 төгрөг өгчих гэхээр нь би зөвшөөрч манай эхнэр Саруулын гар утасны интернет банк үйлчилгээг ашиглан 750.000 төгрөгийг Б.Бгэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэр залуу 3 хоногт захиалсан тавилга гарна гэж ярьж байсан боловч өнөөдрийг хүртэл худал яриад захиалсан тавилга хийж өгөхгүй, мөнгө буцааж өгөхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 29/,
Яллагдагч Б.Болдбаярын: “…2017 оны 05 дугаар сарын сүүлээр миний “Тавилга захиалга” гэсэн фэйсбүүк хаяг рүү уг Саруул гэх эмэгтэй “тавилга хийх үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “хэмжээнээсээ болно” гээд жишээ болгож хэдэн зураг явуулсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй байж байтал 2017 оны 06 дугаар сарын сүүлээр Саруул гэх эмэгтэй над руу фэйсбүүк чатаар бичсэн. Тэгээд би хэмжээгээ өгөхөөр болоод гэрт нь эхнэр Батзулынхаа хамтаар очсон юм. Би тэгээд үүдний шкафны хэмжээ, 00-ын өрөөнд толь, жижиг түмбочка хийх хэмжээ авсан. Тэгээд бодоод үзэхэд нийт үнэ нь 1.300.000 төгрөг болохоор байсан ба би урьдчилгаа 750.000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд тэр даруйдаа Саруул надруу миний Хаан банкны данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд намайг бичиг баримтаа үзүүлчих гэж хэлэхээр нь “надад иргэний үнэмлэх байхгүй байна, ТҮЦ машины лавлагаа аваад өгье” гээд ойролцоох ТҮЦ машинаас лавлагаагаа авч өгсөн. Тэгээд мөн эхнэрийнхээ үнэмлэхний зургийг даруулсан. Би тавилгыг нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэхэд бэлэн болгож хийж өгнө гэж хэлсэн. Би Саруулаас авсан мөнгөний талыг нь өөр хүний тавилга хийхэд зарцуулсан. ... мөнгийг нь өөр зүйлд зарцуулсан болохоор тавилгыг нь дуусгаж чадаагүй өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/.
Гар утсаар харилцаж байсан мессежүүдийн хуулбар /хх-н 10-15/,
Фэйсбүүк хаягаар харилцаж байсан мессежний хуулга /хх-н 16-22/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 43-44/,
Шүүгдэгч Б.Болдбаярын иргэний үнэмлэхний лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-н 38-42/, зэрэг болно.
НЭГ: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-ийн автобусны буудлын орчим М.Саруулд "гэрийн тавилга хийж өгнө" гэж хуурч 750.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721594191 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,
хохирогч М.Саруулын мэдүүлэг /хх-н 27-28/, гэрч Х.Булганбаярын мэдүүлэг /хх-н 29/, яллагдагч Б.Болдбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 36-37/, гар утсаар харилцаж байсан мессежүүдийн хуулбар /хх-н 10-15/, фэйсбүүк хаягаар харилцаж байсан мессежний хуулга /хх-н 16-22/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 43-44/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Болдбаяраас 750.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Саруулд олгох нь зүйтэй байх ба шүүгдэгч Б.Болдбаярыг хохирогчид учирсан дээрх хохирлыг 1 сарын дотор төлөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
ХОЁР. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Болдбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “…хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч шүүгдэгч Б.Болдбаярын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул Б.Болдбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
ГУРАВ. Бусад асуудлаар
Эрүүгийн 1709005210202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар захирамжаар 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР