Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2024/00638

 

202 *******2 *******0 *******56/ШШ202/00638

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

*******56/202/00698/И 

******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* *******, ,

Хариуцагч:  *******ын ******* А*******7-02 ******* *******, ,

Нэхэмжлэлийн шаардлага: Байр албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

******* Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Б.д холбогдуулан байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Л. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л. миний бие *******ын ******* А*******7 байр ******* ******* орц 02 байрлах 2м2 өрөө байраа 2023 оны 9 ******* сарын 0*******-ний өдрөөс 202 оны 9 ******* сарын 0*******-ний өдрийг хүртэл тус харъяат гэгчид сарын 300,000 төгрөгөөр хөлслүүлэн суулгасан бөгөөд энэ жил хугацаа дуусаж байраа суллаж өгөхийг шаардтал 202 оны 9 ******* сарын 0*******-ний өдрийг хүртэл өгөхгүй чирэгдүүлж өвгөн миний хэнз өнчин хүүтэйгээ айлын тогоо өнгийж хүнд байдалд байна. Иймд байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Л. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.д холбогдуулан байр чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Б. нь байр чөлөөлж өгсөн тул өөр ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан жухмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

*******. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.ын нэхэмжилсэн байр албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч Б. нь биелүүлж, байрыг чөлөөлж өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 7 ******* зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч Л.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,*******00 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,*******00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

*******. Нэхэмжлэгч Л.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох байр албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 7 ******* зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар Л.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,*******00 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,*******00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.т  олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА